Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Ван дер Сарын эрин энэ улиралаар дуусна

GD Star Rating
loading...

МанЮ-гийн хаалгыг 6 дахь жилдээ манаж байгаа Недерландын домогт Эдвин ван дер Сар энэ улирал дуусгаад зодог тайлна гэдгээ зарлалаа. 40 настай ахмад хаалгач сүүлчийнхээ улиралд 21 тоглолтод гараанд гарчихаад байгаа.

2005 онд Фулхэмээс МанЮ-д ирсэн тэрээр “Гэр бүлдээ анхаарлаа хандуулах цаг минь болжээ” хэмээн зодог тайлж байгаагаа тайлбарлаж байна.

2009 оны 12 сард түүний эхнэр Аннамария тархиндаа цус харваснаас хойш Сар зодог тайлах тухй бодож эхэлсэн гэнэ. “Надад яг хэзээ ийм бодол орж ирснийг санахгүй байна. Ямар ч байсан  Аннамариягийн бие муудсан үеэс л байх. Тэр маань эдгэрсэн болохоор би нэг улирал тоглохоор шийдсэн юм. Харин одоо бол баяртай гэж хэлэх цаг минь болжээ” хэмээн Ван дер Сар ярьж байна. “Минийн нас гэхдээ энэ шийдвэрт нөлөөлөөгүй шүү. 40 гарсан ч гэсэн би өндөр түвшинд тоглож чадахаар л байна. Яагаад гэж битгий асуу, зүгээр л энэ шийдвэрийг би гаргасан.

МанЮ-гаас надад дасгалжуулагчаар ажиллах урилга ирсэн л дээ, гэхдээ би одоохондоо хөлбөмбөгөөс түр завсарламаар байна. 2 жил ч юм уу гэр бүлтэйгээ хамт байж байгаад эргээд хөлбөмбөгт анхаарлаа хандуулж эхлэхэд юу нь болохгүй гэж”

Ван дер Сарын МанЮ дахь жилүүд цом шагналаар дүүрэн байсан. Тэр гурван премьер лигийн түрүү (2006–07, 2007–08, 2008–09) нэг аваргуудын лигийн цом (2007–08)  гээд чамгүй их шагнал цуглуулсан.

Түүний карьерийн оргил мөч мэдээж хэрэг 2008 оны аваргуудын лигийн финалд торгуулийн цохилтоос ялагчыг шийдэхэд Анелкагийн цохилтыг хаасан байх болов уу. Сер Алекс Фергусон түүнийг Петр Шмейхелийн дараах клубын хамгийн агуу хаалгач хэмээн үнэлдэг. 1999 онд домогт Шмейхэл Олд Траффордоос явсны дараа Ван дер Сарыг иртэл МанЮ хаалгачын тал дээр асуудалтай байсан. Марк Боснич, Массимо Тайби, ван дер Гоув, Фабьен Бартез, Рой Кэррол, Рикардогийн аль нь ч дасгалжуулагчынхаа итгэлийг даагаагүй. Харин Ван дер Сар ирсэн цагаас Улаан Чөтгөрүүдийн хаалга дахин цоожлогдсон билээ.

Сарын дараа хэн МанЮ-гийн хаалгыг манах вэ ? гэсэн асуултын хариулт тодорхойгүй байгаа. Энэ өвөл МанЮ Норвегоос Андерс Линдегорыг авсан. Мөн Томаш Кушчак МанЮ-д байгаа.

GD Star Rating
loading...
Ван дер Сарын эрин энэ улиралаар дуусна, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. javkha says:

    zurag ni sonin hehe

    GD Star Rating
    loading...
  2. Enkh says:

    one of the best goalkeeper of all time of Holland,

    GD Star Rating
    loading...
  3. manu says:

    sain haalgach shan ch hvn. hiisen bvgded ni bayrlalaa! svvliin jilee bagtaa tsom shagnalaar duusgahiig hvsii. aguu hvn de.

    GD Star Rating
    loading...
  4. seba says:

    Zarimdaa gol haraltal haalt hiidii shuu hog chin……

    GD Star Rating
    loading...
  5. Giga says:

    heze negen tsagt van der sar-n togloltiig uzej bsan tuhai vr hvvhedde yarih bhda

    GD Star Rating
    loading...
  6. manin united says:

    bugsuu yaj shaalguulj bsanaa yairan xaxaa

    GD Star Rating
    loading...
  7. MaNu FaNaT says:

    chaag manin gedimu esuul chi manin yumuu eej chin zambaldaj bugsuu zarsni gaidaa aaw chin banzaldaj bgad chaag gargatsiimu haha manin min duugui bai gambuushtaigaa zail za

    Edwin Van der Sar aguu aguu uur yug aguu gehiimbe good luck

    GD Star Rating
    loading...
  8. manind says:

    hvve booronhii heltei manind helehed hend bogsoo yaj shaalguulj bsnaa yairan gej?xaxaxaxa
    tegeed hezee yarihiin?hen chinii bogsiig shaasiin?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: