loading...
2011 он гарснаас хойш 4 дараалан ялаад байсан Леонардогийн Интерийн хожлын цуврал тасарлаа. Удинезе хар-хөхүүдийг 3 : 1-ээр Фриули цэнгэлдэхдээ буулган авсан байна. Деян Станкович 16 дахь минутад гоолдон бүх зүйл Интерийн хувьд ном журмын дагуу явж байсан ч Сапата, Ди Натале нар 21, 25 дахь минутад дараалан гоолдож тоглолтыг 180 хэм эргүүлсэн. Улмаар 69 дэх минутад Домицци 3 : 1 болгосон гоолыг Интерийн хаалганд оруулжээ.
Он гарахаас өмнө Лациод 3:1-ээр хожигдсоноос хойш анх удаа Интер ялагдал хүлээлээ. Удинезеийн Чили довтлогч Алексис Санчесийг Интер авах гэж байгаа тухай яриа гарах болсон. Энэ тоглолтод ч Санчес сүүлийн үеийн сайн формоо хадгалж багтаа их тус хүргэсэн юм.
Леонардо энэ ялагдлын дараа “Хөлбөмбөгт ялагдал бол байдаг л зүйл шүү дээ. Үүнийг ноцтой хүлээж авах хэрэггүй байх гэж бодож байна. Удинезегийн тоглолтыг би үнэлж байна. Тэд үнэхээр ямар ч багийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахаар тоглож байна. Яахав Камбьяссог алдаа гаргаж унагаасан гэж маргалдаж болох ч нэгэнт дууссан тоглолтын араас хэрүүүл маргаан хиймээргүй байна.
Бидний гаргасан алдаа гэж нэг их зааж хэлмээргүй байна. Тэдний 2 гоол чөлөөт цохилтоос орсон. Гэхдээ байрлалаа буруу эзэлсэн, хүнээ сайн бариагүй гэж би тоглгчидоо шүүмжлэхгүй. Бөмбөг ойгоод санарсаргүй байдлаас айл довтолгоогоо өрнүүлсэн учраас’ гэжээ.
Ди Натале энэ тоглолтод гоолдсоноор 15 гоолтойгоор лигийн мэргэн буучдыг тэргүүлж эхэллээ.
Тоглолтын гоолуудыг энд дарж үзнэ үү
| т | ||||||||
| 1 сарын 23. Удине. Стадион “Фриули”. Шүүгч- Эмидио Морганти (Асколи). |
|
| УДИНЕЗЕ – ИНТЕР – 3:1 (2:1) | |
| Удинезе | Интер |
| Самир Ханданович | Лука Кастеллацци |
| Маурицио Домицци | Кристиан Киву, 90 |
| Кристиан Сапата | Иван Кордоба |
| Мехди Бенатиа | Лусио |
| Пабло Армеро | Майкон |
| Квадво Асамоа | Тиагу Мотта, 71 |
| Гекхан Инлер | Эстебан Камбьяссо |
| Джампьеро Пинци | Хавьер Дзанетти |
| Маурисио Исла | Деян Станкович |
| Алексис Санчес | Горан Пандев |
| Антонио Ди Натале, 87 | Самуэль Это’о |
| Сэлгээ : | |
| Герман Денис, 87 | Жонатан Бьябьяни, 71 |
| Давиде Сантон, 90 | |
| Шар хуудас : | |
| Тиагу Мотта, 57 | |
| Иван Кордоба, 64 | |
| Кристиан Киву, 72 | |
| Деян Станкович, 90 | |
Ювентус хүснэгтийн дундыг баримтлагч Сампдориатай гоолгүй тэнцлээ. Талбайн эзэн Самп тоглолтын турш нэг ч хаалга руу чиглэсэн цохилт хийсэнгүй. Харин Юве 3 удаа Жанлука Курчиг шалгаад амжжээ. Ромагийн академиар хүмүүжсэн Курчи тэр болгоныг хааж хаалгаа сайн манасан. Жампаоло Паццини, болон Алессандро Дель Пьеро нар тус бүр нэг удаа 100 хувийн гоол оруулах боломжоо хийсгэсэн. Хэн хэн нь боломжоо ашиглаж чадаагүй учраас тэнцээ шударга үр дүн болсон.
Шүгэл дуугараад 2 минут өнгөрч байхад Арсеналаас Ювеп зээлээр тоглож буй залуу хамгаалагч Арман Траоре бэртэл аван талбайг орхилоо. Түүний оронд ,Фабио Гроссо сэлгээгээр ирж ирсэн. Гэтэл 11 дэх минутад Сампдориягийн хамгаалагч Стефано Луккини мөн л бэртэж сэлгээ хийх хэрэгтэй болсон юм.
Энэ хоёр баг улирлын эхэнд 2-р тойрогт оноолт тааран тоглоход нийт 6 гоолтой гал гарсан тулаан болж 3 : 3-аар тэнцэж байлаа. Харин энэ удаа дахин оноо хуваалаа.
Өмнөх тойрогт Баригийн хаалганд хожлын гоол оруулсан Альберто Аквиланиг Дель Нери сэлгээнд үлдээж 78 дахь минутад талбайд гаргасан юм. Алессандро Дель Пьеро 56 дахь минутад Красичийн оронд сэлгээгэр орж ирээд хэд хэдэн сайхан боломж алдсан. Юве өнгөрсөн 11 сард Женоаг 2 : 0-ээр ялснаасаа хойш анх удаа л клин-шит хийж байна. Дель Нери “Бид тоглолтын үр дүнтэй эвлэрэх хэрэгтэй. Сайн зүйл ч гэсэн бас байна шүү дээ. Бид олон боломж гаргасан бас гоол алдаагүй гээд” гэсэн байна. Баг нь сүүлийн 3 тоглолтод 8 гоол алдсан болохоор тэр гоол алдаагүйд баярлаж байгааг нь ойлгож болох л юм. Юве хүснэгтэд Интертэй адил 35 оноотой 6-р байранд явна.
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
| 1 сарын 23. Генуя. Стадион “Луижи Феррарис”. Шүүгч- Паоло Валери (Рим). |
|
| САМПДОРИЯ – ЮВЕНТУС – 0:0 (0:0) | |
| Сампдория | Ювентус |
| Джанлука Курчи | Джанлуиджи Буффон |
| Рето Циглер | Арман Траоре, 2 |
| Стефано Луккини, 11 | Джорджио Кьеллини |
| Массимо Вольта | Леонардо Бонуччи |
| Лучано Дзаури | Марко Мотта |
| Стефано Губерти | Клаудио Маркизио |
| Андреа Поли | Мохамед Сиссоко |
| Анджело Паломбо | Альберто Аквилани, 84 |
| Даниэле Маннини | Милош Красич, 56 |
| Джампаоло Паццини, 60 | Симоне Пепе |
| Федерико Македа | Амаури |
| Сэлгээ : | |
| Пьетро Аккарди, 11 | Фабио Гроссо, 2 |
| Никола Поцци, 60; 70 | Алессандро Дель Пьеро, 56 |
| Фернандо Тиссоне, 70 | Хорхе Мартинес, 84 |
| Шар хуудас : | |
| Стефано Губерти, 63 | Марко Мотта, 23 |
| Даниэле Маннини, 87 | Симоне Пепе, 34 |
| Джорджио Кьеллини, 51 | |
| Мохамед Сиссоко, 74 | |
| Клаудио Маркизио, 86 | |
Лигийн хүснэгтэд Миланы араас ширүүхэн нэхэж байгаа Наполи клуб 21-р тойрогт Бариг 2 : 0-ээр ялсан. 67 дахь минутад Баригийн Алессандро Паризи 2 дахь шар хуудсаа хүртсэн учраас Наполид ялалт авахад амар болсон юм. Эсекьель Лавесси, болон Эдинсон Кавани нар гоолуудыг хийсэн.
Наполи 3 оноогоо авснаар хүснэгтэд 2-р байр луу эргэн ирлээ. Өмнөх өдөр нь Рома Кальяриг 3 : 0-ээр буулган аваад тэдний өмнө ороод байсан юм.
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
| 1 сарын 23. Бари. Стадион “Сан Никола”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| БАРИ – НАПОЛИ – 0:2 (0:1) | |
| Бари | Наполи |
| Жан-Франсуа Жилле | Морган Де Санктис |
| Алессандро Паризи | Сальваторе Ароника |
| Камил Глик | Паоло Каннаваро |
| Никола Бельмонте | Уго Кампаньяро |
| Андреа Раджи | Камило Цунига |
| Эдгар Альварес | Вальтер Гаргано, 82 |
| Нико Пульцетти, 46 | Микеле Пациенца |
| Алессандро Гацци | Кристиан Маджио |
| Андреа Масьелло | Эсекьель Лавесси, 89 |
| Виталий Кутузов, 46 | Эдинсон Кавани |
| Гергей Рудольф, 78 | Марек Гамшик, 63 |
| Сэлгээ: | |
| Серхио Альмирон, 46 | Хассан Йебда, 63 |
| Стефано Окака Чука, 46 | Хосе Эрнесто Соса, 82 |
| Эмануэль Ривас, 78 | Николао Думитру, 89 |
| Шар хуудас : | |
| Алессандро Паризи, 42 | Уго Кампаньяро, 79 |
| Андреа Раджи, 44 | |
| Алессандро Паризи, 67 | |
Ромагийн тухайд гэвэл Клаудио Раньери болон Тотти нарын хоорон дахь үл ойлголцол дууссан бололтой. Өнгөрсөн 19-р тойрогт Сампдориатай хийсэн тоглолтод Тоттиг 90 дэх минутад сэлгээгээр оруулснаас болж 2 эрхмийн хооронд хүйтэн дайн өрнөөд байсан юм.
Дээрхи Кальяритай хийсэн тулаанд Ромагаас Тотти 21 дэх минутад торгуулийн цохилтоос тоог нээж, Перротта-Менез нар 2-р үед гоол оруулсан. Нэг хэсэг хүснэгтийн дунд хагаст бичигдэж байсан Рома топ 4 байрандаа эргэн ирлээ. Кальяригийн дасгалжуулагч Италийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Р.Донадони багийнха ялагдлын шалтгааныг хэтэрхий олон алдаа гаргасан хэмээн тайлбарлаж байна.
Рома долоо хоногийн дундуур Италийн цомын шөвгийн 16-гийн тоглолтоо дерби Лациотой хийж 2 : 1-ээр ялалт байгуулаад байсан билээ.
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
| 1 сарын 22. Рим. Стадион “Олимпико”. Шүүгч- Габриэле Гава (Конельяно Венето). |
|
| РОМА – КАЛЬЯРИ – 3:0 (1:0) | |
| Рома | Кальяри |
| Жулио Сержио | Микаэль Агацци |
| Йон Арне Риисе | Алессандро Агостини |
| Жуан | Давиде Астори |
| Филипп Мексес | Микеле Канини |
| Марко Кассетти | Франческо Пизано |
| Симоне Перротта | Раджа Найнгголан, 79 |
| Даниэле Де Росси | Даниэле Конти |
| Фабио Симплисио | Давиде Бьондини |
| Родриго Таддей, 67 | Андреа Коссу |
| Франческо Тотти, 90 | Нене, 65 |
| Марко Боррьелло, 68 | Роберт Аквафреска, 89 |
| Сэлгээ: | |
| Жереми Менез, 67 | Алессандро Матри, 65 |
| Мирко Вучинич, 68 | Симон Ланер, 79 |
| Маттео Бриги, 90 | Даниэле Рагацу, 89 |
| Шар хуудас : | |
| Родриго Таддей, 32 | Даниэле Конти, 6 |
| Микеле Канини, 20 | |
| Раджа Найнгголан, 35 | |
Ромагийн заналт дерби Лацио Сери А лигийн энэ тойрогт Болоньяд 3 : 1-ээр ялагдаж хүснэгтэд Ромагийн ард 4-р байранд явж байна. Тун ширүүн уур амьсгал дор явагдсан энэ тоглолтод нийт 8 шар хуудас 1 улаан хуудас шүүгч өргөжээ. 86 дахь минутад Лациогийн Бразил хагас хамгаалагч Андре Диас 2 дахь жавтийгаа хүртэж хөөгдсөн.
Уг нь тоглолт Лациогийн хувьд сайхан эхэлж 5 дахь минутад Сержио Флоккари гоол оруулсан ч “хал цэрэг” Марко Ди Вайо 2 гоол хийж тэдний ялалтыг “хулгайлсан” аж. Тоглолтын дараа 2 багийнхныг хамарсан үймээн өрнөж цагдаа нар талбайд орж ирэхэд хүрсэн. Энэ “жүжгийн” гол дүрд Мауро Зарате тоглосон бөгөөд эсрэг багийнхаа Маттео Рубинг цохиж танхайрчээ. Италийн хөлбөмбөгийн холбооноос түүнд шийтгэл оногдуулахаар болоод байгаа аж
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
| 1 сарын 23. Болонья. Стадион “Ренато Даль’Ара”. Шүүгч- Жанлука Рокки (Флоренция). |
|
| БОЛОНЬЯ – ЛАЦИО – 3:1 (2:1) | |
| Болонья | Лацио |
| Эмилиано Вивиано | Фернандо Муслера |
| Маттео Рубин | Стефан Раду |
| Мигель Бритос | Андре Диас |
| Даниэле Портанова | Джузеппе Бьява |
| Вангелис Морас | Лионель Скалони, 77 |
| Франческо Делла Рокка, 74 | Стефано Маури |
| Габи Мудингайи, 90 | Кристиан Ледесма, 53 |
| Диего Перес | Кристиан Брокки |
| Гастон Рамирес, 87 | Сержио Флоккари |
| Олбин Экдаль | Эрнанеш |
| Марко Ди Вайо | Джузеппе Скулли, 40 |
| Сэлгээ: | |
| Федерико Казарини, 74 | Мауро Сарате, 40 |
| Риккардо Меджиорини, 87 | Альваро Гонсалес, 53 |
| Массимо Мутарелли, 90 | Либор Козак, 77 |
| Шар хуудас : | |
| Даниэле Портанова, 51 | Лионель Скалони, 31 |
| Олбин Экдаль, 78 | Джузеппе Бьява, 76 |
| Федерико Казарини, 84 | Андре Диас, 84 |
| Андре Диас, 86 | |
| Кристиан Брокки, 90 | |
***
ПАРМА – КАТАНИЯ – 2:0 (0:0)
Кандрева, 57 (1:0). Жовинко, 62 (2:0).
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
***
Бово, 87 (1:0).
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
***
Ди Микеле, 29 (0:1). Жилардино, 56 (1:1).
Тоглолтын тоймыг энд дарж үзнэ үү
***
КЬЕВО – ЖЕНОА – 0:0 (0:0)
| |
|
|||||||
| 1 сарын 23. Милан. Стадион “Жузеппе Меацца”. Шүүгч – Андреа Ромео (Верона). |
|
| МИЛАН – ЧЕЗЕНА – 2:0 (1:0) | |
| Милан | Чезена |
| Кристиан Аббьяти | Франческо Антониоли |
| Лука Антонини | Паоло Деллафьоре, 79 |
| Тиагу Силва | Стив фон Берген |
| Алессандро Неста, 23 | Максимилиано Пеллегрино |
| Игнацио Абате | Лука Чеккарелли |
| Александр Меркель | Марко Пароло |
| Марио Йепес | Джузеппе Колуччи |
| Массимо Амброзини | Фабио Касерта |
| Робиньо | Доминик Малонга |
| Антонио Кассано, 84 | Эзекиль Челотто, 53 |
| Златан Ибрагимович | Игор Будан, 53 |
| Сэлгээ: | |
| Сократис Папастатопулос, 23 | Эрьон Богдани, 53 |
| Пато, 84 | Паоло Саммарко, 53 |
| Йоан Беналуан, 79 | |
| Шар хуудас : | |
| Алессандро Неста, 21 | Фабио Касерта, 12 |
| Кристиан Аббьяти, 82 | |
Мэргэн буучид
15
14
Марко Ди Вайо (Болонья)
11
9
Фабио Квальярелла (Ювентус)
Марко Боррьелло (Рома, 1)
8
Пато (Милан)
| байр | баг | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 21 | 13 | 5 | 3 | 37-18 | 44 |
| 2 | НАПОЛИ | 21 | 12 | 4 | 5 | 32-20 | 40 |
| 3 | РОМА | 21 | 11 | 5 | 5 | 31-24 | 38 |
| 4 | ЛАЦИО | 21 | 11 | 4 | 6 | 27-21 | 37 |
| 5 | ИНТЕР | 20 | 10 | 5 | 5 | 33-22 | 35 |
| 6 | ЮВЕНТУС | 21 | 9 | 8 | 4 | 35-25 | 35 |
| 7 | ПАЛЕРМО | 21 | 10 | 4 | 7 | 34-25 | 34 |
| 8 | УДИНЕЗЕ | 21 | 10 | 3 | 8 | 34-28 | 33 |
| 9 | САМПДОРИЯ | 20 | 6 | 9 | 5 | 20-18 | 27 |
| 10 | БОЛОНЬЯ | 21 | 7 | 7 | 7 | 23-29 | 27 |
| 11 | КАЛЬЯРИ | 21 | 7 | 5 | 9 | 24-22 | 26 |
| 12 | ФИОРЕНТИНА | 20 | 6 | 7 | 7 | 21-21 | 25 |
| 13 | ПАРМА | 21 | 6 | 7 | 8 | 21-25 | 25 |
| 14 | КЬЕВО | 21 | 5 | 9 | 7 | 20-22 | 24 |
| 15 | ДЖЕНОА | 20 | 6 | 6 | 8 | 15-19 | 24 |
| 16 | КАТАНИЯ | 21 | 5 | 7 | 9 | 18-27 | 22 |
| 17 | ЛЕЧЧЕ | 21 | 5 | 5 | 11 | 20-38 | 20 |
| 18 | ЧЕЗЕНА | 21 | 5 | 4 | 12 | 15-27 | 19 |
| 19 | БРЕШИЯ | 21 | 5 | 3 | 13 | 17-27 | 18 |
| 20 | БАРИ | 21 | 3 | 5 | 13 | 13-32 | 14 |
Ирэх тойргийн оноолт
1 сарын 30 - БОЛОНЬЯ : РОМА
1 сарын 30 - ЖЕНОА : ПАРМА
1 сарын 30 - НАПОЛИ : САМПДОРИЯ
1 сарын 30 - ЮВЕНТУС : УДИНЕЗЕ
1 сарын 30 - ИНТЕР : ПАЛЕРМО
1 сарын 30 – КАТАНИЯ : МИЛАН
1 сарын 30- ЛАЦИО : ФИОРЕНТИНА
1 сарын 30 – БРЕШИЯ : КЬЕВО
1 сарын 30 – ЛЕЧЧЕ : ЧЕЗЕНА
1 сарын 30 – КАЛЬЯРИ : БАРИ
loading...




onoo oirhon goy l bolj bgan bna
loading...