Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020, Монголын хөлбөмбөг » Хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг 5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний хэсгийн тоглолтууд 2011 оны 1-р сарын 22-23-ны өдрөөр өндөрлөлөө.  Ингэснээр шөвгийн тоглолтонд шалгарсан багуудын нэрс тодорлоо. Нийт нас насны ангилалд үлдсэн багуудын тоог дурьдвал:

11 насны ангилалд: 12 баг

13 насны ангилалд: 26 баг

15 насны ангилалд: 32 баг

17 насны ангилалд: 30 баг

Охид-14 нас: 8 баг

Охид-16 нас: 10 баг

Харин оюутан насны ангилалд өрсөлдөж буй 11 багийн хэсгийн тоглолтууд өндөрлөх болоогүй байгаа.

Хэсгийн сүүлийн тоглолтууд 2 өдрийн турш үргэлжилж нийт 84 тоглолт төлөвлөгдсөн боловч 14 тоглолт явагдаагүй юм байна. Энэн дундаас ихэнхи сургууль нь гарах боломжгүй болсон учраас тоглолтоо хаясан шалтгаантай байна. Гэвч энэ байдал нь бусад багууддаан сөрөг нөлөөтэй байгаа учраас тухайн тоглолт хаяж явсан сургуулиудад торгууль ноогдуулах шийдвэр гарсан. Үүнд: 16-р сургууль, 6-р сургууль болон 23-р сургуулиуд хамаарна.

Харин үлдсэн 70 тоглолтонд нийт 570 гоол орсон нь хамгийн бага гоол орсон үзүүлэлттэй долоо хоног болсон. Эзэн зочин багийн харьцаа 311:259 байсан бол 1-р үед нийт 282  гоол орсон. 2010-2011 оны тэмцээнд  одоогоор нийт 4518  гоол ороод байгаа нь  5 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний 4000 дахь гоолын эзэнг тодруулсан. Энэхүү азтай тоглогч маань 1-р сарын 22-ны өдрийн 10.30-аас тоглосон 16-р сургууль болон Орос-3-р сургуулийн 15 насны ангилалын үеэр тодорсон. 2-р үеийн хамгийн сүүлийн гоолийг хийсэн 16-р сургуулийн 23 дугаартай тамирчин Мөнх-Эрдэнэ багтаан ялалтыг авчирснаар 4000 дахь гоолийн эзнээр шалгарлаа. Баяр хүргэе.

Тоглолтын үеэр нийт 58 шар 8 улаан карт авсан нь өмнөх долоо хоногийг бодвол ихэссэн үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногийн хамгийн өндөр онооны зөрүүтэй өндөрлөсөн тоглолтоор ХасБанкны 2-р сургууль болон ICE MARK-ийн 1-р сургуулийн 17 насны ангилалын тоглолт юм. Энэхүү тоглолт нийт 27:3-ийн харьцаатайгаар 2-р сургуулийн хошуучлалаар өндөрлөсөн буюу нийт 24 гоолийн зөрүү гарсан. Мөн тухайн тоглолтонд хамгийн олон гоол /30 гоол/ орсон гэсэн үзүүлэлттэй байна.

Хамгийн сонирхолтой тоглолтоор JCI UB Central-ийн 97-р сургууль болон ХасLeasing-ийн Баянзүрх ЦС-ийн 15 насны тоглолт байсан. Тоглолт эхлэхээс өмнө 97-р сургууль хэсэгтээ нэг ч хожигдолгүй явж байсан бол Баянзүрх ЦС маань өмнөх тоглолтондоо хожигдож хэсгээсээ гарах боломжоо бараг алдаад байсан. Харин тоглолт эхлээд зочин багийн тоглогчид маш итгэлтэй тоглосноор тоглолтонд 4:2-р хожиж хэсгээсээ 2-р байраар шалгарах боломжтой боллоо.

Энэ долоо хоногийн шилдэг тоглогчоор ҮБТДС-ийн тоглогч 10 дугаартай Наранболд шалгарсан байна. Тэрээр Цагдаагийн Академийн эсрэг хийсэн тоглолтондоо нийт 6 гоол хийснээр багийнхаа тун чухал тоглолтонд хожиход гол үүргийг гүйцэтгэлээ. Ингэснээр Наранболд нийт 24 гоолтой болж мэргэн буучдыг жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

Ингээд 5 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж шөвгийн тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна. Сугалааны үйл ажиллагаа 2011 оны 1-р сарын 28-ны өдрийн 15.00 цагт МХБХолбооны байранд явагдана гэдгийг багууд сайн анхаарна уу. Шөвгийн тоглолтууд уламжлал ёсоор нэг зааланд буюу Хан-Уул дүүргийн Спортын Ордонд явагдана. Хамгийн эхний тоглолтууд 2-р сарын 5-6 өдөр эхлэнэ.

ИХ Талын Дуулиан ТББ 2011 оны 1-р сарын 24-ны өдөр

GD Star Rating
loading...
Хэсгийн тоглолтууд өндөрлөлөө, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. uraa says:

    sain bainaa..manai zaluus uragshaa!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: