loading...
Өнгөрсөн шөнө Германы цомын тэмцээн буюу покалын ээлжит тоглолтууд болж өнгөрснөөр хагас шигшээд тоглох багуудын нэрс тодорлоо.
Шинэ ахлагч Филипп Лаамаар удирдуулсан цомыг хамгаалагч Байерн 2-р лигийн Аахэнийг талбай дээр нь 4:0 харьцаатай хожлоо. Өмнө Аахэн 2004, 2006 онуудад Байерныг цомын тэмцээнээс мулталж байсан түүхтэй.
Марио Гомэз гоолын салхийг хагалж 26 дахь минутанд эхний гоолыг оруулсан бол хоёр дугаар хагаст Томас Мюллерын хоёр, Роббэнийн нэг гоолоор өрсөлдөгчөө итгэл төгс буулган авсан юм.
Хэдхэн хоногийн өмнө Ливерпүүлээс Хоффенхаймд шилжин ирсэн Райн Бабел өөрийнхөө дебют тоглолтоо өнгөрсөн шөнө хийсэн бөгөөд харамсалтай нь баг нь 2-р лигийн Энергий Коттбуст 1:0 харьцаатай хожигдож тэмцээнээс хасагдсан.
Голланд довтлогч 90 минут талбай дээр тоглосон боловч эсрэг багийнхаа хамгаалалтанд төдий л аюул учруулж чадаагүй. Тоглолтын сүүлийн мөчид Коттбусын Хятад хагас хамгаалагч Жи Шао сэлгээнээс орж ирэн хожлын гоол оруулж багаа дараагийн шатанд шалгаруулжээ. Одоо 30 настай Шао шигшээ багийнхаа төлөө 47 тоглолтыг хийгээд байгаа аж.
Дуйсбург – Кайзэрслаутэрнийн тоглолт бас нэгэн сенсаац боллоо. 2-р лигийн Дуйсбург энэ тоглолтонд 2:0 харьцаатай Кайзерслаутернийг буулган авчээ. Ингэснээр Дуйсбург 1998 оноос хойших хамгийн том амжилтаа үзүүлж хагас шигшээд тоглох эрхээ авлаа. Талбайн эзэд тоглолтын эхнээс л санаачлагыг авсан бөгөөд улмаар Бранимир Бажик (36), Горан Сукало (58) нарын гоолоор хожил авч.
Шалькэ залуу тоглогч Жулиан Дракслерын нэмэлт цагт оруулсан гоолын ачаар өрсөлдөгч Нюрнбергийг хожсон. Нюрнбергийн ирээдүйтэй залуу довтлогч Шийбэр эхний үед хоёр ч гоол оруулсан боловч тухай бүрт Шальке тооны харьцааг тэнцүүлж үндсэн цагт тоглолт 2:2 харьцаатай өндөрлөсөн. Нэмэлт цагт Шалькегийн дасгалжуулагч Магат Дракслерыг талбайд оруулсан нь нүдээ оносон шийдвэр болж улмаар 119 дахь минутанд 20 гаруй метрээс цохьсон хүчтэй цохилт нь хаалганд орсноор Шальке ялагч боллоо.
Ингээд хагас шигшээд Байерн Мюнхен, Шальке 04, Дуйсбург, Коттбус зэрэг багууд үлдэж байгаа бөгөөд дараагийн шатны тоглолт 3-р сарын 1-нд болно. Харин багуудын оноолт энэ ням гариг (1.30)-т болж өнгөрөх юм.
Германы цомын 1/8 шигшээ тоглолтуудын үр дүн:
ШАЛЬКЭ 04 – 1.ФЦ НЮРНБЕРГ – 3:2 (2:2, 1:2)
0:1 Шийбер(4.)
1:1 Габранович (14.)
1:2 Шийбер (32.)
2:2 Ракитич (58.)
3:2 Дракслер (119.)
|
ЭНЕРГИЙ КОТТБУС – 1899 ХОФФЕНХАЙМ– 1:0 (0:0)
1:0 Шао (84.)
|
МСВ ДУЙСБУРГ – 1.ФЦ КАЙЗЭРСЛАУТЕРН– 2:0 (1:0)
1:0 Бажик (36.)
2:0 Сукало (58.)
|
АЛЕМАННИА ААХЭН– ФЦ БАЙЕРН МЮНХЕН– 0:4 (0:1)
0:1 Гомез (26.)
0:2 Мюллер (75.)
0:3 Мюллер (80.)
0:4 Роббен (88.)
|
loading...




1 Сэтгэгдэл