loading...
Италийн цомын шөвгийн наймын сүүлийн тоглолт Ювентус – Ромагийн хооронд болж нийслэлийн баг ялалт байгууллаа. Ромагаас Вучинич тооны харьцааг нээж цаг дуусах мөчид Таддей багийнхаа 2 дахь гоолыг оруулсан юм.
Тоглолт эхнээсээ нилээд ширүүн уур амьсгал дор үргэлжилж хоёр багаас хэд хэдэн тоглогчид бэртэл авсан.Тухайлбал эхний хагаст Ромагийн довтголгооны гол цөм болж байсан Жереми Менез 2-р үе эхлэх үед бэртэл аван Марко Боррьелогоор сэлгэгдсэн бол 62 дахь минутад Симоне Пепег Яквинтагаар сэлгэсэн.
Ювентус энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүний Красич, Аквилани зэрэг хэд хэдэн тоглогчидоо сэлгээд үлдээсэн байлаа. Мөн Рома ч бүрэн хүчээрээ талбайд гараагүй бөгөөд Франческо Тотти өнгөрсөн жилийн цомд авсан улаан хуудасны торгуулиасаа болж багтаа тус болж чадсангүй. Мөн багаасаа явж магадгүй байгаа Филип Мексесийг Бурдиссотой хамт төвийн хамгаалалтад Раньери гаргасан байсан.
Рома болон Ювентус хоёул Италийн цомд тус бүр 9 түрүүлсэн амжилтаар италийн багууд дунд толгой цохидог. Хэрвээ энэ жил Рома түрүүлвэл ганцаараа хамгийн олон түрүүлсэн баг болох юм.
Хагас шигшээд Мөнхийн хотын баг Интертэй, харин Милан – Палермотой тоглох юм.
loading...




Juvegiin fenuudee mai shvv…barkv shv..
loading...