loading...
Ким Клистерс Австралийн нээлттэй тэмцээний эмэгэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ. Чансааны 3-рт эрэмбэлэгдэж байгаа Бельги бүсгүй Хятадын На Лиг 3 сетэд 3-6 6-3 6-3-аар буулган авчээ. Хэрвээ На Ли түрүүлсэн бол Их Дуулгын түрүүтэй анхны Нанхиад теннисчин болох байсан юм. Клистерс ийнхүү ганцаарчилсан төрлөөр 4 дэх удаагаа Их дуулгад түрүүлж байна. Түүний бусад 3 түрүү нь бүгд Америкийн нээлттэй тэмцээнд харьяалагддаг.
На Ла Их Дуулгын финалд шалгарсан нь энэ жилийн аваргын төлөөх тоглолтын үзэгчидийг өмнөхөөс хэд дахин өсгөсөн. Зөвхөн Хятадад л гэхэд 330 сая айл энэ тоглолтыг үзэх бололцоотой байсан гэж үзвэл дээрхи тулаан теннисний түүхэнд хамгийн олон хүн үзсэн тулаанаар нэрлэгдэж болох юм. Эхний сетэд Ким таршлага зааж эйс хийх зэргээр өрсөлдөгчөө илүүрхэж байлаа. Эхний 2 геймийг Ким авсны дараа Хятад бүсгүйн тоглолт орж хариу цохилтуудыг хийж эхэлсэн. Кимийн удаа дараалсан хойд гарын алдаа түүнд оноог нөхөх боломж олгосон бөгөөд 3 гейм дараалан авч 3-2-оор тэргүүлж эхэллээ. Энэ үедээ тэр хоёр ч брик-пойнт хамгаалсан. Ингээд эхний сетэд На Ли хэмнэлээ алдалгүй тоглосоор 6 : 3-аар ялалт байгуулсан.
Харин 2 дахь сет огт өөр дүр зурагтай өрнөж эхнээсээ Клистерсийн давамайллаар үргэлжилж байлаа. Эх орондоо анх удаа Их Дуулгын цом авчрахаар тоглож байсан На Лид багагүй дарамт шахалт байсан. Тиймээс ч том финалын туршлага түүн дутаж Клистерсийн тоглолтын хэмнэлд автагдаж эхэллээ. 2 дахь сетийг Ким 6-3-аар авсан бол 3 дахь үед ч итгэлтэй довтолсоор мөн 6-3-аар ялж Их Дуулгын цомоо нэгээр нэмлээ. Сүүлийн сетэд На лЛи бүрэн утгаараа тоглолтоос гарч тун олон хэрэггүй алдаа хийсэн. Энэ нь ч хурдан ялагдахад нөлөөлсөн юм.
Ялалтынхаа дараа Ким “Одоо та бүхэн намайг Аусси Ким гэж дуудаж болохоор боллоо. Яагаад гэвэл цомыг авч чадлаа” хэмээсэн. Мөн “Миний нагац ах хамгийн үзэмжгүй ногоон өмдтэйгөө намайг дэмжихээр ирсэн байсан. Энэ надад аз авчирсан гэж бодож байна. Учир нь би бага зэргийн мухар сүсэгтэй хүн л дээ.
На Литэй би өмнө нь олон удаа тоглож байсан. Тэр яах аргагүй сайн өрсөлдөгч. Түүний дараа дараагийн тэмцээнд амжилт ялалтыг хүсье. Чи энэ тэмцээнд гайхалтай байлаа” гэжээ.
loading...




shan toglolt bolson 2dax set mash sonirholtoi bolson shu
loading...
Hedigeer hyatadad durgui ch gesen haa hamagv Europiin tamirchin turuulj baisanaas Aziin tennischin turuulsen bol bas deer l baih bailaa…Azi gedeg utgaaraa manaid ch bas nuluulnu shuudee…
loading...
Та бүхэн зах зээлийн хамгийн хямд үнээр нэрийн хуудас, урилга, брошур, албан бланк, танилцуулга зэргээ хаа байгаа газраасаа захиал. Бид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, таны хүссэн газарт хүргэж өгч үйлчилж байна !!!
Утас : 96711696, 88826410 Sale printing
loading...
gichiinii batsaan nar tuuhee sain medj baij medeellee oruulj bai dandaa aldaatai tuuh sonssoor zalhaj bna
hamgiin gol ni medeelel olon myangan hund hurch bga utgaaraa buruu medeelel hamgiin ih hortoui shuu muu aliagaa medehgui golognuud mini dahiad helchii aliigaa medehgui chatsagnuud mini bolgoomjitoi zuv medee bichuul hench chamd uurlahgui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! hunii tsuhaliig barsan chatsagnuud mine
setguulch bioloh gej morodoj bga bol ehnii shataa zuv bieluul
loading...
redactor gj bdg yumuu uguimuu ahiin duu nar ene baidlaaraa butehgui bhaa
joohon tsezurtei aan
loading...
urid jil kliisters turuuleed ene jil ahin turuulenguutlee nmg oz kim gej duudaj bno gej heleed bsan sanahiin. ai daa hetsuu duu nartai bna daa
loading...