loading...
МХБХолбооноос зохион байгуулж буй 2011 оны Ахмадын Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн Мон-Алтиус БТДС-ийн зааланд 2 дахь өдрөө өндөрлөлөө. Ийнхүү 2 дахь өдрийн тоглолтонд 37-42 буюу хамгийн доод насны ангилалд тоглож буй MSM багийхан 4 тогож 4 хожсоноор итгэл төгс хэсгийнхээ 1-р байраар шөвгийн 4-т үлдэж чадлаа. Тэд нөгөө хэсгийн 2 байраар гарах багтаа таарч тоглох юм. Харин энэ байрны төлөө МЭЗ, Дельта, Хангарьд болон Хад гэсэн багууд 3 дахь өдрийн тоглолтонд өрсөлдөнө. “B” хэсгийн 2-р байрны төлөө ижилхэн 4 оноотой явж байгаа Андууд болон Арвис гэсэн 2 баг хоорондоо тоглож үзэх юм.
43-48 насны ангилалд Хаан Хүнс, УБДС болон Дельта багууд шөвгийн тоглолтонд үлдсэн боловч тэд сүүлчийн тоглолтондоо хэсгийн эхний 2 байрны төлөө тоглох юм.
Харин 49-54 насны ангилалд ЭБЦТС 2 тоглоод 2 хожиж нийт 6 оноотой хэсгээ тэргүүлж байна.
Хамгийн ахмад нас болох 55-с дээш насны ангилалд нийт 5 баг оролцож байгаа ба нийт 4 баг 3 оноотой тэнцүү явж байна.
Одоогоор тэмцээнд маань нийт 32 тоглолтонд нийт 197 гоол ороод байна. Харин өнөөдрийн тоглолтонд нийт 6 улаан карт авсан нь тоглолтууд маш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байгааг харуулж байна.
Тэмцээний маань хамгийн олон гоолийн зөрүүтэй тоглолт бол 37-42 насны ангилалын Мазаалай болон Дельта багуудын тоглолт юм. Энэ тоглолтонд нийт 13 гоол орхоос гадна Дельта баг 12:1-н харьцаатайгаар хожил авсан.
1-р сарын 28-ны Баасан гаригт хэсгийн сүүлийн тоглолтууд болон шөвгийн тоглолтууд явагдана. Харин 29-ны өдөр финалийн тоглолтууд явагдаж аваргуудаа тодруулах юм байна.
МХБХолбоо 2011 оны 1-р сарын 27-ны өдөр
loading...



