Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Ла лиг 20-р тойргийн тойм

GD Star Rating
loading...

Нарлаг Испаний лигийн 20-р тойргийн мэдээллээс хүргэе. Шинэ улирал эхэлснээс хойш авах боломжит онооноос ердөө дөрвийг алдсан Барсачууд энэ тойрогт Расингтэй тоглолоо. Ноу Камп цэнгэлдэхэд Каталоны баг ядах юмгүй 3 оноо авч лиг дэх дараалсан ялалтаа 14-т хүргэлээ. Педро Барсагийн энэ улирлын хамгийн хурдан гоолыг 2 дахь минутад хийсэн бол Месси, Иньеста нар нэг нэгийг нэмэрлэжээ.

Бямба гаригт явагдсан энэ тоглолтоос нэг өдрийн дараа Реал тоглолтоо хийлээ. Хэрвээ оноо алдах юм бол Барса гүйцэгдэхгүй гэдгийг тэд мэдэж байсан учраас ялалт зайлшгүй хэрэгтэй байв. Карим Бензема энэ хариуцлагатай тоглолтын баатар болж цорын ганц хожлын гоолыг Мальоркогийн хаалганд хийсэн. Франц довтлогч сүүлийн 15 тоглолтод анхны гоолоо оруулж байна. Реал одоо Барсагаас 4 оноогоор хоцорч байна.

Эль-Класикогийн хоёр “аварга загас” бусад багаасаа нэгэнт тасарсан учраас ард нь яваа багуудыг тусад нь ярих нь зүйтэй.

Барсагаас 10 гаран оноогоор хоцорч 3-р байранд яваа Вильяреал Реал Сосьедадыг 2 : 1-ээр ялсан. Итали довтлогч Жузеппе Росси 41, 47 дахь минутад 2 гоол хийж Шар шумбагчидад ялалт бэлэглэжээ. Росси энэ улиралд хамгийн олон буюу 15 гоолд ямар нэгэн байдлаар оролцсон байна. (10 гоол 5 дамжуулалт). Гэхдээ мэдээж Барса-Реалын амжилт тусад нь авч үзвэл ийм байгаа.

Вильяреалчууд дээрхи тоглолтод ялалт аваагүй бол шударга бус үр дүн болох байлаа. Учир нь тэд өрсөлдөгчөө бүрэн утгаар илүүрхэж нийт 28 цохилт хийсэн юм. Үүний 8 нь хаалга руу чиглэсэн бөгөөд Сосьедад харин 4 (1) гэсэн үзүүлэлттэй байлаа.  Нэг тоглолтод хамгийн олон цохилт хийсэн амжилтыг энэ улиралд Вильяреал тогтоолоо.

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

ВИЛЬЯРРЕАЛ – РЕАЛ СОСЬЕДАД – 2:1 (1:1)
Аранбуру, 30 (0:1). Росси, 41 (1:1). Росси, 47 (2:1).

***

4-р байр буюу аваргуудын лигийн эрхийг одоогоор Валенсия эзэлж байна. Энэ тойрогт “Сарьсан багваахай”-нууд тун хүнд тоглолтоос хожил авч 4-р байраа хадгаллаа. Солилцоо наймаанд сайн ажиллаж буй Малага багийг Валенсия 4 : 3-аар буулган авсан юм. Тоглолт эхлээд дөнгөж 15 дахь минутад Байерн Мюнхенээс ирээд удаагүй Мартин Демичелис улаан хуудас хүртэж талбайгаас хөөгдсөн. Энэ улиралд хамгийн хурдан улаан хуудас авсан амжилтыг Демичелис ийнхүү тогтоов.

Үүгээр зогсохгүй 65 дахь минутад Росариу мөн талбайгаас хөөгдсөнөөр Малага 9 хүнтэй тоглолтыг дуусгалаа.

Гэхдээ тэд хүн дутуу гээд бууж өгсөнгүй. Эцсийн мөч хүртэл тэмцэл өрнүүлж цаг дуусах мөчид Ариц Адурисийн оруулсан гоолоор ялагдал хүлээсэн. Хэдийгээр энэ удаа ялагдсан ч Малага яггүй өрсөлдөгч болсон гэдгийг Ла лигийн бүх  багууд харсан байх. Харамсалтай байдлаар ялагдсан Малагачууд хомоол хамагч 19-р байрандаа үлдлээ.

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

***

ВАЛЕНСИЯ – МАЛАГА – 4:3 (1:2)
Рондон, 10 (0:1). Мата, 16-с пенальти (1:1). Рондон, 35 (1:2). Сольдадо, 53 (2:2). Банега, 67 (3:2). Баптишта, 79 (3:3). Адурис, 90 (4:3)

Луис Фабиано хет-трик хийж Андалузын Севилья Левантег 4 : 1-ээр буулган авлаа. Европын эрх авахын төлөө тэмцэлдсээр байраа Севильягийн залуус энэ ялалтыг авснаар 7-р байранд жагсаж байна. Луис Фабиано энэ улиралд хет-трик хийсэн 3 дахь тоглогч боллоо. Месси- Роналду нар л хет-трик хийгээд байсан юм. Фабиано 8 гоолтой болж мэргэн буучдын жагсаалтад багийн анд Канутетэй эн зэрэгцлээ.

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

СЕВИЛЬЯ – ЛЕВАНТЕ – 4:1 (3:0)
Луис Фабиано, 28 (1:0). Эскюде, 39 (2:0). Луис Фабиано, 43-с пенальти (3:0). Хиско Муньос, 58 (3:1). Луис Фабиано, 68 (4:1).

***

АЛЬМЕРИЯ – ОСАСУНА – 3:2 (2:1)
Карлос Гарсия, 8 (1:0). Ульоа, 11 (2:0). Аранда, 24 (2:1). Ульоа, 55 (3:1). Лекич, 90 (3:2).

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

***

САРАГОСА – ДЕПОРТИВО – 1:0 (1:0)
Бутахар, 38 (1:0).

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

***

СПОРТИНГ – АТЛЕТИКО – 1:0 (0:0)
Баррал, 51 (1:0).

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

***

ХЕТАФЕ – ЭСПАНЬОЛ – 1:3 (1:0)
Мику, 14 (1:0). Луис Гарсия, 53 (1:1). Кальехон, 60 (1:2). Серхио Гарсия, 64 (1:3).

Тоглолтын  бичлэгийг эндээс үзнэ үү

Ла лигийн мэргэн буучид (торгуулийн цохилтоос хийсэн гоол).

22
Криштиану Роналду (Реал Мадрид, 5)

19
Лионель Месси (Барселона, 2)

14
Давид Вилья (Барселона)

11
Фернандо Льоренте (Атлетик)
Джузеппе Росси (Вильярреал, 3)
Педро (Барселона)

10
Нилмар (Вильярреал)

9
Давид Трезеге (Эркулес, 2)

8
Фредерик Кануте (Севилья, 2)
Луис Фабиано (Севилья, 1)
Ариц Адурис (Валенсия)

Ла ли 2010/2011

байр Баг ТТ Х Т Хж +/- Оноо
1 БАРСЕЛОНА 20 18 1 1 64-11 55
2 РЕАЛ МАДРИД 20 16 3 1 48-17 51
3 ВИЛЬЯРРЕАЛ 20 13 3 4 40-21 42
4 ВАЛЕНСИЯ 20 12 4 4 33-23 40
5 ЭСПАНЬОЛ 20 12 1 7 28-26 37
6 АТЛЕТИКО 20 9 3 8 31-24 30
7 СЕВИЛЬЯ 20 9 2 9 30-32 29
8 АТЛЕТИК 19 9 2 8 29-31 29
9 ХЕТАФЕ 20 8 3 9 29-32 27
10 МАЛЬОРКА 20 8 3 9 23-25 27
11 РЕАЛ СОСЬЕДАД 20 8 1 11 30-33 25
12 ЭРКУЛЕС 19 6 4 9 22-28 22
13 ДЕПОРТИВО 20 5 6 9 15-27 21
14 РАСИНГ 20 5 5 10 15-29 20
15 СПОРТИНГ 20 4 7 9 18-27 19
16 САРАГОСА 20 4 7 9 18-32 19
17 ОСАСУНА 20 4 6 10 19-28 18
18 АЛЬМЕРИЯ 20 3 8 9 20-34 17
19 МАЛАГА 20 5 2 13 27-45 17
20 ЛЕВАНТЕ 20 4 3 13 20-34 15

Ирэх тойргийн оноолт 1 сарын 29 - МАЛАГА : САРАГОСА

1 сарын 29 -  МАЛЬОРКА : СПОРТИНГ

1 сарын 29 – РЕАЛ СОСЬЕДАД : АЛЬМЕРИЯ

1 сарын 29 - ЛЕВАНТЕ : ХЕТАФЕ

1 сарын 29 -ЭРКУЛЕС : БАРСЕЛОНА

1 сарын 29 - ДЕПОРТИВО : СЕВИЛЬЯ

1 сарын 30 – АТЛЕТИКО : АТЛЕТИК

1 сарын 30  - ОСАСУНА : РЕАЛ МАДРИД

1 сарын 30 – ЭСПАНЬОЛ : ВИЛЬЯРРЕАЛ

1 сарын 31- РАСИНГ : ВАЛЕНСИЯ

GD Star Rating
loading...
Ла лиг 20-р тойргийн тойм, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Chelsea_FC says:

    Barca-g neg hojson bag ni ali bag ve?

    GD Star Rating
    loading...
  2. atletikog CL gants harah ymsan forlaniig harah ymsan CL-d bas l goy toglogch shu ur chadvar aash zan buh zuil dajgui shu

    GD Star Rating
    loading...
  3. hercules shde

    GD Star Rating
    loading...
  4. barca says:

    tentssen ni mallorca

    GD Star Rating
    loading...
  5. soccer says:

    erkules barsa khojson bsan bizdee 2toirog 1sarni 29 nd uznee

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    Barca yaahvde uliralin ehnd bartsadaa gargaj bhgu yu Herculesd hojigdood ternees hoish yamr yavj bgaag harja bzde yagl WC aar Spain chuud ehni toirogt bartsadaa gargsn shig mnai dovtolgooni 3l mergn buuchdad tolgoi tsohij bndo ain haha Barca gogo

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    herev saya real hojoogu yadj tentssn bol yooo tasrchku yu gutsegdkushde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: