Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Ван Перси эрчээ авчээ

GD Star Rating
loading...

Формондоо орсон Робин ван Перси Уиганы хаалганд 3 гоол оруулж багийнхаа 14 дэх ялалтын гол баатар боллоо. Недерланд довтлогч премьер лигт анх удаа хет-трик хийлээ. Өмнө нь яваа МанЮ хоёр тойрог дутуу, дээр нь оноогоор илүү байгаа учраас Буучид аваргын төлөөх өрсөлдөөнд үлдэхийн тулд 3 оноо зайлшгүй авах шаардлагатай байсан.

Энэ зорилго нь ч амархан биелэж Уиган бараг эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Тэд 90 минутын турш ганц ч удаа хаалга руу чиглэсэн цохилт хийгээгүй нь үүнийг батална.  Өнгөрсөн тойрогт Вэст Хэмийн хаалганд оруулсан 2 гоолтойгоо нийлээд ван Перси премьер лигийн сүүлийн 2 тоглолтод 5 гоол оруулчихлаа. Хэрвээ 71 дэх минутад торгуулийн цохилтоо алдаагүй байсан бол энэ тоо 6 байх байлаа.

Долоо хоногийн дундуур Арсене Венгерийн хөвгүүд ФА цомын 3-р шатны хариу тоглолтоо Лидстэй хийж 3 : 1-ээр ялсан. Тэр тоглолтод гарсан бүрэлдэхүүнээ Венгер бараг бүхэлд нь өөрчилж хамгийн шилдэг гараагаа илгээсэн байлаа. Эхний минутаас эхлэн тэд сулхан өрсөлдөгчөө янз бүрээр “дарлаж” байсан ч Оман хаалгач Али Аль-Хабси үүргээ амжилттай биелүүлж байсан юм.

Гэхдээ 21 дэх минут хүртэл…

Энэ мөчид Александр Сонг зүүн жигүүрт гарч Ван Персид уралдуулсан дамжуулалт өгсөн. Перси эхний хүрэлтээрээ л хаалганд оруулан Эмирейтс цэнгэлдэхэд цуглсан фенүүдээ баярлууллаа. Буучдын ахлагч Фабре багийнхаа довтолгооныг тун зохион байгуулж байсан юм. Тийм ч учраас түүн дээр эсрэг багийнхан нь гол анхаарлаа хандуулж байсан ба 1-р үед Уиганы гаргасан 6 алдаа бүгд Фабрегас дээр заагджээ.

Багийнх нь тоглолт нэг л гавихгүй байгааг анзаарсан  Роберто Мартинес хоёрдугаар хагасын эхэнд давхар сэлгээ  хийж  Франко Ди Санто, Жеймс Макартур,гэсэн 2 довтголгооны тоглогч оруулж ирэв. Гэвч хаалганы гадуур 3 удаа цохилт хийснийг эв тооцвол Уиган энэ тоглолтод сонирхолтой зүйл нэг ч зохион байгуулаагүй.

 58 дахь минутад Фабрегас 30 орчим метрээс Уиганы хамгаалагчидыг давуулан ухаалаг дамжуулалт өглөө. Бөмбөг яг байндаа тусаж Ван Персид ирсэн бөгөөд Недерланд эр газар унахаас өмнө бөмбөгийг хаалганд чихэж гоолдлоо. Үүнээс 10 минутын дараа зочдын хувьд байдал улам хүндэрч торгуулийн цохилт хийх эрхийг Буучид авлаа. Гари Колдуэлл Фабрегасыг алдаа гарган зогсоосон.

Үүнийхээ шанд Колдуэлл талбайгаас хөөгдөж эсрэг багтаа пенальти бэлэглэсэн юм.Гэвч хет-трик хийх боломжоо ван Перси алдаж бөмбөгийг хаалганы дээгүүр цөлж орхисон. Гэхдээ түүнд 3 дахь гоолоо оруулах цаг хангалттай үлдсэн байсан юм,

75 дахь минутад Венгерийн эхний сэлгээ хийгдэж Насри сууж форм тааруу байгаа Аршавин орж ирлээ. Түүнийг сүүлийн үед багаасаа явж магадгүй байгаа тухай мэдээлэл хөврөх болсон билээ.

85 дахь минутад Валкоттын эхлүүлсэн довтолгоог мөн л эхний хүрэлтээрээ гоол болгосон. Энэ өдрийн тоглолтод оруулсан 3 гоолоо Ван Перси нэг нэг хүрэлтээр л хийсэн байгаа.Ингээд Арсенал 46 оноотой болж МанЮ-гаас алдаж байгаа 2 оноогоо хадгалж үлдлээ. Ирэх мягмар гаригт Буучид Лигийн цомын хагас шигшээн хариу тоглолтоо Ипсвич таун багтай талбайдаа хийнэ. Өмнөх тоглолтод тэд 1 гоолоор ялагдсан учраас заавал ялах даалгавартай.

 Буучдын тухай сүүлийн үеийн мэдээ дуулгахад тэд доод лигийн Саутхэмптон багаас 17 настай Алекс Чамберлин хэмээх авьяаслаг хагас хамгаалагчыг авсан гэнэ. МанЮ түүнийг мөн сонирхож байсан ч Венгер САФ-аас урьтаж чадсан байна.

    Пресс-конференция       
 
1 сарын 22. Лондон. Стадион “Эмирейтс”.
Шүүгч- Кевин Френд (Лестершир).
АРСЕНАЛ – УИГАН – 3:0 (1:0)
Ван Перси, 21 (1:0). Ван Перси, 58 (2:0). Ван Перси, 85 (3:0).
Ван Перси, 71
Арсенал Уиган
 Войцех Щесны  Али Аль-Хабси
 Бакари Санья  Стив Гохури
 Лоран Косельни  Стивен Колдуэлл
 Йохан Джуру  Гари Колдуэлл
 Гаэль Клиши  Мейнор Фигероа
 Александр Сонг  Ронни Стам, 46
 Джек Уилшир  Бен Уотсон
 Тео Уолкотт  Хендри Томас
 Сеск Фабрегас, 87  Мохамед Диаме, 46
 Самир Насри, 75  Шарль Н’Зогбия, 78
 Робин Ван Перси, 86  Уго Родальега
Сэлгээ :
 Андрей Аршавин, 75  Джеймс Макартур, 46
 Маруан Шамах, 86  Франко Ди Санто, 46
 Денилсон, 87  Эммерсон Бойс, 78
Шар хуудас :
   Хендри Томас, 67
   Гари Колдуэлл, 70

GD Star Rating
loading...
Ван Перси эрчээ авчээ, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. wow says:

    Arsenii howguud ch changa bn shoo… Barsagaas ch aihaargui l shinjtei bnda. Gehdee bombogo booronhii shoo dee :(

    GD Star Rating
    loading...
  2. gunnerz7 says:

    setgegdel mash ondor bnaa iim goyoor premierleagueg-g tailbarlaj bichij chadaj bgaad mash goy delgerengvi 7 xonogtoo 1 xen ingeed mash goyoor bichij bolnoo bas ystoi nice bayrlalaa sportnewsiin zalyysdaa. Xvmvvs odoo xaraal xelexgui bailgui dee gexdee jooxon oroitoj medee gargasan ch gesen bid nart ex xel deer maani ingej xvrgej bgaad thanks thanks thanks ?

    GD Star Rating
    loading...
  3. gunnerz says:

    manai bag ene 25 nd ipsiwch town 2 bombgoor ylchixval ch 2 sariin svvleer ene onii anxnii tsomoo avlaa gesen ygaasaa manaix avchix bxaa ene jiliin garaa sain bol baria sain gedeg tsom manaix bolloo ystoi nice ? carling cup is ours

    GD Star Rating
    loading...
  4. Let’s just keep going, the Gunners! Карлингийн цомын хувьд баярлах арай л эрт байна. Ипсвичийг давлаа гэхэд Вестхэм, Бирмингэм хоёрын аль аль л басч болохооргүй баг. Венгер нээрээ үнэндээ л “negotiation skill” сайтай юмаа.

    GD Star Rating
    loading...
  5. ARS says:

    arsenal iin togloltiig uzeh unen uramtai shuu. setgel sergeed l yavchdiin. good luck

    GD Star Rating
    loading...
  6. arsenal says:

    v persie bertedgui bsan bol mon ch ix yum xiix bsandaa daanch 3 jil zavsartai bertsendee ? delxiin avargaar formondoo oroogui bxdaa dongoj bertelees ireed togloj bailaa daxiad bitgii berteesei gej xusey dee ?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: