loading...
Байерн Мюнхенийн багийн ахлагч Марк ван Боммел өнөөдөр Италийн АС Милан руу шилжлээ. Сүүлийн үед гарааны эрхээ алдаад байсан Голланд тоглогч өвлийн цонхоор багаасаа явах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан юм. Түүний хойноос Волфсбург, Ливерпүүл зэрэг клубүүд идэвхтэй хөөцөлдөж байсан ч Италийн багийг сонголоо.
“Марк гэрээний хугацаа дуусахаас өмнө явуулж өгөхийг биднээс хүссэн, тиймээс ч түүнийг АС Милан руу явахийг зөвшөөрсөн. Марк үргэлж мэргэжлийн тоглогч ямар байх ёстой тийм л байж бусаддаа үлгэр дууриал болдог байсан. Тэр ФЦ Байерн Мюнхенийн чухал тоглогч байж, маш сайн ахлагч байж чадсан. Түүний клубт өгсөн ач тусыг бодож түүний хүсэлтийг хүлээн авсан” хэмээн клубын захирал Карл-Хайнц Руммэниггэ хэлж цааш нь “ФЦ Байерн Мюнхенийн зүгээс Марк ван Боммел болон түүний гэр бүлийн Итали дахь ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсэж байна” гэсэн юм.
Марк ван Боммел энэ талаар: “ФЦ Байернаас явах миний хувьд маш хэцүү байна, гэхдээ би ирээдүйдээ өөдрөг хандаж байгаа. Би энд 4 жил хагасын гайхалтай амжилттай улирлуудыг өнгөрөөсөн. Клуб болон фенүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. ФЦ Байерн миний зүрхэнд том байр эзлэх болно.” гэж.
ФЦ Байерн болон Голландын шигшээ багийн ахлагчийн хувьд 2006 онд Барселано клубээс Байернд ирсэн бөгөөд үүнээс хойш багийнхаа төлөө 126 тоглолт хийж 2 удаагийн лигийн аварга, Германы цомын аваргыг авч байжээ. Өнгөрсөн жил түүний хувьд Германд ирсэнээс хойш хамгийн амжилттай улирал байсан бөгөөд багийнхаа хамтаар лиг болон цомын аварга болж, Аваргуудын лигийн финал, шигшээнхээ хамтаар Дэлхийн аваргийн финалд хүрсэн юм.
loading...




GOOD LUCK BOMMEL
loading...
Milan zuzaarsaar l amjilt husii
loading...
bommel sain l gehdee milan dandaa hugshin toglogch avah yumaa. yamarch hetsuu yum be.
loading...
Европын клубуудын adidas nikе C.Ronaldo, Кака, Higuain, Rooney, Nani, Scholes, Chamakh, Pato, Pirlo, Pedro, Inter-ын жерсинүүдийг 9975-7810
loading...
bas neg al tsereg……
loading...