Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » На Ли түүхийг шинээр бүтээлээ

GD Star Rating
loading...

Австралийн нээлттэй тэмцээний  эмэгтэйчүүдийн финалд Ким  Клистерс –  На Ли өрсөлдөхөөр учраа таарсан. Нанхиад бүсгүй хагас шигшээд чансааны тэргүүнд бичигдэж байгаа Каролин Возняцкиг 3-6 7-5 6-3-аар тэмцээнээс хассан.  Их Дуулгы финалд шалгарсан анхны Хятад теннисчин болсон тэрээр ялалтынхаа дараа ордонд цугласан үзэгчидийг хөгжилтэй яриагаараа баясгаж, нутгийн үзэгчидийн халуун дэмжлэгийг авч чадсан.

Сурвалжлагч түүнээс “Та бусад Хятад хүмүүс шиг ичимхий биш юм аа. Ихэнхидээ тэд дуу цөөтэй байдаг” гэж асуухад “Үгүй дээ, мэдээж тэд хошигнол мэднэ. Хэлний бэрхшээл саад болдог байх. Хятад хэлээр тэдэнтэй ярьж үзсэн бол үүнийг мэдэх болно” хэмээсэн. Мөн “Нөхөр маань их хурхирдаг болохоор би өнгөрсөн шөнө огт унтаж чадаагүй. Харин өнөөдөр тэр угаалгын өрөөнд хонох байх. Тэмцээний шагналын мөнгө намайг бас их хурцалж байгаа шүү” хэмээн  хошигносон юм.

Тоглолтын тухайд эхний сетийг Возняцки 6-3-аар өөрийн болгосон. Гэвч 2 дахь сетийг 5-4-өөр тэргүүлж байх үеэсээ олон алдаа гаргаж 3 гэйм дараалан алдсанаар сетийн харьцаа тэнцсэн юм.

Их Дуулгын түрүү хүртэлгүй чансааны тэргүүнд бичигдэж байгаа нь Дани бүсгүйг дарамтанд оруулж байгааг теннисний мэргэжилтнүүд бичдэг. Түүний хурдан Их дуулгын түрүү хүртэж хэл амыг дарах гэсэн хүсэл энэ тоглолтод ч харагдаж байлаа. Үүнээсээ болжВозняцки 2 дахь сетийг алдсан бөгөөд 3 дахь шийдвэрлэх үед ч төвлөрч чадсангүй.  6-3-аар ялагдаж Ролан Гаррос хүртэл анхны Их Дуулгаа хүлээх хэрэгтэй боллоо.

Чансааны 9-р байранд эрэмбэлэгдэж байгаа На Ли өнгөрсөн жил мөн Австралид өндөр амжилт үзүүлж нутаг нэгт Жен Зигийн хамтаар хагас шигшээд шалгарч байсан. Гэвч Серена Уйльямст дийлдэж тэмцээнээс хасагдаж байсан. Харин энэ удаагийн амжилт нь түүнийг дэлхийн чансааны эхний 5-д багтах боломжыг бүрдүүллээ.

Ким Клистерс – Вера Звонарёвагийн тоглолт дээрх шиг сонирхолтой болоогүй. Бельги теннисчний давамгайлал дор өрнөж 2 сетэд 6 : 3 6 : 3-аар ялалт байгууллаа. 1 цаг 13 минутад тоглолт шийдэгдсэн. “Өрсөлдөгч маань сайн тамирчин учраас оноо болгоны төлөө би бүх хүчээ дайчилж тоглосон. Үүнээс өмнөх тоглолтуудад ч би өөрийгөө сайн бэлтгэлтэй байгааг мэдэрч байсан. Энэ удаа ч тийм байсан” гэж Клистерс ярилаа. Чансааны 3-рт жагсаж буй Ким 2004 онд Австралийн тэмцээний финалд үлдэж байсан ч нутаг нэгт Жюстин Эненд ялагдаж байсан юм.
Финалын тоглолтод шалгарснаас Ким ирэх сараас эхлэн чансаагаа #2 болгон ахиулахаар болж байна.

GD Star Rating
loading...
На Ли түүхийг шинээр бүтээлээ, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. javkha says:

    bas neg hujaa yadargatain azaar sags bol bombog ni tiim ch sain bish yum herwee ted ene 2or saijirchuul bi yu vznee burhan min

    GD Star Rating
    loading...
  2. mongol says:

    javkha hugshuun chi uzehgyi geed yahav dee hussen ch huseegyi ch delhii ertuntsud haytaduud garaad irlee

    GD Star Rating
    loading...
  3. hujaa says:

    fucking hujaa

    GD Star Rating
    loading...
  4. voznazki manai liverpoliig demjdeg gesen shde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: