Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Түүх, баримт » “Саутхемптон”-ы буянтай академи

GD Star Rating
loading...

Английн өмнөд эрэгт орших боомт хотод “Саутхемптон”-ы хүүхдийн хөлбөмбөгийн академи оршдог. Сонирхолтой нь Саутхемптоны энэхүү эрэг дээрээс алдарт “Титаник” дуу дохиогоо хангинуулан сүүлчийн удаа замдаа гарсан гэдэг. Түүнтэй адил “Саутхемптон” багийн хүүхдийн академиас төрөн гарсан олон залуус эгнэгт төрөлх багаа орхин, Европын шилдэг багуудын нүүр царай болжээ. Гарет Бейл, Тео Уолкотт, Уэйн Бридж, Леон Бест, Десктер Блэксток, Найл Рейнжер болон домогт Алан Ширер, Мэтт Ле Тиссье, Деннис Уайз нарын одод эндээс жигүүрээ дэлгэн ниссэн юм.

Хэдийгээр санхүүгийн хувьд үргэлж асуудалтай тулгардаг ч гэсэн “Саутхемптон”-ын хүүхдийн академи авьяастнуудаар хэзээ ч гачигдаж байгаагүй. Хэрвээ одоо тэдний хүүхдийн академиас төрөн гарсан бүх тоглогчдыг цуглуулж баг бүрдүүлбэл эргэлзээгүй Европын шилдэг багуудын нэгд тооцогдоно. Гэвч тэд тоглогчдоо өөртөө барьж үлдэхийн оронд аль болох үнэтэйхэн зарчихыг хичээдэг. Энэ нь өнөөх л хөрөнгө мөнгөний гачаалтай нь холбоотой. Гуравдугаар дивизион хүртэл уруудсан тэд гол залуусаа зарахаас аргагүй болсон юм.

Одоо ч “Саутхемптон” Алекс Окслейд-Чемберлен хэмээх ирээдүйн одоо хэдээр зарах эсэхээ л гашилгаж суугаа. Түүнийг “Арсенал” авахаар санаархаж байгаа юм. “Саутхемптон”-ын хөгжөөн дэмжигчид өөр багт өндөр үнээр зарагдаад, үнэхээр сайн тоглож буй залуусыгаа бахдаж суухаас аргагүй байгаа нь харамсалтай. Гэлээ ч тэд санхүүгийн хямралаа давж, өөрийнхөө нэр дээр өөрийн залуусаа гаргах цаг удахгүй биз ээ.

Ингээд “Саутхемптон”-ы бэлдэж өгсөн тоглогчдоос нэрлэе.

  1. Уэйн Бридж

Тэр 1998-2003 онд “Саутхемптон” багтаа тоглож, 113 тоглолтод дараалан үндсэн бүрэлдэхүүнд багтсанаар Премьер лигийн дээд амжилтыг тогтоож байлаа. Харин дараа нь “Челси” 7 сая паунд төлж, түүнийг худалдан авсан юм. Гэхдээ 7 сая дээрээ ахмад хамгаалагч Грем Ле Сог нэмсэнийг дурьдах хэрэгтэй. Харамсалтай нь Бридж “Челси”-д олон тоглоогүй. Дараа нь “Манчетер Сити”-г зорьсон ч тусыг эс олов. Харин одоо “Вест Хэм”-д нэр төрөө эргэн сэргээхийг хүсч байгаа. Хэдийгээр эхний тоглолтдоо олон алдаа гргаж, багаа хожигдолд хүргэсэн ч Авраам Грант түүнийг аргагүй найдаж байгаа билээ.

  1. Крис Бейрд

2005-2006 онд багтаа тоглоод, “Фулхэм”-д 3 сая паундаар зарагдсан. Доод лигт унахад багийнхаа ахлагчаар тоглож, ялалт хөтлөгчөөр томилогдсон ч удалгүй зарахад хүрсэн юм. Тэр гайхалтай техниктэй содон тоглогч биш ч гэсэн дайчин чанартай, аль байрлалд давгүй тоглочихдог залуу.

3. Тео Уолкотт

Тео 2005-2006 онд багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд багтсан юм. Тэр Суиндоноос Саутхемптонд иржээ. Хэдийгээр “Челси”-гийнхэн түүнийг авахыг хичээсэн ч “Саутхемптон”-д ирсэн залуус хөлөө амархан олдог нь түүний сонголтод нөлөөлсөн аж. 2005-2006 оны улиралд хэд хэдэн гоёмсог гоол оруулсных нь дараа “Арсенал” 5 сая паунд өгч авчээ. Тэр “Арсенал” тун амжилттай тоглож байгаа тул “Саутхемптон”-той хийсэн гэрээний дагуу урамшууллын мөнгө нь нэмэгдсээр хуучин багтаа 10 сая паунд өгчихөөд байгаа гэнэ.

4. Гарет Бейл

Тео Уолкоттын нэр дор түүний авьяас чадвар нэг хэсэг дарагдсан удаатай. Харин эдүгээ Теогоос хавьгүй алдартай болсныг хүлээн зөвшөөрсөн нь дээр биз. Гаретыг “Тоттенхэм” 5 сая паунд шууд төлж авсан байна. Тео Уолкоттын гэрээний адилаар тэр амжилттай тогловол “Саутхемптон”-д төлөх мөнгөний хэмжээ өсөх зарчимтай. Одоогоор Бейлийн авьяас хуучин багтаа арав гаруй сая паунд өгч амжжээ. “Улаан чөтгөрүүд” түүнд найман саяыг санал болгоод татгалзсан хариулт авч байжээ.

5. Леон Бест

Тэр хэзээ ч үндсэн бүрэлдэхүүний довтлогч байгаагүй. Гэхдээ л нөөцийн суудлаас шууд “Ковентри” руу 650 мянган паундаар шилжиж дөнгөсөн. Рикардо Фуллер, Кенвайн Жонс, Марек Сагановски, Брэдли Райт-Филлипс нар өмнүүр орж “Саутхемптон”-ы үндсэн довтлогч болох түүнд ахадсан ажил байж. Одоо ч тэр нөөцөнд суудаг довтлогч хэвээрээ. Гэхдээ “Ньюкасл”-ын Энди Кэрроллыг гэмтсэн энэ үед талбайд гарч, шууд хет-трик хийсэн нь “Саутхемптон”-ы академийн банз халаагч хүртэл хичнээн аюултайг илтгэн харуулсан юм.

6. Кенвайн Жонс

Түүнийг “Саутхемптон”-ы унаган хүүхэд гэж хэлж болохгүй. Учир нь тэр төрөлх Тринидад би Тобаго улсдаа анх авьяасаа нээсний дараа нь “Саутхемптон” авсан юм. Тэр Английн багийн үндсэн бүрэлдэхүүн гармагцаа л өөр баг руу явах хүсэлтээ гаргасан. Тиймээс тун удалгүй “Сандерленд”-д 6 саяар заржээ. Одоогоор урамшууллын мөнгөтэйгээ “Саутхемптон”-д 8 саяыг “өгөөд” байгаа ажээ.

7. Найл Рейнжер

Түүнийг “Кристал Пэлас”-ын академиас урвуулан авчээ. Гэлээ ч тэр сахилга батын доголдолтой байсан тул удалгүй “Ньюкасл” –д өгсөн байна.

Үүнээс гадна Декстер Блэксток, Скотт Макдональд, Эндрю Сурмен, Тим Спарв, Аррон Дэвис хэмээх залуус “Саутхемптон”-ы академиасаа одож, Европын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд анхааралд өртсөн залуу тоглогч болж амжжээ.

GD Star Rating
loading...
“Саутхемптон”-ы буянтай академи, 10.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. barag l barca shig ym bna tegehde bag ni barca shig bish bolhoor

    GD Star Rating
    loading...
  2. Teo says:

    Zurag soligdchihjee:-(

    GD Star Rating
    loading...
  3. mend-amar says:

    mundag yum

    GD Star Rating
    loading...
  4. henry says:

    ihenh n hurdtai nuhduud bna

    GD Star Rating
    loading...
  5. veve says:

    ajaxiin academ bas laitai sh. boon od!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: