loading...

Аваргын төлөө урагшаа...
Катар улсад зохион байгуулагдаж байгаа Азийн цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Хагас шигшээд оноолт таарсан Азийн эртний өрсөлдөгч Япон – Солонгосын тулаан торгуулийн цохилтоо шийдэгдсэн.
Тоглолтын үндсэн цагт тоглолт 1 : 1-ээр тэнцсэн бөгөөд нэмэлт цагт дахин нэг, нэг гоол оруулсан. Багаа 2 : 1-ээр ялагдаж явсан хүнд үед цаг дуусах мөч 120 дахь минутад Солонгосын Хван Жэй Вон багтаа тэнцээний бөмбөгийг авчирчээ.
Ингээд торгуулийн цохилтоор ялагчыг шийдэх болоход Японы хаалгач Кавашима эсрэг багийн 2 цохилтыг хааж 3:0-ээр Наран улсын баг финалд шалгарлаа. Тэд түүхэндээ 4 дэх удаагаа Азийн цомын финалд үлдэж буй бөгөөд өмнөх удаад бүгдэд нь ялалт байгуулж байсан юм. (1992, 1996, 2000). Японы шигшээ багийг Ювег дасгалжуулж байгаад халагдсан Алберто Заккерони дасгалжуулж байгаа юм.

6 : 0 ямар ч асуудалгүй финал ...
Харин тэдэнтэй аваргын төлөө энэ удаа Ногоон тив Австралийн баг тоглохоор боллоо. Европын шилдэг лигт тоглодог хүчирхэг бүрэлдэхүүнтэй тэд хагас шигшээд Узбекистаныг 6 : 0-ээр бут ниргэсэн байна.
67 дахь минутаас Узбекистанчууд хүн дутуу үлдсэн учраас тоглолтыг эргүүлэх найдвар тасарсан юм.
Кьюэлл, 5 (0:1). Огненовски, 35 (0:2). Карни, 66 (0:3). Эмертон, 75 (0:4). Валери, 82 (0:2). Крузе, 83 (0:6) нар Ногоон тивийн багт гоолуудыг авчирчээ.
2015 он Азийн цомыг хүлээж авахаар болсон Австраличууд 2006 оноос Азийн бүсэд харьяалагдах болсноосоо хойш бүсийнхээ тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож байгаа.
Азийн цомын аваргын төлөөх тоглолт энэ сарын 29-нд Доха хотын Халифа цэнгэлдэхэд явагдана. Харин хүрэл медалийн төлөөх тоглолт Ө.Солонгос – Узбекистаны хооронд 28-нд явагдана.
Тэмцээний мэргэн буучдыг Катарын Исмаэль Абдуллатиф, Ө.Солонгосын Коо Жа Чел нар 4 гоолтой тэргүүлж буй.
Хагас шигшээ
Узбекистан – Австралия – 0:6 (0:2).
Гоол: Кьюэлл, 5 (0:1). Огненовски, 35 (0:2). Карни, 66 (0:3). Эмертон, 75 (0:4). Валери, 82 (0:2). Крузе, 83 (0:6).
Улаан хуудас : Бакаев, 67 (Узбекистан).
Япон – Ө.Солонгос 2:2 (1:1, 1:1, 2:1, 2:2). Торгуулийн цохилт: 3:0.
Гоол: Ки Сунг Юнг, 22 – с пенальти (0:1), Маеда, 36 (1:1), Хосогаи, 97 (2:1), Ли, 120 (2:2).
loading...




Japan turuulnee ene udaa. Australia hagas shigsheed goal-n toogoo duusgachihlaadaa ho.
loading...
Umhii solongosuud hojigdohod bayarlasan gej jigteihen. Japan shaachuul goy goy.
loading...
Go Aussie!
loading...
ашгүй Пак Жи Сун минь хурдан багтайгаа нэгд
loading...
go aussie turuulnee 2015 oni aus zokhion baiguulagch bno
loading...
ene muu shar pzdakuudiig shaagaasai Japan uulna Iraqiig demjij bsimsn odo yahvde yadj Japanaa demjinee
loading...
Uug n asia-gaa demjij bgaa bolowch yaaltachgu Nogoon tiwiinhen yalnaa ugaasaa uneheer huchirheg bn lee muu asia-diig nuruu bieiin huchnii togloltooroo ilt deerelhej bn lee tgd ch togloch nar uneheer sain shdee dandaa anglid toglodog 3-0 yumu 3-1r hojchih bhdaa
loading...
er ni korea demjij bsan mongol hvn barag bhgui bh gd helchvvl yadiin bol
loading...
Европын клубуудын adidas nikе C.Ronaldo, Кака, Higuain, Rooney, Nani, Scholes, Chamakh, Pato, Pirlo, Pedro, Inter-ын жерсинүүдийг 9975-7810
loading...