Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бирмингэм Уэмблид зочилно

GD Star Rating
loading...

Лигийн цомын финалд Бирмингэм сити Арсеналтай тулалдахаар боллоо. Хагас шигшээд Бирмингэмчүүд Астон Виллатай оноолт таарсан бөгөөд долоо хоногийн өмнө явагдса эхний тоглолтод 2 : 1-ээр ялагдаад байсан. Тиймээс талбайдаа хийх хариу тоглолтод заавал ялах даалгавартай байлаа.

Энэ үүргээ ч тэд сайн биелүүлж үндсэн цагт 2 : 1-ээр илүүрхсэн бөгөөд нэмэлт цаг сунгахад Kрайг Гарднер 94 дэх минутад багтаа хожлын гоол авчирсан юм. 2 тоглолтын дүнгээр 4-3-аар Бирмингэм цомын финалд үлдэж байна.

Сент-Эндрюс цэнгэлдэхэд нийт 27,519 үзэгч цуглан хотынхоо багийг дэмжсэн бөгөөд 2010 оны ДАШТ-ий финалыг дэнсэлсэн Ховард Уэбб тоглолтыг шүүсэн нь ямархуу чухал тоглолт байсныг харуулж байна. Дашрамд дуулгахад Бирмингэм Сент-Эндрюс цэнгэлдэхдээ хийсэн сүүлийн 8 лигийн цомын тоглолтоос ердөө нэг удаа л ялагдал хүлээгээд байна.

Тоглолтын гол баатар Гарднер “Уэмблид аваргын төлөө тоглохыг би үргэлж мөрөөддөг байсан. Харин одоо миний хүсэл биелэх цаг ирлээ. Үнэхээр итгэж чадахгүй байна’ хэмээсэн.

Бирмингэмийн Цэнхэрүүд сүүлийн 55 жилд анх удаагаа Уэмблид  цомын финалд өрсөлдөх гэж байна. 2001 онд тэд Лигийн цомын финалд шалгарсан ч Уэймблэй засвартай байсан учраас Миллениум цэнгэлдэхэд Ливерпультай тоглож байсан юм. Улаанууд требль хийдэг тэр жилийн финалд Бирмингэм торгуулийн цохилтоос дийлдсэн.

Лигийн хүснэгтэд хамгийн сүүлд яваа Вэст Хэм ийнхүү цом хүртэх эхний боломжоо алдлаа. Гэхдээ тэд ФА цомын 4-р шатанд ямар ч байсан үлдээд байгаа юм. Харин Бирмингэмийн хувьд Вэст Хэмийн өмнө 17-р байранд жагсаж буй.

2 сарын 27-нд Уэмбли  цэнгэлдэхэд Лигийн цомын финалын тоглолт явагдана.

Дээрхи тоглолтын үеэр фанатууд үймээн дэгдээж нийт 17 хүн баривчлагдсан байна.

2011 1 сарын 26.

Бирмингем Сити 3:1 Вэст Хэм
Бирмингем хот (Сент-Эндрюс цэнгэлдэх) Үзэгч : 27 519

Коул 31′ (ВХэм)

Бойер 59′ (Бир)
Жонсон 79′ (Бир)
Гарднер 94′  (Бир)
Шүүгч: Ховард Уэбб

Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү

***

GD Star Rating
loading...
Бирмингэм Уэмблид зочилно, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. west ham ymar azgui ym be talbai deeree 2:1eer hojchood ayayayaya alex mcleish ajla avj uldeh ni oilgomjtoi bollo neg temtseeni shigsheed shalgarna gdg bol tom amjilt arsenal 5 jil huleesen tsomooo avah tun oirtloodoo west ham duusaaguie 2fronttoi bga bizde

    GD Star Rating
    loading...
  2. LFC says:

    Howard webb bol manin sda

    GD Star Rating
    loading...
  3. mongoltsereg says:

    Вэст Хэм/Астон Вилла холиод биччихсэн байх шиг,,,

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: