loading...
Өнгөрсөн зунаас хойш арилжаа наймаанд идэвхитэй оролцож байгаа Ювентус энэ өвөл ч зүгээр суусангүй. Тэд хамгийн сүүлд Вольфсбургээс 29 настай хамгаалагч Андреа Барцальиг худалдан аваад байна.
2006 оны ДАШТ-ий ялагч Барцальи лхагва гаригт эмнэлэгийн үзлэгээр орж шинэ багтайгаа 2 жилийн гэрээ байгуулсан аж. Вольфсург энэ наймаанаас 300,000 евро олсон. Улирлын эхэнд Германы багийн Арне Фридрих бэртэлтэй байсан учраас Барцальи Симон Кьяертэй хамт төвийн хамгаалалтад гарч чамгүй олон тоглолтод оролцсон.
Харин хаврын лигийн эхэнд Фридрих эргэн ирсэн учраас Итали хамгаалагч гараанд гарах найдваргүй болсон юм. Барцальи 2008 онд Палермогоос Вольфсургт ирж байсан.
Түүний Ювентусын өмсгөлтэй хийх эхний тоглолт энэ амралтын өдөр Удинезегийн эсрэг тохиож магадгүй байгаа.
***
Реал Мадрид Махамаду Диарраг Францын Монако баг руу явуулахаар болжээ. Клубын албан ёсны сайтад энэ талаар мэдээлсэн бөгөөд нарийн ширийн зүйлсийг дурьдсангүй.
Диарра 2006 онд Лионоос Эзэн хааны багт ирсэн бөгөөд 2007 , 2008 онд Ла Лигт түрүүлсэн. Өнгөрсөн зун Сами Хедира, Месут Өзил зэрэг тоглогчид ирснээр түүний гараанд багтах боломж үлэмж багассан
Энэ улиалд л гэхэд Диарра 8 удаа л талбайд гарсан болохоор ийнхүү багаа сольсон нь зөв шийдвэр болсон байх. Монакогийн хувьд Францын лигтээ доороосоо 2-т жагсаж байгаа.
loading...




Hiisen buhend chini bayarlala M.Diarra amjilt husii
loading...
bayarlala diara karert chin amjilt
loading...
m.diarra france bish mali ulsiin toglogch shde.
lass harin france hugshuun
loading...
ziak tegeed amjilt husii bahdam amjiltuudaar duuren on jiluudiig ma bagt chi udsen shu
loading...
Ter morgoj hiisen Goal chin bidniig avarga bolgoj baisniig hezee ch martahgu e ! amjilt Mamadou
loading...
M.Diarra chin Mali toglogch buguindaa dandaa toriinhoo dalbaanii ongotei kit zuuj toglodog shd. Damjuulalt ni joohon tiimhen toglogch doo. Damjuulsan bombog ni dandaa oij ochdog. DM bhgui shohuu boltson bhdaa Real M.Diarrag avch blaa gej.
loading...
time sanaj bn ter murgusun gool tsus huurgusun gool bsn ter goolin achar tsom avsanda amjilt dairra
loading...