loading...
Федерер нутаг нэгт Вавранкаг 3 сетэд ямар ч боломж олголгүй 6-1 6-3 6-3-аар буулган авч 8 дахь жилээ дараалан Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарлаа.
Вавранка өмнө нь ч Федерертэй хийсэн тоглолтууддаа ялж байсан нь цөөхөн хэдий ч энэ тэмцээнд Монфиль, Роддик гэсэн шилдгүүдийг ялсэн болохоор Федэд төвөг учруулна гэж үзэгчид найдаж байлаа. Гэвч Их Дуулгын 16 удаагийн аварга өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй хүчтэй цохилтынхоо амтыг мэдрүүлж 2 цаг хүрэхгүй хугацаанд буулган авсан. Федерерийн давуулалтууд сет ахих тусам сайжирсаар сүүлийн үед давуулалтынхах 80 хувийг оноо болгосон. Хэрвээ энэ жил Федерер түрүүлвэл Андре Агассигийн 4 Австралийн их Дуулгын түрүү хүртсэн амжилтыг эвдэнэ. Нээлттэй эрин эхэлснээс хойш Мельбурнд хамгийн олон түрүүлсэн теннисчин болохоор Рожер хичээж байгаа.
Хагас шигшээд Федийг Новак Жокович хүлээж байна.
Серби эр Томаш Бердыхийг мөн 3 сетэд ялсан юм. 2 дахь сетэд Томаш хамгийн сайн тоглож сет авах дөхсөн ч тай-брикт 7 : 6-гаар Жовокич ялалт байгуулсан.
Новак : “2 дахь сетэд тай-брикээр ялсан нь надад их урам өгсөн. Хэрвээ тэр сетийг алдсан бол байдал эвгүйтэж болох л байлаа. Дараагийн өрсөлдөгч маань Федерер байх болно. Миний өрсөлдөж байсан теннисчидээс тэр хамгийн шилдэг нь”
2008 онд Жокович карьерийн анхны бөгөөд цорын ганц Их Дуулгын түрүүгээ Мельбурнд хүртэж байсан. Тухайн үедээ хагас шигшээд Федерерийг ялж финалд үлдэж байсан бөгөөд энэ удаа тэр түүхийг дахин давтахыг Новак хүсэж буй нь дамжиггүй.
Хагас шигшээн 2 дахь хосын нэр тодроогүй байна. Надаль – Д.Феррер, Долгополов – Э.Мюррэй гэсэн тэмцэл шөвгийн наймд өрнөж байгаа.
***

Возняцки (#1)
Теннисний шинэ нүүр царай болж буй Каролин Возняцки анхны Их Дуулгаа хүртэхээр эрчтэй урагшилж байна. Италийн Франческо Скьявоне түүний замд саад болох гэсэн боловч 3-6 6-3 6-3-аар ялагдлаа. Эхний сетийг Скьявоне 6 : 3-аар өөрийн болгосон хэдий ч эрч хүчтэй залуу өрсөлдөгчийнхөө хурдыг гүйцсэнгүй.
Скьявоне өмнөх шатанд Светлана Кузнецоватай 4 цаг хагас үргэлжилсэн хүнд тулааны эцэст ялсан учраас маш их ядарсан байсан нь энэ ялагдалд нөлөөлсөн болов уу. Сонирхуулахад Скьявоне - Кузнецовагийн тоглолт Их Дуулгын түүхэнд эмэгтэйчүүдийн хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор тодорчээ.
Возняцки хагас шигшээд Хятадын На Литэй тулна.
На Ли Шараповиг мулталсан Германы Андреа Петковичийг ядах юмгүй 1 цаг 330 минутыг хугацаанд 6-2 6-4-оор ялсан. Он гарснаас хойш тун сайн формтой байгаа На Ли 10 тоглолт дараалан ялаад байгаа.
Хагас шигшээд доорхи тоглолтуудын ялагчид хоорондоо тулах юм.
Агнешка Радваньска (Польш) – Ким Клистерс (Бельги), Петра Квитова (Чех) - Вера Звонарёва (ОХУ)
loading...



