Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Неста бэртэл авч Эмануэльсон Миланд ирлээ

GD Star Rating
loading...

Кальчио лигийн 21-р тойрогт Милан Чезенаг 2 : 0-ээр буулган авч хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдсэн. Ардаа яваа Наполигаас 4 онооны зөрүүтэй 44 оноотой Россонерричүүд хошуучилж байгаа. Харамсалтай нь дээрхи тоглолтод Алессандро Неста бэртэл авч сар гаран талбайд гарч чадахгүй болсон байна. Неста 23 дахь минутад бэртэл аван Сократис Папастатопулосоор сэлгэгдсэн юм. Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галлиани түүний бэртлийн талаар “Миний бодож байгаагаар Неста 3 долоо хоног тоглож чадахгүй байх. Тиймээс ойролцоогоор 7 тоглолт өнжих байх” хэмээсэн. Туршлагатай хамгаалагч энэ долоо хоногт Сампдориатай хийх италийн цомын шөвгийн наймын тоглолтыг өнжих бөгөөд Сери А лигийн Катанья, Лацио, Женоа, Парматай хийх тоглолтуудыг өнжиж магадгүй байна.

Гэхдээ 2 сарын 15-нд Тоттенхэмтэй хийх аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтод эргэн ирэх боломжтой юм.

Милан хамгийн сүүлд  Аяксын зүүн жигүүрийн хамгаалагч  24 настай Урби Эмануэльсоныг эгнээндээ нэгтгээд байгаа. Шинэ тоглогчтойгоо Милан 2014 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд энэ өвлийн 2 дахь наймаа болсон. 1 сарын эхээр Антонио Кассано Миланы эгнээнд шинээр нэгдсэн билээ.

Одоо тэд Женоагийн хамгаалагч Доменико Кришитог  идэвхтэй сонирхож байгаа. “Бид ярилцаж байгаа. Наймааны цонх хаагдахад долоо хоног үлдсэн учраас энэ хугацаанд юу ч болж болно шүү дээ” хэмээн Галлиани ярьсан байна.

GD Star Rating
loading...
Неста бэртэл авч Эмануэльсон Миланд ирлээ, 6.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. pirlo says:

    Тоттенхэмèéã óíøààä ãàð ÌÈËÀÍ óðàãøàà ýíý æèëèéí àâàðãóóäûí ëèã çºâõºí ìàíàéõ ººð õýíèéõ ÷ áèø òýð òóñìàà èñïàíèä àëäàõã¿é ø¿¿ óðàãøàà…

    GD Star Rating
    loading...
  2. bainga l delhiin belegdliin shigsheed baidag baisan odo bolitsn baile suuliin 2jil lav orsongui argagui uuliig tsas eriig nas hogshirch bga maldinigiin araas orj bga baih bas domog gehed helsedehq bolvu

    GD Star Rating
    loading...
  3. Ajiglagch says:

    liverpool fanat ; chamaig hels hudlaa yariasan ch bsan chinii araas zarga shuuged yavah hun bhguishdee!
    bitgii kinonii gol durd togloh gej oroldoj baildaa ta nar amjihgui shdee suganuudaa!!!

    GD Star Rating
    loading...
  4. Milan yaalaaa daaa. Manai bagiig shuugchidteigeeee niileed ch baaraagui biz dee/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: