loading...
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн Алтан Гран-При тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 28-ны өдөр эхэллээ. Тэмцээнд нийт 17 орны хоёр зуу гаруй бөхчүүд зодоглож байгаа бөгөөд эхний өдөр эрэгтэй 55, 74 эмэгтэй 51, 59, 67 кг-ийн жингийн медальтнууд тодорсон байна. Эмэгтэйчүүдийн 51 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Оттонцэцэг манай медалийн буухиаг хагалж Молдовын Наталья Будуг буулган авч аваргын алтан медаль хүртлээ.
Красноярскийн тэмцээнээс ОУХМ Л.Сэргэлэнбаатар 1991 онд, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 1999 онд алтан медаль хүртэж байсан. Харин Д.Отгонцэцэг эмэгтэй бөхчүүдээс анхлан И.Ярыгиний нэрэмжит тэмцээний алтан медалийг энгэртээ зүүлээ. Улсын аваргын 4 алтан медальтай Д.Отгонцэцэг 2009 онд Тайланд улсын Паттая хотод болсон Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн, Түрэг улсын Анкара хотод болсон залуучуудын ДАШТ, 2010 онд Унгар улсын Будапешт хотод болсон залуучуудын ДАШТ-нд тус тус хүрэл медаль хүртэж байсан юм.
Өнгөрсөн жилийн И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд манай эмэгтэйчүүд мөн амжилттай оролцож ОУХМ Б.Одончимэг мөнгөн медаль, Б.Оюунсүрэн , Н.Алтантуяа , Г.Наранчимэг нар хүрэл медаль хүртсэн бол энэ жил медалийн өнгийг өөрчилж чадлаа.
Манай шигшээ баг энэ жил өргөн бүрэлдэхүүнтэй Красноярскийг зорьсон. Дэлхийн аварга С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Д.Гомбодорж, Г.Наранчимэг, Ж.Чулуунбат нараас бусад шилдэг гуч гаруй бөх барилдаж байгаа.
Саяхан Улаанбаатар хотод манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн Буриадын эмэгтэй шигшээ багийн тамирчдаас 51 кг-д .Марина Вильмова, 59 кг-н жинд Галина Долженко нар хүрэл медаль хүртсэн байна.
И.Ярыгиний нэрэмжит сан, Оросын спортын бөхийн холбооноос тус тэмцээний шагналын санг 150 000 ам.доллараар тогтоосон. Үүнд эрэгтэйчүүдийн төрөлд 75 000, эмэгтэйчүүдийн төрөлд 50 000, үнэмлэхүй жинд 25 000 ам.долларыг бөхчүүд, дасгалжуулагчдын шагналд зарцуулах юм байна. Тэмцээнд олимпийн гурван удаагийн аварга Александр Медведь, Александр Карелин, Бувайсар Сайтиев нар хүндэт зочноор оролцож байна.
Тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.
ОХУ-ын Красноярск хот, 2011 оны нэгдүгээр сарын 28-30
Эрэгтэй
55 килограммын жин 1. Жамал Отарсултанов (ОХУ)
2. Александр Богомаев (ОХУ)
3. Юмото Синичи (Япон)
3. Рустам Ампар (ОХУ)
74 килограммын жин 1. Саба Хубежты (ОХУ)
2. Кахабер Хубежты (Словак)
3. Муслим Дадаев (ОХУ)
3. Замир Ампажев (ОХУ)
Эмэгтэй
51 килограммын жин 1. Даваасүрэнгийн Оттонцэцэг (Монгол)
2. Наталья Буду (Молдов)
3. Марина Вильмова (ОХУ)
3. Любовь Сальникова (ОХУ)
59 килограммын жин 1. Анна Половнева (ОХУ)
2. Жаргалма Цыренова (ОХУ)
3. Галина Долженко (ОХУ)
3. Ольга Буткевич (Англи)
67 килограммын жин 1. Дариймаа Санжеева (ОХУ)
2. Юлия Бартновская (ОХУ)
3. Оксана Нагорных (ОХУ)
3. Анастасия Щавлинская (ОХУ)
loading...




manai emegteichuud sain bna shu delhiin avargatai bolson odo ßðûãèí temtseenii avargatai bollo amjilt husie bayr hurgie 2alt avna gej amlasan shuude cholootiinhen
loading...
2012 oni olimpoos 2 alt avna gej amlasan tegehde A zaaliig ogchih ntr geed baisan ashgui A zaaliig ogoogui
loading...
европын тэмцээнд түрүүллээ гээд
loading...