loading...
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Ахмадын Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн тоглолтууд явагдлаа. Тэмцээн маань 2011 оны 1-р сарын 26-29-ны өдөр хүртэл 4 нас болох 37-42, 43-48, 49-54 болон 55-с дээш ангилалаар явагдах юм. 2011 оны тэмцээнд нийт 27 багийн 300 орчим ахмад тамирчид оролцож байгаа юм.
Өнөөдөр уг тэмцээний маань эхний тоглолтууд болон нээлтийн үйл ажиллагаа явагдсан. Нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн хорооны захирал И. Отгонбаяр болон Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцсон билээ. Энэ оны 2-р сарын 9-ны өдөр “Challenge Cup” тэмцээний урьдчилсан тоглолтонд Филлипин улстай тоглох шигшээ багийхан маань хүрэлцэн ирж 55-с дээш насны спортын мастеруудад гарын бэлгийг гардуулж өглөө.
loading...



