loading...

Энэ сарын 25-ны өглөөний 09,30 минутад Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ Лозанн хотноо байрлах ОУОХ-ны төв байранд зочилж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой уулзав. ОУОХ-ны Ерөнхийлөгч Монголын төрийн тэргүүнд гүн хүндэтгэл үзүүлж, хоёр талын хамтын ажилагаа, цаашдын зорилтын талаар товч танилцуулж, Монгол улс олимпийн амжилтаараа олон улсад үлгэр жишээ үзүүлж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү спортын амжилтаа цаашид улам бататган, Лондон-2012 олимпод шаргуу бэлдэх үйл хэрэгт төр, засаг бүхий л талаар туслалцаа үзүүлж, биеийн тамир, спорт, олимпизмийн хөгжлийн төлөө өргөн анхаарал тавихаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс 2017 оны Зүүн Азийн, 2023 оны Азийн, 2040 оны Олимпийн наадмын төлөө өрсөлдөх алсын санаатай буйгаа илэрхийлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт “Сонирхлын бичиг”-т гарын үсэг зурав. ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге энэ оны 8 сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол улсад айлчлах үеэрээ Ц.Элбэгдортой дахин уулзахын ерөөл тавьж, монголын тамирчдад өндөр амжилт хүсэв. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Л.Гантөмөр, Монгол улсаас Швейцарь улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Оргил, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ЕНБД Ж.Отгонцагаан, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа, Бээжин-2008 Паралимпийн аварга, байт харваач Д.Баатаржав, ОУОХ-ны талаас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга К.Де-Кеппер, ҮОХ-дын асуудал эрхэлсэн захирал П.Миро нар байлцав. Дараа нь Монголын төлөөлөгчид Олон Улсын Олимпийн музейг үзэж сонирхов. Анх 2002 онд Ерөнхийлөгч Н.Багабанди ОУОХ-нд зочилж байсан бөгөөд 9 жилийн дараа манай дөрөв дэх Ерөнхийлөгч ийнхүү олон улсын олимпийн хөдөлгөөний нийслэлд айлчилсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Монголын түүхэнд анх удаа Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ийн төв байрт зочилж, Ерөнхийлөгч Зепп Блаттертай уулзлаа. Уулзалтын үед Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд байлцав.
loading...




amni bilgees ashdiin bileg saihan mongol ornd amidrana gej bodoj yvdag
loading...
zandanshatar ene hagas sainaas omno irne bizde
uramtai shatar clubiin yronhiilogch shde ternii neremjit temtseen boloh geed bhad
loading...
Za bolj l bnashdee. tiimees odoonoos suuri asuudluudaa shiidwerleh heregtei yadaj l ene agaariin bohirdol geed l hehe.
loading...
uneher unen elbegdorj shan yardagch some point ter uneher zarimiig in biyluulj chaddag shuu mongol uls udur bolgon hugjij bn bid chadna tiim biz dee mongolchuudaa bid yunii tuluu gadad orond biyniigee zovooj surch hudurmurluj bga yum be zuvhun ulsiinhaa tuluu shuu dee
loading...