Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » Шнайдер дахиад л шагналгүй

GD Star Rating
loading...

Шнайдер "Оскар" авсан Интерийн 3 дахь тоглогч

Диего Милито 2010 оны Италийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Аргентин тоглогч багийн анд Уэсли Шнайдерийн өмнө орж энэ шагналыг хүртсэн бөгөөд шилдэг дасгалжуулагчаар өдгөө Реалыг удирдаж буй Жозе Моуриньо тодорчээ.

Италийн хөлбөмбөгчидийн холбооноос гардуулдаг “Oscar del Calcio”  шагналын эздийг Сери А лигийн тоглогчидын өгсөн саналаар тодруулдаг.

Милито өнгөрсөн улиралд Интерийн гайхалтай амжилтын гол цөм болж 3 чухал тэмцээнд хожлын гоол оруулсан.   Аваргуудын лиг, Италийн цом болон Сери А-гийн шийдвэрлэх тоглолтуудад тэрээр хожлын бөмбөгийг хийсэн билээ.

Лигтээ Милито нийт 22 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд 2-рт жагссан юм. Ийнхүү  сүүлийн 3 жил дараалан Интерийн тоглогч шилдгээр нэрлэгдлээ. 2008, 2009 онд Златан Интерт байхдаа “Оскар” авч байсан юм.

“Энэ бол мэдээж хэрэг нэр төрийн хэрэг. 2010 он миний хувьд хэзээ ч мартагдахгүй он байх болно” гэж энэ оны ялагч шагналаа гардахдаа хэлсэн юм.

Шилдэг дасгалжуулагчааар нэрлэгдсэн Моуриньо Испанид байгаа учраас шагнал гардуулах ёслолд ирж чадсангүй. Гэхдээ тэр бичлэгээр өөрийн мэндийг багийнхандаа хүргэсэн юм. “Намайг уучлаарай. Лхагва гаригт Севильятай Испаний цомын тоглолттой болохоор би очиж чадсангүй. Миний хувьд хүндлэл гэдэг маш чухал зүйл учраас Оскарын шагнал авсандаа баяртай байна. Сери А бол маш өрсөлдөөнтэй лиг” хэмээн Онцгой эрхэм хэлэв.

Шилдэг Итали хөлбөмбөгчөөр саяхан Интерийг сөхрүүлсэн Удинезегийн Антонио Ди Натале тодорсон бол гадаадын шилдэг тоглогчоор Д.Милито нэрлэгдсэн.

Аргентиний залуу од, Палермогийн хагас Хавьер Пасторе шилдэг залуу тоглогч, Интерийн Жулио Цесар мэдээж хэрэг шилдэг хаалгачаар шалгарсан. Харин хамгаалагчын хувьд Ювегийн Кьеллини, Интерийн Самуель нарын санал тэнцсэн учраас хамтдаа шилдгээр тодорсон.

Оны шилдэг гоолоор Майконы Ювегийн хаалганд хийсэн гайхалтай гоол өрсөлдөгчгүй нэрлэгдлээ.

GD Star Rating
loading...
Шнайдер дахиад л шагналгүй, 6.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. KK says:

    Ene Sneider gej zayagv aalz yumaa…odoo ahij ingej sain togluuchuu butkviee

    GD Star Rating
    loading...
  2. Gunners says:

    Shnaider shnaider yu ch gehewdee..hicheegerei daraa jil awahiig hvsie…

    GD Star Rating
    loading...
  3. lol says:

    sneijder-n huvid haramsaltai bna bugdiin avna gej bodoj bsan ene jil yuch avsangui bas shildeg hamgaalagchaar yaad Maicon bish bgan bol ?

    GD Star Rating
    loading...
  4. Egel says:

    Tiym shuu dee. Milito l Interiyn gol sudas n baisan yum

    GD Star Rating
    loading...
  5. Batistuta says:

    baahan argentin toglogchid shagnaluudiin hamsan bna shuu

    GD Star Rating
    loading...
  6. HALA MADRID says:

    Yoo araichdee, umnuus ni haramsjiin.. awah yostoi shagnaluudaa aldaad bhin ymr hetsuunbe

    GD Star Rating
    loading...
  7. barca fan says:

    iim l bn aalznuda

    GD Star Rating
    loading...
  8. javkha says:

    milito awah ni tvmen zow bh gj bi bodoj bn nere jose maicon awna gd bga tegher ramos suuh gd bna ali dr bolo real_iinhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: