loading...
“Манчестер Юнайтед”-ын довтлох чиглэлийн хагас хамгаалагч Андерсон формдоо орж, сүүлийн тоглолтууад тун ирээдүйтэй хөлбөмбөгч гэдгээ дахин харуулах болсон билээ. Түүний нэгэн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

- Та тоглолтын формдоо сэтгэл хангалуун байна уу?
- Тийм ээ, сэтгэл дүүрэн байна. Долоон тоглолт дараалан тоглоод жаахан амралт авлаа. Өвдөг маань бүрэн эдгэрээгүй болохоор хэтэрхий хүчилж бас болохгүй. Гэхдээ дараалан хэдэн тоглолтод гарсан нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүллээ. Би сайн тоглож байна. Ирэх улиралд улам сайн тоглоно.
- Юу танд ийм итгэл өгөв өө?
- Зуны амралтаар маш сайн бэлтгэл хийх санаатай байна. Сүүлийн хоёр улирлын өмнө бэлтгэл тун тааруу хийснээ ний нуугүй хэлье. Хэрвээ би зун бэлтгэлээ сайн хийвэл ирэх улирал миний хамгийн сайн тоглосон улирал болно.
- Биеийн бэлтгэл Английн хөлбөмбөгт маш чухал уу?
- Тэгэлгүй яахав. Гэхдээ хамгийн чухал нь бөмбөгтэй хийх бэлтгэл гэж бодож байна. Талбайн нэг захаас нөгөө хүртэл галзуу хурдтай гүйх нэг хэрэг. Харин талбайн нэг цэгээс нөгөө цэгт оновчтой дамжуулалт өгөх өөр асуудал. Бөмбөг тоглогчоос хамаагүй хурдан. Хөлбөмбөгийг маш энгийн тоглож, дамжуулалт өгөх боломж бүрийг алдахгүй байж сурах хэрэгтэй. Англид талбай дээр бага гүйдэг бол муу тоглогч гэсэн ойлголт байдаг. Харин би Английн шигшээ баг хэтэрхий их гүйснээсээ болоод дэлхийн аваргад муу тоглосон гэж боддог.
- 2015 он хүртэл шинэ гэрээ байгуулахдаа ямар сэтгэгдэл төрж байв?
- Залуу тоглогчдод таарсан хамгийн шилдэг багт байгаадаа би жаргалтай байдаг. Би Аваргуудын лиг, Премьер лигт түрүүлж үзсэн ч гэсэн дахин том ялалтын амтыг мэдэрмээр байна. Багийнхаа түүхэнд шинэ ялалтын хуудсыг нэмэхийг хүснэ. Райан Гиггз, Пол Скоулз шиг тоглогч болж, тэдний хүрсэнд хүрэхээр тэмүүлнэ. Мөн багтаа таван жил тоглох эрх олгосон дасгалжуулагчид талархаж явдаг. Би энд хөлбөмбөгчний замналаа өндөрлөөд эх нутгаа зорих юмсан гэж боддог. Тэндээ очоод “Гремио”-доо хэдэн улирал тоглоод зодог тайлбал хүсэл минь биелэх нь тэр.
- Английн хөлбөмбөгийн түвшин буурч байгаа тухай зарим хүн ярих болжээ…
- Би тэгж бодохгүй байна. Гэхдээ “Манчестер Юнайтед” үргэлж магнайд бичигддэгийг бол өөрчилж болохгүй. “Тоттенхэм”, “Бирмингем”, “Болтон” зэрэг сайн баг бий боллоо. Хэдэн жилийн өмнө “Болтон”-ы талбайд зочлохдоо дөрвөн бөмбөгийн зөрүүгээр хожно гэж бодож чаддаг байсан бол одоо хэцүү болсон. Их л чармайж байж гурван оноогоо авна. Олон мэргэжилтнүүд Испанийн лигийг шилдэгт тооцох болжээ. Үнэхээр “Барселона” тоглолт бүртээ 7:0-ээр хожоод байж чадна. Гэхдээ тэдний өрсөлдөгч дотор “Бирмингем”, “Болтон”, “Фулхэм” шиг нь алга. Тэгэхээр энэ хоёр лигийг харьцуулж болохгүй. Английн лиг хамаагүй илүү.
- Танай багийг Премьер лигийн аварга болох хамгийн өндөр магадлалтай баг гэж хэлж болох уу?
- Тэгэлгүй яахав. Бүгд л сэтгэл хангалуун байгаа. “Юнайтед” жагсаалтыг тэргүүлсээр байна. Бас хэд хэдэн нөхөн тоглолт бий. Бид аварга болох бүрэн боломжтой. Үргэлж сайн тоглохгүй байгаа ч бид оноогоо цуглуулж чадаж байна. Сайхан тоглолт үзүүлэх нэг хэрэг. Хамгийн гол нь хэрэгтэй оноогоо л авах нь шүү дээ.
- Бебег Англид товхниход нь чамайг тусалсныг мэдэх юм байна …
- Тийм ээ, тэр хэдэн сар манайд амьдарсан. Тэр их иддэг гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Миний бүх нөөц идшийг минь барчихсан шүү /инээв/. Гэлээ ч тэр сайн хөрш. Хөгжилтэй дажгүй залуу. Анх намайг Англид ирэхэд Криштиано Роналдо тусалж байсан юм. Харин би Бебед туслахыг хүссэн.
- Рафаэл одоогоор тоглох эрхээ хасуулчихсан. Тэр талбайд гарахгүй байна гэдэгт танай багт том гарз уу?
- Маш том гарз. Рафаэл маш сайн хөлбөмбөгч. Түүний ихэр Фабио ч адил. Балчраараа Бразилаас Англид ирээд эвээ олж, амжилт гаргана гэдэг амаргүй. Хоёр жилийн дараа Рафаэл баруун захдаа дэлхийн шилдэг хамгаалагч болно. Миний энэ үгийг битгий мартаарай.
loading...




He he Haaya haaya baga alaad l bdag bolohoos olon jil Banz halaaj bgan 1 yum duulgah bhaa. Jaahan Yamaan omogtoim shig sanadsan
.
loading...
chi sain meidehgui bn daa esuul unitediin demjgch bish shig bn. nodnin
1/4 shigsheed Mark van bommel udsuur bgaad huulguchihsun. 19hun nastai usvur nasnii huuhed bur Manaih shig tom bagiin garaanii toglogch bolood baidaggui ym shuu.
say yamar gaihaltai ergen erelt hiivee. gaihaltai
ehnii 2 goal aldchihaad toglolt neg l bolj uguhgui barag hojigdoj bgaan bn daa gj bodoj bsan shuu,
loading...
Тийм ээ, тэр хэдэн сар манайд амьдарсан. Тэр их иддэг гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Миний бүх нөөц идшийг минь барчихсан шүү /инээв/. Гэлээ ч тэр сайн хөрш. Хөгжилтэй дажгүй залуу. Анх намайг Англид ирэхэд Криштиано Роналдо тусалж байсан юм. Харин би Бебед туслахыг хүссэн.
haha Bebe ch gudamjnii gar yum chini ulsgulun baih ni argagvldee
loading...
Премиер лигийн талаар сайн хэлжээ. Ла лигт үнэхээрийн Фулхэм, Тоттенхэм, Болтон, Вилла, Сандерлэнд шиг багууд байхгүй.
loading...
Тиймээ тийм ПЛ дэлхийн шилдэг лиг Ла лиг-т өрсөлдөөн хэдхэн багийн хооронд болдог Ангилд бол өөр хомоол хамж яваа багт ч гэсэн хожигдох үзэгдэл жирийн л нэг үзэгдэл. Өнгөрсөн шөнө Блакпул-Ман Ю хоёрын нөхөн тоглолт энийг гэрчлэх байх ёстой гал гарсан тоглолт болсон доо Ман Ю арайхийж л нэг хожсон эхний гоол отон байсныг шүүгч хараагүй. Ер нь Ман Ю-д шүүгч нар элэгтэй ханддаг даа.
loading...
Neeh hudlaa uursdiiguu huurugdiin… PL hamgiin shildeg ch geh shig. Haha. Haana bnaa ter shildeg n??? Ter Fulhamiig chini Atletico Europia League-n finald hojson shde. Ene magtaad baigaa baigaa Manu-g chini Champions league-n finald Barca bas sayhan hojsoniig sanaj l bgaa bh.
Ih hutsval naad PL-n chini yalagch n barag todorhoi boltson bn. iim ert yalagch n todorchdog league-g shildeg shildeg geed uursdiiguu huurguud bh yum. Arsenal, City 2iin honshoor n dutna. Chelsea-n uhmel baidal ManU-tai toglohod n nuluulnu.
loading...
Рафа бол үнэхээр шилдэг болно гэж итгэж байна хөлбөмбөг сонирхогч та бүхэн тоглолтыг нь хараад ямар дайчин, ухаалаг, тэмцэгч болхыг харах болно. Бэртэл гэмтэл холуур байгаасай гэж найдая. Рафа хүүг хуяглая
loading...
хаха сонин юм ярих юм…
Атлетик Бильбао, Атлетико Мадрид, Вийярреал, Хэтафэ, Эспаньол эднүүс ч Болтон Сандерланд Астон Виллагаас нээх дутахгүй л байх
loading...
turuu amaraa 2iin zuv evropa ligt angliin baguud espanii baguudad dandaa l nuhuuldagshte sevilla atletico 2 final anglichuudiig nugaslasan
loading...
yu gd tenegteed bgaam be turuu amraa kaka 3aa.atletico chin bs l olon od toglochtoi shde.PL bl totenham l gsn vg shde .la league ylagch harin ch todortson PL bloogvi thv!!!dundaj baguud ni toglowol PL baguud barca shig l 7-0 oor hojih blgvi
loading...
neree sonin yum yarih yum zvgeer bolton vs hercules 2l barag harizah bh shv la ligiig heterhii dutu vneleh yum mangar bazaan chin anderson gj tanihguin bna yamar bagt toglodog genvv whahaha
loading...
bandi min chi yaj meddegiin jaaavka genuu chi football meddegui ym chin
Rafeal bol ter bale-g chin ajilgui bolgoo bezde udku rafeal delhiin shildeg RB bolno
loading...
andersoniiig tanihgui bj amaa ttaad suuj bgaach……………. ami n haanaa bgaan gemeeer amisgaanuuud l iiim yanz buriiin yum bichij heruuul guidag bhdaaaa
loading...
neree anderson tanihgui bna hooe
loading...