loading...
Шинэ довтлогчын эрэлд гараад байгаа Реал Мадрид 20-р тойрогт Мальорког зовж байж 1 : 0-ээр яллаа. Цорын ганц хожлын гоолыг Карим Бензема оруулсан аж. Франц довтлогч сүүлд оролцсон 15 тоглолтдоо анхны гоолоо хийж байгаа нь энэ. Эзэн хааны баг өмнөх тойрогт лигийн хомоол хамагч Альмериятай тэнцэж Барсагаас 4 оноогоор хоцорч эхэлсэн. Дахин оноо алдвал аваргын цомыг найдаад хэрэггүй учраас ялалт авахын төлөө тун ширүүн тэмцсэн. Гэхдээ нэгээс илүү гоол лигийн тааруу хамгаалалтай багуудын нэгэнд хийж чадсангүй.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Реал Эзэн хааны цомын шөвгийн 16-д Атлетиког 3 : 1-ээр ялаад байсан. Тус тоглолтод гоол оруулсан Месут Өзил болон Хави Алонзо нарыг Моуриньо сэлгээнд үлдээсэн байлаа. Алонзогий хувьд Реалд ирснээсээ хойш нэг ч удаа сэлгээгээр талбайд орж ирээгүй байсан юм. Харин энэ удаа түүнийг Моу 46 дахь минутад бэртлээсээ эргэж ирсэн Фернандо Гагогийн оронд талбайд гаргасан юм. Тоглолт эхлээд 13 минут өнгөрч байхад Эмилио Нсуегийн цохилт хаалганы хөндлөвч онож тооны харьцааг нээх дөхлөө. Севилья, Валенсиг талбайд нь ялж, Барсатай тэнцсэн Мальорко амаргүй өрсөлдөгч гэдгээ харуулж байлаа. Гэхдээ Икерийн ур чадвар тэдний довтолгоог зогсооход хангалттай байсан юм.
Ингээд 61 дэх минутад Карим Бензема 16-гийн шугамын захаас өөртөө зай үүсгэж хууралт хийгээд алсын цохилтоор гоол оруулсан. Өнгөрсөн оны 9 сарын сүүлээр Эспаньолын хаалганд гоол хийснээс хойш Бензема лигтээ гоол оруулаагүй байсан. Үлдсэн минутад түүнд дубль хийх боломжыг багийнхан нь хангалттай гаргаж өгсөн ч тэр ашиглаж чадсангүй. Реал улирлын 16 дахь ялалтаа авч Барсагийн араас нэхсэн хэвээр үлдлээ.
| 1 сарын 2. Мадрид. Стадион “Сантьяго Бернабеу”. Шүүгч- Гонсалес Иттуралде (Бильбао). |
|
| РЕАЛ МАДРИД – МАЛЬОРКА – 1:0 (0:0) | |
| Реал Мадрид | Мальорка |
| Икер Касильяс | Дуду Ават |
| Альваро Арбелоа | Эдсон Ратиньо |
| Серхио Рамос | Нуньеш |
| Рикарду Карвалью | Иван Рамис |
| Марсело | Кевин |
| Фернандо Гаго, 46 | Эмилио Нсуе |
| Эстебан Гранеро, 64 | Жоао Виктор |
| Криштиану Роналду | Серхио Техера |
| Кака, 46 | Гонсало Кастро |
| Анхель Ди Мария | Мишель Перейра |
| Карим Бензема | Пьер Вебо |
| Сэлгээ : | |
| Хаби Алонсо, 46 | |
| Месут Ёзил, 46 | |
| Лассана Диарра, 64 | |
| Шар хуудас : | |
| Серхио Рамос, 33 | Эмилио Нсуе, 28 |
| Эстебан Гранеро, 54 | Серхио Техера, 43 |
| Лассана Диарра, 84 | Иван Рамис, 76 |
| Нуньеш, 84 | |
loading...




1aaraa bgaa hun hiihgui gd yahav dee hiih gej dovtlogch talbaid gardag hoino, valdano amisgaa haa yavsan gazraa hugjil hoish zulgaaj yavah yumaa
loading...
yandaa. real er n hiimorgu bag yumaadaa. ymar j coach tamirchni hereg alga. shn hiimorin san taviuldoo. esul nom unshuul ….
loading...
higiun benzemagaas hamagui ilvv yuma higiun gemted bolomj garj irj bhad alonso ozil 2iig cope del reyd nooson bh 26nd sevillytai toglono
loading...
Бензема ёстой амьсгаа юмаа нээрээ. Өчнөөн олон боломж гаргаж өгч байж ганц л гоол хийх шив дээ. 16 дотор бөмбөг авахаараа л хамаг бие нь хөшчихсөн юм шиг, хөлийн тушчихсан юм шиг л байна лээ. Лорентег авчихаасай. Дээр нь Рүүд хүрээд ирвэл арай дээр болно.
loading...
iim l bag. Benzema uulna Lyond bhda superstar bsimda tiim ch uchras erald 35 sayaar irsn gtl eral goolin mashiniig hog bolgloodo hairn ym
loading...
bitgii shaa barca fan tegeed taanar yaasiin ibra eto g buur hog shig hayaa bizdee sda kaaa tegj yairhiim bol benzema usuj yavj baigaa huuhed aahn hairanch real bureldej baigaa bag ushuu iluu sain hune avn chadaj baigaa ym chine barca udahguu xavi ines 2hug shurhuur tegeel duusaa dashramd helhed C.R7 messi gees hamaagui iluu xavie ines 2 baihguu bol messi jeriinl 1 toglog ch boln haraarai sda kaaa
loading...
Hooe realiin fan geed bgaa sdaad yu meddegtee hutsaad bnaa. bodit bdald evler sda mine.uneheer benzema muu bgaa bolood real dovtlogch haij bgaa bizdee.ronaldag messigees iluu geed baih ym chi yaj meddeg ym ali n iluug.Ali n iluug togloj bgaag toglolt n haruuldag ym, statistik uzuulelteer gardag ym malaa.Ronaldo chig amiataj shuvuu buudahgui.Gool hiij bas pass ogch chaddag ym messi. Statistikaas haraarai.
loading...
Tegeed shuvuu buuddag hyn 22 gooltoigoor LA ligiin mergen buuch bolood yavj bgaa ym uu barcaagiin umhii gulug min
loading...