Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ширээний тенис » Ширээний теннисний лиг бариандаа ойртлоо

GD Star Rating
loading...
2010-2011 оны ширээний теннисний тав дахь удаагийн лигийн тэмцээн Оч ширээний теннисний клубт явагдаж байна. Ажнай корпорацийн ивээл доор болж буй энэ тэмцээний дүн ирэх амралтын өдрүүдээр гарах юм.
Энэ оны лигийн тэмцээнд Гранд Фин, АПУ-Боргио, Хангарьд, Төмөрт Транс, Бласт, Ажнай, Петровис Булигаар багууд өрсөлдсөн бөгөөд 2 тойрог өрсөлдсөний эцэст
1. Гранд Фин
2. АПУ-Боргио
3. Петровис
4. Хангарьд багууд эхний 4-н байр эзэлж хагас шигшээд шалгарсан байна. Гранд Фин баг Хангарьд клубыг 2;0 харьцаагаар хожиж шигшээд шалгарсан бол АПУ-Боргио багийн тамирчид Петровис багтай 3 үе ширүүн өрсөлдөж 2;1-ээр өрсөлдөгчөө ялсан байна. 1-р сарын 26-ны орой энэ оны лигийн аваргын төлөө Гранд Фин – АПУ Боргио багууд тоглох бол хүрэл медалийн төлөө Хангарьд – Петровис багууд хүч үзэхээр боллоо.
Монголын Ширээний Теннисний Холбоо лигийн тэмцээний туршид тамирчдын нэг бүрчилсэн тоглолтын чансааг шалгаруулж амжилттай тоглосон тамирчдаа тухайн жилийн тив дэлхийн чанартай тэмцээнд явуулж байхаар шийдвэрлэсэн юм.  Энэ жилийн лигийн эрэгтэй тэргүүн тоглогчоор спортын мастер, улсын 2 удаагийн аварга Б. Баярмагнай шалгарч 500000 төгрөгөөр шагнагдсан бол эмэгтэй тамирчдаас олон улсын хэмжээний мастер, улсын зургаан удаагийн аварга Б. Батхишиг шалгарч 400000 төгрөгийн эзэн болж энэ онд улсаа төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцох эрх олж авсан байна.
Эрэгтэй чансаа:
1. с.м Б. Баярмагнай 77 оноогоор (Гранд Фин)
2. с.д.м Л.Баярмагнай 66 оноогоор (Петровис)
3. с.м Н.Энхсайхан 64 оноогоор (Төмөрт Транс)
4. с.д.м Б. Баатарсүрэн 64 оноогоор (Монгол Булигаар)
5. с.д.м Б.Билэгт 54 оноогоор (Бласт)
Эмэгтэй чансаа:
1. о.у.х.м Б.Батхишиг  80 оноогоор (Петровис)
2. о.у.х.м о.Бадамцоо   71 оноогоор (АПУ-Боргио)
3. с.д.м С. Мишээл  65 оноогоор (Гранд Фин)
4. с.д.м Б.Энхжин 64 оноогоор ( Гранд Фин)
Дашрамд дурдахад энэ сарын 27-30-ны өдрүүдэд ахмад тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Гурван Гол компаны ивээл дор спортын мастер, улсын аварга Ц.Томбуугийн нэрэмжит болон явагдах тул спорт сонирхогчид та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
GD Star Rating
loading...
Ширээний теннисний лиг бариандаа ойртлоо, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Ts says:

    Манай Цоо эгч агуу тамирчин шүү. Цаашдын бүх тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

    GD Star Rating
    loading...
  2. Enkh says:

    shireeni tennis saikhan sport shu..ene udaagiin Grandfin baga ikh mundag baisan.misheel gdg okhin khedtei yum boloo?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: