loading...
Италийн цомын их шөвгийн 2 тоглолт өнгөрсөн шөнө явагдсан. АС Милан Сампдориаг 2 : 1-ээр ялж дараагийн шатанд үлдсэн. Пато 5 минутын зайтай 2 гоол оруулж (17′, 22) багаа ялалтад хөтөлсөн юм. Бразил довтлогч энэ улиралд 4 дэх удаагаа нэг тоглолтод дубль хийлээ.
Миланы шинэ цэргүүд Марк Ван Боммель, Эмануэльсон энэ тоглолтод гараанд гарч дебут тоглолтоо хийсэн. Эмануэльсон Патогийн 2 дахь гоолын дамжуулалтыг өгч муугүй эхлэл хийлээ. Мөн Сампдориагаас энэ өвөл Миланд ирсэн Кассано 78 дахь минутад сэлгээгээр талбайд гарч хуучин андуудтайгаа “уулзсан”. Милан Сампдориатай италийн цомд хийсэн сүүлийн 5 тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулж байна.
Шөвгийн наймын өөр нэгэн сонирхолтой тулаан Наполи – Интерийн хооронд өрнөсөн. Үндсэн цаг, нэмэлт цагт аль аль нь гоол оруулж чадаагүй тул торгуулийн цохилтоор ялагчыг тодруулсан. Энэ хариуцлагатай мөчид Наполигийн лидер Лавесси цохилтоо алдаж баг нь 5-4-аар ялагдал хүлээлээ. Тоглолтын турш 2 багийнхан гоол оруулах боломжтой маш олон довтолгоо зохион байгуулсан. 40 дэх минутад Камбьяссо хаалгачын эсрэг ганцаараа гарсан ч шон оносон. Үүнийхээ горыг Интер 2-р хагаст амсах дөхсөн ч Кастелаццигийн гайхалтай хаалтууд тэднийг ялагдлаас аварчээ.
Наполи уг нь талбайдаа хийсэн сүүлийн 8 тоглолтод ялагдаагүй гэсэн тун дажгүй үзүүлэлттэй байсан.
Мөн Интерийг талбайдаа хүлээж авсан сүүлийн 4 тоглолтод гоол алдаагүй байсан юм. Гэвч Леонардогийн залуус цувралыг нь тасалдууллаа.
Өнгөрсөн даваа гаригт Палермо – Парма багуудын тоглолт мөн торгуулийн цохилтоор шийдэгдэж Делио Россигийн Палермо 5 – 4-өөр ялалт байгуулсан.
Өнөө шөнө шөвгийн дөрөвийн сүүлийн эрхийн төлөө Ювентус – Рома багууд Туриний Олимпико цэнгэлдэхэд тулна. Манай цагаар шөнийн 03.45 минутаас уг тоглолт явагдана.
loading...




milanii derwi goe toglolt boloh bha ac milan pato ivra robino cassano gl sn sn dowtlogchtoi shv
loading...
Juve mult…
loading...