Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Торонтогийн рекорд цуврал зогслоо

GD Star Rating
loading...

“Нью-Жерси” – “Кливленд” – 103:101 (26:29, 22:25, 25:23, 30:24)

Н: Б. Лопес (28 + 7 самбар), Морроу (16), Д. Харрис (14 + 10 дамжуулалт), Хамфрис (11 + 11 самбар), Фармар (11), Фэйворс (8 + 9 самбар).

К: Жэмисон (26 + 8 самбар), Д. Гибсон (19), Сешнс (16 + 5 бөмбөг алдалт), Ж.Грэм (14), Хиксон (12 + 8 самбар).

Оноо тэнцүү, 1,4 секундын хугацаа үлдээд байхад Брүк Лопез ялалтын бөмбөгийг хийснээр Кливлендэд 17 дахь дараалсан ялагдлыг нь амсууллаа. Сэлгээнээс тоглосон Энтони Мэрроу Нетсд 16 оноогоор тус болжээ.

1981-82 улиралд 19 дараалж ялагдаж байснаас хойшхи хамгийн хэцүү улирлаа Кливленд үзэж байна. Кавальерс мөн 21 дараалж айлын талбайд ялагдаад байгаа нь мөн нэгэн төрлийн анти рекорд болж байгаа аж. Хамгийн сүүлд 11 сарын 9-нд Нетсийг талбайд нь хожжээ.

Нетс багийн эзэн Прохоров Кармелог авахгүйг мэдэгдсэнээс хойш дөрвөн тоглолтын гуравт нь ялаад байна.

“Орландо” – “Детройт” – 96:103 (26:27, 20:29, 19:19, 31:28)

О: Р. Андерсон (21), Дуайт Ховард (20 + 16 самбар), Ж. Нельсон (14), Басс (12 + 8 самбар), Аринас (9), Туркоглу (4 + 8 самбар + 7 дамжуулалт).

Д: Макгрэди (20 + 7 самбар), Дэй (20 + 7 самбар), Принс (20), Стаки (16), Б. Гордон (16), Б. Уоллес (0 + 11 самбар).

Трэйси МакГрэйди, Тайшон Принц, Остин Дэй нар тус тус 20 оноо авч Мэжикийг сөхрүүллээ. Тэд энэ улиралд анх удаа Мэжикийг хожихдоо холын зайнаас 50 хувьтай шидсэн байна. Түүнчлэн Орландо 16 удаа бөмбөг алдсаныг нь Пистонс 26 оноо болгожээ.

Орландогийн ялагдлын гол шалтгаан нь холын зайн муу шидэлт. Тэд 27 шидэж ердөө 7-г нь байнд нь тусгасан юм.

“Филадельфи” – “Финикс” – 105:95 (26:25, 35:22, 26:23, 18:25)

Фил: Т. Янг (24 + 7 самбар), Брэнд (22 + 9 самбар), Тернер (14 + 8 самбар), Луи Уильямс (14), Микс (9), Холидэй (8 + 8 дамжуулалт + 6 бөмбөг таслалт).

Фин: Дадли (23 + 7 самбар), Нэш (17 + 9 дамжуулалт + 5 бөмбөг алдалт), Г. Хилл (13), Драгич (12), Фрай (10).

Тоглолтын 3-р үед Филадельфи өндөр довтолгооны хувийн ачаар 22 онооны тэргүүллийг бий болгоод байлаа. Өнгөрсөн улирал 76-чууд талбайдаа ердөө 12 ялж байсан бол энэхүү ялалт нь энэ улирлын 14 дэх нь юм.

“Торонто” – “Мемфис” – 98:100 (24:25, 25:26, 25:29, 24:20)

Т: Барньяни (29), Дерозан (25 + 9 самбар), Бэйлесс (15 + 8 самбар + 11 дамжуулалт), Ж. Райт (11 + 9 самбар), Ам. Жонсон (10), Эл Дэвис (2 + 5 блок-шот).

М: Гэй (21 + 7 самбар), З. Рэндольф (17 + 12 самбар), М. Газоль (17 + 8 самбар), Майо (15), Конли (13 + 7 самбар).

Мөн л Нью Жерсигийн адил оноо тэнцүү, нэг секунд хүрэхгүй хугацаа үлдээд байхад Руди Гэй ялалтын бөмбөгийг хийлээ. Зак Рэндольф 17 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ.

Мемфис гурав дахь дараалсан ялалтаа авсан бол Зак Рэндольф 11 дэх дараалсан дабл-даблаа хийлээ. Энэ нь багийн рекорд юм.

Барньяни 29, ДеРозан 25 оноо авсан ч багаа ялалтанд хүргэж чадсангүй. Рэпторс 8 дараалж ялагдлаа. Гриззлист мөн 5 дараалж ялагдаж байгаа нь энэ гэнэ. Торонтогийн хамгийн олон дараалж ялагдсан нь 2006 оны 3 сард бөгөөд тэр үедээ 10 дараалж ялагдаж байсан ажээ.

Өнөөдөр мөн нэгэн сонирхолтой рекорд зогслоо. Торонто 13 удаа холын зайнаас шидэхдээ нэг ч хийгээгүй юм. Ингэснээр 986 тоглолт дараалж 3-аас ядаж нэг хийсэн байсан амжилт зогсчээ. Энэ амжилт 1999 оны 2 сарын 26-нд эхэлж байж. Торонто нь 900 тоглолт дараалж 3-аас хийсэн анхны баг юм.

“Нью-Йорк” – “Вашингтон” – 115:106 (33:26, 29:36, 31:29, 22:15)

Н: Стадамайр (30 + 9 самбар), У. Чендлер (25 + 7 самбар), Фелтон (17 + 15 дамжуулалт), Галлинари (17), Шоун Уильямс (9).

В: Н. Янг (22), Льюис (20), Уолл (18 + 7 самбар + 9 дамжуулалт), Макги (15 + 10 самбар), Эл Торнтон (10).

Никс 6 дараалсан ялагдлаа зогсоолоо. Ингэхдээ Вашингтонд 21 дэх дараалсан айлын талбайн ялагдлыг нь амсуулав. Никс өөрийн талбайдаа Визардсыг 7 дахиа дараалан хожиж байгаа юм байна. Вашингтон одоогоор айлын талбайд ялаагүй байгаа нь 82 тоглолттой болсноос хойш улирлын эхний хагаст ингэсэн анхны баг болж байгаа гэнэ.

“Нью-Орлеан” – “Оклахома-Сити” – 91:89 (19:33, 31:12, 21:26, 20:18)

Н: Пол (24 + 9 дамжуулалт), Дэв. Уэст (20), Окафор (11 + 9 самбар), М. Торнтон (10), Ариза (8).

О: Дюрант (22 + 8 самбар), Жефф Грин (19 + 7 самбар), Уэстбрук (18 + 10 дамжуулалт), Ибака (9 + 10 самбар).

Өнөөдрийн бас нэг сүүлчийн мөчид хувь заяа нь шийдэгдсэн тоглолт. 10 секунд орчим дутуу байхад Крис Пол бөмбөг тасалж, 0,5 сек дутуу байхад Дэвид Уэст хоёр оноо авснаар Нью Орлеан ес дэх дараалсан ялалтаа авлаа.

Кевин Дюрант 22 оноо авсан ч дөрөвдүгээр үед шидсэн бүх 5 шидэлтээ алдсан.

“Чикаго” – “Милуоки” – 92:83 (19:18, 29:14, 20:26, 24:25)

Ч: Курт Томас (22 + 9 самбар), Роуз (21 + 10 дамжуулалт), Бузер (14 + 9 самбар), Денг (9 + 7 самбар), Корвер (8), Ч. Уотсон (8).

М: Дуглас-Робертс (30), Ильясова (17), Дулинг (13 + 10 дамжуулалт), Богут (8 + 18 самбар), Мба а Муте (8 + 7 самбар).

Томас 2005 оны 1 сарын 25-аас хойш хамгийн өндөр оноогоо буюу 22 оноо авснаар Чикаго Буллз яллаа. Тэр мөн 9 самбараас авалт, 5 дамжуулалтаар багтаа тус болсон.

“Миннесота” – “Хьюстон” – 125:129 (31:39, 32:26, 25:35, 37:29)

М: Лав (24 + 17 самбар + 7 дамжуулалт), У. Джонсон (19), Риднур (18), Бисли (16), Д. Миличич (15).

Х: Кев. Мартин (34), Скола (20 + 12 самбар), Баттье (19), Брукс (15), Лоури (14), Бадингер (12), Ч. Хэйес (9 + 8 самбар + 7 дамжуулалт).

Хьюстон Миннесотаг 13 дараалж ялж байна. Энэ нь нэг багийг хамгийн олон дараалж ялсан Хьюстоны рекорд болж байгаа гэнэ. Рокетс холын зайнаас нийт 14 удаа амжилттай шиджээ.

“Голден Стэйт” – “Сан-Антонио” – 102:113 (34:34, 21:28, 23:28, 24:23)

Г: Д. Ли (31 + 12 самбар), Эллис (25), Дор. Райт (18 + 7 самбар + 9 дамжуулалт), С. Кэрри (14).

С: Жинобили (20 + 7 дамжуулалт), Т. Паркер (18 + 11 дамжуулалт), Данкан (16 + 7 самбар), Макдаэс (14 + 10 самбар), Жорж Хилл (14), Нил (11).

Ману Жинобили 20 оноогоор багтаа тус болж Сан Антонио ээлжит ялалтаа авлаа. Тоглолтын хоёрдугаар үе Тим Данкан зүүн өвдгөө гэмтээсэн ч тоглолтын төгсгөлд эргэн ирж багтаа тус болжээ.

“Портленд” – “Сакраменто” – 81:96 (20:25, 23:20, 22:25, 16:26)

П: Мэттьюз (21), А. Миллер (18), Батум (16 + 9 самбар), Олдриж (9 + 7 самбар), Каннингем (8 + 7 самбар).

С: Т. Эванс (26 + 6 бөмбөг алдалт), Лэндри (16 + 8 самбар), Казинс (14 + 8 самбар), Удрих (14), Касспи (12 + 7 самбар).

Сакраменто Портлэндийг ялснаас айлын талбайд дөрөв дэхээ дараалж яллаа.

GD Star Rating
loading...
Торонтогийн рекорд цуврал зогслоо, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. lil_saint says:

    NOH vs OKC ene l nice bolson doo

    GD Star Rating
    loading...
  2. 3 jiliin omno CP3 galzuurch NOH buur ornodiig terguuleed baisan shde ter uy shig bolson bna shu ter jil PLAYOFIIN neleen ehend mult yvj baisan ene jil yaah bol

    GD Star Rating
    loading...
  3. kyazga_s says:

    lil_saint shonhoo yu.ain OKC shaachihgui westbrook, durant 2 muu huvitai togloson bn lei

    GD Star Rating
    loading...
  4. BG says:

    xaxa aimar record gej bodson chini 1000 hursen bol uug n lol

    GD Star Rating
    loading...
  5. BG says:

    Ter CLEg sn bureldhuuntei ged burad bsn nuhdud odo dugarach daralsan hojigdlin record togtooh n lol.

    GD Star Rating
    loading...
  6. BZzS says:

    yag jiliin umu Clevland yaj yawlaa? odoo arai l huurhii bolje? Varejao season out boltson bsnu gu yu? edniid odoo yag bag chireh leadergu bolchod mailjeh shg bnaa. Jamison, Hickson, Mo, Graham gd toglochmor zaluuchud bgamsn. huurhii, shimpanze urwaad isto gachin bag bolchlo do

    GD Star Rating
    loading...
  7. BOB says:

    Lebroniig yavahad ene bagtaigaa avraga avch chadaagui.demjih toglogchid olon bsan.bureldehuun ni ch lakersees dutahargui tus bolj chadna geed olon yum yariad bsan hoduud odoo harj bnauu.tuhain uyd demjih toglogchid bhgui bsan ni odoo haragdaj bgaa biz dee.

    GD Star Rating
    loading...
  8. batkhuu says:

    CLE Uul n yaj iigeed play off-n tuluu uzvel uzne shd. Daanch play off-d orood tsaashaa yahiin. Ugaasaa CLE sain toglood yahiin. Ternii orond suuj bgaad DRAFT huleesen n deer biz. MIAMI yag tegej bsan shd. Daanch Beasly GEJ GAI TAARCHIHSAN BOLOHOOS.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: