Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Баяртай Федерер !

GD Star Rating
loading...

Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний финалын шатанд  Надаль – Федерерийн аль ч шалгарч чадсангүй. Сүүлд 2008 онд ийм зүйл тохиолдож байсан. Тэр жилийн Австралийн Их Дуулгад Жокович Цонгаг буулган авч Их Дуулгын анхны түрүүгээ хүртэж байсан юм. Тэгвэл тэр явдлаас 3 жилийн дараа Жокович дахин Их Дуулгын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Федерертэй хийсэн хагас шигшээн тулаанд Серби эр 3 дараалсан сет авч ялалт байгуулсан.  Яг гурван цаг үргэлжилсэн энэ тулаанд Новак 7-6 (7/3) 7-5 6-4 гэсэн харьцаагаар Федийг мулталлаа. 5 дахь Австралийн Их дуулгаа хүртэж түүхэнд шинэ амжилт тогтоох гэсэн Федерерийн хүсэл энэ жилийн хувьд замхарлаа. Гэхдээ Швейцарь залуугийн 16 Их Дуулгын түрүүг түүхэнд хэн ч үзүүлж байгаагүй.

Энэ жилийн хувьд Жокович болон Федерер нар 11 дэх удаагаа Их Дуулгын хагас шигшээд учраа таарсан нь энэ. Өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээнд  яг энэ шатанд 2 тамирчин таарч Новак ялж байсан болохоор амжилтаа давтана гэдэгтээ итгэлтэй байсан нь дамжиггүй.  Эхний сетийг тай-брикээр шийдэгдэхэд Жокович 7/3-аар илүүрхсэн. Дараагийн сетийн эхэнд харин Жоковичийн давамгайлал алдагдаж 5-2-оор Федерер давамгайлж байлаа. Гэвч дэлхийн чансааны 2-т яваа Швейцарь залуу үүний дараа жинхэнэ уналтыг мэдэрч 5 гэйм дараалан алдаж үүнийхээ балгаар  7-5-аар ялагдал хүлээсэн юм. Жоковичийн давуулалтууд болон шугам руу чиглэсэн цохилтууд энэ өдөр Федийн гарыг цуцааж байлаа. Олон удаа Рожер иймэрхүү хүнд байдлаас гарч байсан болохоор 3 дахь сетэд бүх зүйл өөрчлөгдөнө гэж Род Лавер ордонд цугласан Федерерийн фенүүд хүлээж байв. Гэвч тоглолтын хэмнэл өөрчлөгдсөнгүй. Гэймийн харьцаа 4-4 байх үеээс Жоковичийн урд гарын цохилтууд оноо түүсээр хэмнэлээ алдсан Федерерийг 6-4-өөр ялсан юм. “Миний хийж байсан хамгийн шилдэг тоглолтуудын нэг боллоо. Сүүлийн сетэд би илүү түрэмгий байыг хичээж түүнд дарамт учруулахыг хүссэн.

2 дахь сэт 5-2 байх үед би бууж өгөөд ялагдсан бол тоглолт яаж өндөрлөх байсныг бурхан л мэдэх байх” хэмээн Новак ярьсан. Мөн маргааш явагдах Мюррай – Феррер нарын хагас шигшээн тоглолтын талаар “Тэд хоёулаа топ формондоо байгаа. Маргааш попкорн идэнгээ өрөөндөө амраад  тэдний тоглолтыг үзэх бодол байна. Феррер Надалийн эсрэг их сайн тоглосон. Энди ч гэсэн сайн байгаа.  Их Дуулгын финалд хэн нь ч надтай үлдсэн би өөртөө итгэж байна” гэлээ.    Фед – Жоковичийн хоорон дахь 20 дахь тоглолт Серби эрийн ялалтаар дууссан. Гэхдээ ялалтын тоогоор Федерер 13-7-гоор  илүү хэвээр байгаа. Дээрхи тулаанд Федерер  давуулалтынхаа  57 хувийг амжилттай болгосон бөгөөд өмнө нь тогтмол 60% хувийн амжилт үзүүлдэг байлаа.

Федерер ийнхүү Мельбурныг орхисноор сүүлийн 4 Их Дуулгаас түрүү авч чадсангүй. Сүүлд 2003 онд л тэр ингэж азгүйтэж байсан юм.

Маргааш Энди Мюррэй Давид Феррертэй  финалын эрхийн төлөө өрсөлдөнө. 1936 оноос хойш Их Дуулгын түрүү хүртсэн анхны Их Британи тамирчин болох гэсэн түүний хүсэл биелэх тун таатай нөхцөл бүрдээд байна.

GD Star Rating
loading...
Баяртай Федерер !, 5.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Endy says:

    yalaasaai good luck

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: