Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хакухо 18 дахь түрүүгээ авлаа

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сумо бөхийн 2011 оны анхны башё Ёкозуна Хакухо М. Даваажаргалын ялалтаар өндөрлөж байна. 25 настай их аварга маань ийнхүү сүүлийн 6 башё дараалж, мөн нийт 18 дахь түрүүгээ авлаа. Тэрбээр тэмцээний турш сэкеваки Кисеносатод ялагдсаныг эс тооцвол өөр унаа авсангүй.

Сүүлийн өдөр тэргүүн озеки Кайог зоволгүй буулган авсан бөгөөд энэ өдөр мөн түүний гэргий амаржиж охинтой болжээ. Их аварга ийнхүү гурав дахь хүүхэддээ эзэн хааны цомоор бэлэг барьлаа.

Сүүлийн 15 дахь өдөр онц сонирхолтой барилдаан бараг гарсангүй. Монголчуудаас хамгийн түрүүнд дэвжээнд гарсан м-11 дахь бөх Шотенро Д.Нямсүрэн м-13 дахь бөх Котокасуга -г ялж 8-7 амжилттай болж ирэх сар чансаа бага зэрэг өсөх магадлалтай боллоо. Харин М-10 -д эрэмблэгдсэн Хакуба А.Өнөржаргал сүүлийн өдөр Вакакоюд өвдөг шороодсон ч 8-7 амжилттай болсон. Мөн м-12 -оос босч барилдсан Корюү Эрдэнсүхийн Мөнх-Оргил хашир бөх Ваканосато -д ялагдаж хоёуулаа адилхан 8-7 болсон байна.

Харин м-8 -аас барилдсан Токитенкү Алтангадасын Хүчитбаатар Гүржийн бөх Коккай -г ялсан ч ирэх башо -д чансаа буурах нь тодорхой болсон. Тэрвээр 6-9 амжилттай тэмцээнээ дуусгасан юм.
Өнөөдөр мөн Баруун жигүүрийн сэкеваки Котошогикү м-5 дахь бөх Гоёидо -д ялагдсан байна. Ингэсэнээр хоёр бөх хоёууллаа 11-4 амжилттай болжээ. Их аваргын ганц унасан бөх болоод байгаа зүүн жигүүрийн сэкеваки Кисеносато озеки Харумафүжи  Д.Бямбадоржийг маш амархан ялж 10 дахь ялалтаа авлаа. Ирэх башёгоос хоёр сэкеваки тус бүр озеки цол ны төлөөх дайралтаа хийх нь ээ.

Текниктэй бөхийн шагналыг Котошогикү 3 дахь удаагаа, гарамгай барилдааны шагналыг Кисеносато 4 дахь удаагаа, дайчин барилдааны шагналыг Окиноуми анх удаагаа тус бүр хүртжээ.

Жүрье зиндааны түрүүг 33 настай Солонгосын бөх Касугао 12-3 амжилтаар хоёр дахь удаагаа түрүүлжээ. Тэрвээр Точиновака -тай нэмэлт барилдаан хийж туршлага заан ялалт байгуулжээ.

GD Star Rating
loading...
Хакухо 18 дахь түрүүгээ авлаа, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: