loading...

Английн цомын дөрөвдүгээр шатанд учраа таарсан “Эвертон” талбай дээрээ “Челси”-тэй 1:1-ээр тэнцсэнээр “Стэмфорд Бридж”-д дахин тоглохоор боллоо. Английн цомын дөрөвдүгээр шат явагдаж буй бол Английн лигийн цомын шигшээ тоглолтод “Арсенал”-“Бирмингем” хоёр үлдээд байгаа билээ. Английн лигийн цомыг Carling cup хэмээн нэрийдэх нь бий.
Энэ хоёр цомын тэмцээний ялгааг мэдэхийг хүссэн хөлбөмбөг сонирхогчид олон байдаг тул зарим ялгааг нь дурьдая. Хоёр цомд түрүүлсэн баг Европын цомд өрсөлдөх эрхээ авдаг нэг ижил талтай.
Гэхдээ Английн цом нь илүү нэр хүндтэй, олон жилийн түүхтэй юм. Английн цомд мэргэжлийн болон сонирхогчийн бүх багууд өрсөлддөг бол Английн лигийн цомд Английн хөлбөмбөгийн лигийн гишүүн багууд л оролцдог. Өөрөөр хэлбэл, чемпионшип, нэгдүгээр, хоёрдугаар лигийн багууд Премьер лигийн багуудтай өрсөлддөг.
Мөн энэ хоёр цомын журам өөр. Carling Cup-т тоглолт бүрт ялагч тодорч, дараагийн шатанд шалгарах эрхээ авдаг. Хэрэв тэнцвэл цаг сунгаж, шаардлагатай бол пенальтиар ялагчийг тодруулдаг.
Харин Английн цомд хэрвээ эхний тоглолтод тэнцвэл нөгөө багийнхаа талбайд дахин тоглодог журамтай.
Английн цомын хагас шигшээгийн хоёр тоглолт болон аваргын төлөөх тоглолт алдарт “Уэмбли”-д явагддаг. Мөн хагас шигшээгээс эхлээд хоёр цомын журам өөрчлөгддөг. Carling Cup-ийн хагас шигшээ үлдсэн багууд ялагчаа тодруулахын тулд нэг нэгийнхээ талбайд зочлон тоглодог бол Английн цомд нэг л удаа тоглодог. Мэдээж, Английн цомын хагас шигшээ тоглолт дундын талбай буюу “Уэмбли”-д болдог онцлогтой нь энэ холбоотой юм.
Мөн Английн шилдэг багууд энэ хоёр цомын эхний шатыг алгасч дараагийн шатнаас нь ордог уламжлалтай. Премьер лигийн багууд Carling Cup-т хоёрдугаар шатнаас орох учиртай. Харин Европын цомд оролцож буй Английн багууд бүр гуравдугаар шатнаас нь ордог.
Харин Английн цомд Премьер лиг болон Чемпионшипийн багууд шууд гуравдугаар шатнаас ордог юм.
loading...




bayarlalaa Muda…saihan medeelel baina..zarim humuus yalgaag ni meddegv yum shig baigaan…hehe
loading...
ziozio chelsea lag lag Everton metiin tomchuudiin ”bahi” gegddgeg bagiin esreg nuutsaa gargadaggui n ugsaatnuudiin dawuu tal .. . gehdee 4 bair hangaltgui ee David Luiz ntr zaw gargaad Stamfordoor shagaih surag alga Alex ergeed irwel ternii hereg ch alga lda
loading...
Та бүхэн зах зээлийн хамгийн хямд үнээр нэрийн хуудас, урилга, брошур, албан бланк, танилцуулга зэргээ хаа байгаа газраасаа захиал. Бид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, таны хүссэн газарт хүргэж өгч үйлчилж байна !!!
Утас : 96711696, 88826410 Sale printing
loading...