loading...
Эх сурвалж : FIFA.com
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гаригт ФИФА-гийн удирдах төвд анх удаа зочилж Зепп Блаттер ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлаа. Блаттер : “ФИФА-гийн удирдах төв газар одоо хөлбөмбөгийн спортын гол төв болоод байгаа. Бид өдөр болгон ямар нэгэн улсын ерөнхийлөгчийг хүлээж авах хүндэтгэлийг хүлээдэггүй”
“Миний хувьд ч гэсэн энд зочилж байгаа нь нэр төрийн хэрэг. Манай орон хөлбөмбөгт хайртай. Би ч гэсэн өөрөө шөнө босож хөлбөмбөг үздэг” хэмээн Ц.Элбэгдорж Блаттертай мэндчилсэн.
2.8 сая хүн амтай, 1.5 сая км кв газартай энэ орон газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Монголын залуус хөлбөмбөийн спортод чин сэтгэлээсээ дуртай боловч эх орных нь хөлбөмбөгийн хөгжил олон улсын түвшинд хүрээгүй л байна. Ц.Элбэгдорж “Манай засгийн газраас хөлбөмбөгийн холбоогоо системэй бодлогоор дэмжиж байгаа. Спорт болон хөлбөмбөг нь хүмүүст үндэсний бахархал төрүүлэх, ялалтын төлөө тэмцэх, багийн ажиллах урам зориг гээд онцгой ач холбогдолтой” хэмээн нэмж ярьсан.
2007 онд Монголд айлчилж байсан болохоор Блаттер Монголыг сайн мэднэ. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн удирдах газрын үүргийн талаар тайлбарлаж “ФИФА-гийн үүрэг бол зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулахаар дуусдаггүй. Шударга тоглолтын үнэ цэнийг мэдрүүлэх, хүндлэл , сахилга батыг хөлбөмбөгт баталгаажуулах нь бидний үүрэг. Нийгэм дэх хөлбөмбөгийн нөлөө маш хүчтэй байдаг”
“Монголын хөлбөмбөгт тулгарч байгаа хүнд асуудлуудын нэг бол цаг уурын нөхцөл байдал. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд маш маш хүйтэн, удаан үргэлжилсэн өвлөөс гадна зуны дулаан цаг тун богино байдаг.
“Монголд хөлбөмбөг тоглох тийм ч амар биш. Хүйтэн уур амьсгалаас болж талбайн нөхцөл ихэнхидээ муудсан байдаг. Гэхдээ бид одоо хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаараа хүүхэд залуусыг байнга тоглох боломжыг бүрдүүлэхийг зорьж байна”
Гоол 1 болон 2 төслийн ачаар хиймэл зүлэгтэй талбай болон академйн цогцолбор Улаан-Баатарт одоо сүндэрлэн босоод байгаа юм. Монголын хатуу ширүүн цаг агаарын улмаас хөлбөмбөг хөгжих нэг гарц нь футзалны төрөл болж байгаа. Энэ талаар Монгол улсын ерөнхийлөгч “Ирэх 6 сард Гоол 3 төслийн хүрээнд заалны ордон нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа. 8-өөс 10 насны сургуулийн хүүхдүүд хөлбөмбөгөөр хичээллэх нь улам бүр түгээмэл болж байгаа”.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын санааг зовоож байгаа нэн тэргүүний асуудал бол нийгэм дэх хөлбөмбөгт хандах хандлага юм. Тэрээр хүүхэд залууст хөлбөмбөг тоглох бүх бололцоог нь бүрдүүлэхийг хүсдэг аж. “Монголд маш олон шиэн байшин барилгууд баригдаж, бизнес эрхлэгчид барилга барих боломжтой газрыг үргэлж хайж байдаг. Энэ нь хүүхдүүдийн тоглох талбайг хомсдуулж байгаа нь харамсалтай. Ийм ч учраас манай засгийн газар хөлбөмбөгийн талбайд байшин барилга барих асуудлыг зогсоох тал дээр ажиллаж байгаа юм”
Блаттер “Хөлбөмбөгийн нийгмийн аж амьралд нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулж байгаад тань бахархаж байна. Ялангуяа сургуулиудад. Би үргэлж өөртөө хөлбөмбөг бол амьдралын сургууль гэж хэлдэг юм’
“Давос хотод болж буй дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор явахаасаа өмнө ноён Элбэгдорж эх орныхоо хөлбөмбөгийн хөгжлийн ирээдүйн талаар “Монгол хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг эх орондоо авчирах нөөц бололцоотой. Ирээдүйд бид Азийн цом эсвэл бүр Дэлхийн аваргыг ч зохион байгуулахыг үгүйсгэх аргагүй. Яагаад болохгүй гэж ? 2050 оны Дэлхийн аваргын төлөө манай орон нэрээ дэвшүүлнэ гэж итгэж байгаа. Хүсэж зорьж явахад нэг л өдөр бүтнэ шүү дээ. Магадгүй би өөрийнхөө үр хүүхдүүдийг Дэлхийн аваргад тоглох мөчийг харах ч юм билүү” хэмээн ярьсан.

“
loading...




MGL-d hurdan hulbumbug hugjuusei Dlhiin awargiin finald MGL chuud uldeed England esuul Brazil Span zereg ulstai VS hiij bhiig uzchuul amid ywsni hereg butne shuu MGL chuudaa tiim bizde!!!
loading...
saihan l bn daanch bidnii baitugai burhniih nas hurehgui gejiine lee ter uyiig huleeh ym bol
loading...
MANU fanat yu soliorood bnaa emee uugaach. elbegeetgee adilhan teneg bhaa. hezee ch mongol finaldahgui. hezee ch. ternii orond zuun aziin avargiin shigshee toglolt gj yri
loading...
Arai ch hezee ch finaldahgui gej helj bolohgui bhaa..
Mongol delhiin awargiin finald toglono. Harin ter ued delhii sunutsun bh bailgui de.
loading...
Bold oo chi MGL hun bishuu Esul hujaagiin erliiz pisda yumu ter ue- tiim hurdan bish ch gesen ireesei gej boddogui hereg uu chi yag hujaagiin erliiz shees bhaa Mgl huni tsus sudsaar ni ursdag hun l yum bol tegj helkuil bsiim da
loading...
Mongol hun gehed ta nar arai l hunishgui zolignuud yumaa. Tuhain hunii l muruudul, eh ornii min ner delhiid tsuuraitaj, yamar ch ulsiin irgen mongol gedeg neriig meddeg bh ni chuhal.
loading...
manai uls europiin holbogiin holboond elswel deer bhaa dasjuulagch bolon ed materialiin tuslamj awna azias kazakstan izrail turk armen azarbaijan gurj geed l olon uls elsen bhd bas ligee orsiin legtei negtgeh heregtei tegeed ulaanbaatar FC gesen mergjliin klubtei bh heregtei
loading...
yamar saihan uil ajilgaa we bi law baharhaj bna tiimee bid yagaad zohin baiguulj bolohgui gej bid yuneeseen tutah yum uulzag yriltsag ene buhen hezee negen tsagt ur ogoojoon ogno ene uulzalt mongoliin hol bombogt baga ch gesen ach tustai zuil bollo gej bodoj bna manai ulsiin hol bombog hogjih boltugai
loading...
manaihaan hurdan hugjih ymsan tiimee. manaid delhiin avarga bolj bna geed bod doo goy bgaa biz
loading...