loading...
Интер довттолгооны шугамааа Паццинигаас зузааруулж зөрүүнд нь Жонатан Бьябьяниг Сампдория руу явууллаа. Милито, Это’о гэсэн 2 гоолын “мангас”-ын сэлгээнд гоолын тэнгэртэй Жампаоло Пацциниг нэмсэн нь улирлын 2-рт хагаст Леонардогийн баг алдсан нэр хүндээ эргүүлэн авахаар ширүүн дайралт хийх гэж байгааг харуулж байна. Энэ наймаанд Интер 12 сая еврог төлж байгаа. Бенеаматагийн шинэхэн цэрэг энэ амралтын өдөр Палермотой хийх тулаанд дебутээ хийх боломжтой.
“Миний сэтгэл зүрхний тал нь Генуяд үлдсэн. Гэхдээ би Интерт үгүй гэж хэлж зүрхлэхгүй нь. Ийм зүйл болсонд би одоо ч итгэж чадахгүй байна. Энэ агуу багт ирсэндээ сэтгэл маш өндөр байна”
Паццини энэ улиралд 19 тоглолтод 6 гоол оруулаад байгаа. Антонио Кассаног Милан луу явсны дараа Паццини багийнхаа довтолгооны гол хүч болоод байсан. Гэвч Интер мөнгөөр зодоод Сампдориягийн урд шугамыг хоосрууллаа. Хүснэгтэд 9-р байранд яваа Сампын довтолгоонд одоо Македа, Бьябьяни, Гуидо Марилунго, Бруно Форнароли гэсэн залуу тоглогчид үлдэж байна.
***
Энэ зун гэрээнийх хугацаа дуусаж чөлөөт агент болох байсан Иван Ракитич Шалькег орхилоо. 1.3 сая фунтээр Ракитич Испаний Севилья багтай нэгдэж байна. Энд тэр ирэх 4 жилийг өнгөрүүлэх аж.
“Надад маш олон сонголт байсан. Гэхдээ би Испанид очихыг хүсэж байсан учраас Севильяг сонгохоор шийдсэн”
22 настай Хорватын шигшээ багийн хагас хамгаалагчын довтолгоо эхлүүлэх чадварыг мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. Шигшээ баг болон клубтээ Ракитич чөлөөт болон булангийн цохилтуудыг гүйцэтгэдэг. 2007 онд Базелаас Шалькед ирснээсээ хойш Ракитич 95 тоглолтод 12 гоол оруулсан.
***
АС Милан энэ өвлийн сүүлийн наймаагаа Испаниас хийлээ. Эспаньолийн зүүн жигүүрийн хамгаалагч Дидач Вильяг Россонерричүүд 3 сая еврогоор авсан ба 2015 он хүртэл гэрээлжээ.
Энэ өвлийн цонхоор Милан Антонио Кассано, ван Боммелоо, Урби Эмануэльсон, Дидач Вилья гэсэн 4 наймаа хийлээ. Зүүн ард Дидач Вилья Антонини, Эмануэльсонтэй нартай гарааны эрхий төлөө өрсөлдөнө.
***
Хоффенхэймын довтлогч Демба Баг Вэст Хэм албан ёсоор өөрийн болголоо. Өвлийн наймааны цонх нээгдсэн цагаас яригдсан энэ арилжаа дундаасаа сунжирч ойлгомжгүй байдалд ороод байсан. Эхлээд Вэст Хэм Баг зээлээр авна гэж байсан ч яваандаа худалдаж авах маягтай үйл явдал өрнөсөн. Ингээд эцсийн дүнд тэд санасандаа хүрч 2014 он хүртэл Баг Аптон Паркт үлдээхээр боллоо. Ба үүнээс өмнө Сток ситид очих дөхсөн ч эмнэлэгийн үзлэгээр тэнцээгүй юм.
Ба улирал эхлээд 17 тоглолтод 6 гоол оруулаад байсан. Сенегалын шигшээ багийн довтлогч Ба 2007 онд Хоффенхэймд ирж байсан юм.
Вэст Хэм өвлийн цонх хаагдахаас өмнө Тоттенхэмээс Робби Кинийг зээлээр авахад ойрхон ирээд байгаа гэнэ.
loading...




robbie keane chini birmingham ochichhoogui ymu ????????????????
loading...
“Миний сэтгэл зүрхний тал нь Генуяд үлдсэн. Гэхдээ би Интерт үгүй гэж хэлж зүрхлэхгүй нь medeegee zas samdioriad uldsen gesn bailguide
loading...
Sampdoria Genoa hotiin bag yumaa
loading...
Ливерпүүл фанат буруу ойлгоод байна. Генуя гэж Италийн хот байдаг юм. Сайхан ч хот… Сэтгэл зүрхний тал үлдэхээр ч хот хэхэ
loading...
Sampdoria chin genoa hotiiin bag sh deee ho………………. serie A.n talaaar medeelel unheeer dutmag oruuuulah yumaaaaaaaaaa……….
loading...
Генуя гэдэг нь Женоагийн орос дуудлага.
Тэр дээрх ливерпүүлийн фанат мэдэхгүй зүйл дээрээ дуугай өнгөрч баймаар юм. Учраа мэдэхгүй байж л шал шал гээд л, яг л нэг ливерпүүлийн фанат мөндөө.
Бас нээрээ Робби Кийн одоогоор Тот-доо л байгаа.
loading...
Harin tegdeg yum aa. Serie A-iin medeelel uneheer dutmag bolohoor argagui ch yum daa. Everton hotiin bag gej helj bgaatai l adil zuil shuu dee, kkk.
loading...
ene liverpool fanat danda ingej t1tdeg yumoo nadaha biti too
loading...