loading...
Нэгдүгээр сарын дундуур БНСУ-ын Сөүл хотноо самбо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах хоёр дахь
удаагийн тэмцээн болж, манай улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцон спортын самбо бөхөөр есөн алт, таван мөнгө, гурван хүрэл, байлдааны самбогоор хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
52 кг-ын жинд З.Сүхчулуун, 68 кг-д Б.Дамланпүрэв нар барилдсан хоёр төрөлдөө түрүүлсэн байна. Энэхүү тэмцээнд Зүүн Азийнхнаас гадна Казахстан, Узбекистаны самбочид хүч сорьж, нийт 12 орны тамирчид оролцжээ. Зүүн Азийн АШТ-ий үеэр энэ бүс нутгийн самбо бөхийн холбооны хурал чуулж, 2012 оны Зүүн Азийн АШТ-ийг нэгдүгээр сард, Азийн АШТ-ийг зургадугаар сард БНСУ-д зохион явуулахаар шийдвэрлэсэн байна.
САМБО
Эрэгтэй
52 кг З.Сүхчулуун алт
62 кг С.Батгал хүрэл
68 кг Б.Дамланпүрэв алт
Э.Даваадаш мөнгө
М.Эрдэнэболд хүрэл
74 кг Г.Одбаяр алт
-100 кг Б.Ариун-Эрдэнэ алт
П.Батмөнх мөнгө
+100 кг Г.Ганзориг алт
Эмэгтэй
52 кг Г.Саранзаяа алт
56 кг А.Цолмон алт
А.Батзул мөнгө
60 кг Х.Ардахан хүрэл
64 кг Ц.Цэрэннадмид алт
Б.Мөнгөнчимэг мөнгө
68 кг Э.Аззаяа мөнгө
72 кг Э.Хандармаа алт
БАЙЛДААНЫ САМБО
52 кг З.Сүхчулуун алт
62 кг С.Батгал мөнгө
68 кг Б.Дамланпүрэв алт
М.Эрдэнэболд мөнгө
Э.Даваадаш хүрэл
82 кг Г.Эрдэнэбаяр хүрэл
-100 кг Б.Ариун-Эрдэнэ мөнгө
П.Батмөнх хүрэл
+100 кг Г.Ганзориг мөнгө
loading...




vneheer manai sambochid sain yumaa.baildaanii sambo gej zerleg sport blee de za good luck
loading...