Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » “Алтан өрөг” гурав дахиа аваргалав

GD Star Rating
loading...

Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэрэмжит багийн УАШТ энэ сарын 21-23-нд МҮОХны “Olympic House”-д боллоо. Уламжлалт энэхүү тэмцээнд арван багийн 40 даамчин ухаанаа уралдуулснаас спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай “Алтан өрөг” баг найм хожиж, нэг тэнцсэн амжилтаар 17 оноотой тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо.

Бүрэлдэхүүнтэй жигдхэн дөрвөн мастертай тус баг сүүлчээсээ өмнөх өрөгт ноднингийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “Champions”-той тэнцэж дөнгөснөөр гурав дахь удаагаа аваргалах болзлоо хангасан юм. Удаах байруудыг зургаа хожиж, гурав тэнцсэн “Champions”, зургаа хожиж, нэг тэнцэн, хоёр хожигдсон “Алтан титэм” багууд эзэллээ. Хувийн амжилтыг сонирхуулахад нэгдүгээр ширээнд их мастер Д.Эрдэнэбилэг (Champions) боломжит 18 онооноос 17-г аван түрүүлж, хоёрдугаар ширээнд ДДХМ Р.Манлай (Champions) 17, гуравдугаар ширээнд спортын мастер Т.Пүрэвдорж (Алтан титэм) 15, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Э.Мандахнаран (Алтан өрөг) 16 оноогоор бусдыгаа хошуучилсан байна.

“Холбооны цом” багийн УАШТ нь 2001 оноос гараагаа эхэлсэн түүхтэй бөгөөд нийт арван удаа зохиогдоход “Эхлэл”, “Алтан өрөг” багууд хамгийн олон удаа буюу тус бүр гурвантаа аваргалжээ

БАГИЙН УАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД

2001 1.Даамын андууд 2.Скайтел 3.Эхлэл

2002 1.Эхлэл 2.Аваргууд 3.Таван цагариг

2003 1.Чингэлтэй 2.Эхлэл 3.Скайтел

2004 1.Эхлэл 2.Чингэлтэй 3.Скайтел

2005 1.Алтан өрөг 2.Хангарьд 3.Чингэлтэй

2006 1.Чингэлтэй 2.Скайтел 3.Алтан өрөг

2008 1.Эхлэл 2.Даамын андууд 3.Скайтел

2009 1.Алтан өрөг 2.Champions 3.ТЭЦ-IV

2010 1.Champions 2.Даамын андууд 3.Алтан өрөг

2011 1.Алтан өрөг 2.Champions 3.Алтан титэм

GD Star Rating
loading...
“Алтан өрөг” гурав дахиа аваргалав, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: