Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Ливерпуль » Шинэ эзэд шидээ үзүүлж “Улаанууд” урагшлах уу?

GD Star Rating
loading...

Английн домогт “Улаанууд” талбай дээрээ “Фулхэм”-ийг өөрсдийнх нь хийсэн гоолоор хожсоныхоо дараа жагсаалтын долоод орж ирлээ. Энэ улирал эхэлсээр “Ливерпуль” ийм өндөр байр эзэлсэн нь үгүй. Гэвч жинхэнэ копуудын хувьд энэ баярлаад дэвхцээд байхаар үзүүлэлт биш билээ. Долоод орсоныхоо дараа багийн ахлагч Стивен Жеррард “Энэ бол манайх шиг багийн байх ёстой байр биш ээ. Бид үүнээс хамаагүй дээгүүр байранд байх ёстой” гэж ярьжээ. Үнэхээр Жеррардын баг иймэрхүү байраар голоо зогоож суух нь зохисгүй, гутамшигтай явдал.

Бабель одож, Йованович үлдэв

“Улаанууд”-ыг шүүхдэн байж авсан NESV-гийн одоогоор олигтой тоглогч нэгийг  аваагүй байна. Олигтойгоор барахгүй дунд зэрэглэлийн хөлбөмбөгч ч авсангүй. 18 настай Жейсон Бэнтон хэмээх залууг үнэгүй шахуу элсүүлсэн нь үнэндээ “Блекбэрн”-д байхдаа хөлөө бүрэн олж чадаагүй нэгэн гэнэ. Тэгсэн хэрнээ өвлийн цонх нээгдсэнээс хойш таван тоглогчоо явуулчихлаа. Эдгээрийн дотроос олны танил нь Бабель байв. Дасгалжуулагчийн тактикт тохирохгүй байгаа гээд Бабелийг “Хоффенхайм”-д 5.8 сая паундаар хүчээр шахуу зарчихсан. Бабель Германий багтай ярилцаж эхэлснийхээ дараахан тийш явахыг төдийлөн хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч эрхгүй одсон билээ.

Мөн дөнгөж саяхан Милан Йованович Германий “Вольфсбург” руу явах гэж хэлэлцээрээ эхэлснээ “Би явахгүй. Эндээ үндсэн бүрэлдэхүүнд гарахын төлөө өрсөлдөнө” гэжээ. Үнэндээ энэ мэдээ жинхэнэ копуудыг баярлуулаагүй болов уу. Учир нь Йовановичийг хурдхан яваад, оронд нь олигтойхон тоглогч аваасай гэсэн үзэл дийлэнх байсан. Гэвч явуулахыг хүссэн нь үлдэж орхих нь тэр. Рой Хожсон түүнийг үндсэн багтаа гаргахгүй байсан бол Далглишийг өөрт нь итгэнэ гэж тэр найдсан бололтой.

Авах хүсэл их, өгөх мөнгө бага


“Улаанууд” өвлийн наймааны цонх нээгдсээр наймаа гээчийг хийх шиг болох байх таамаглаж байтал одоо хүртэл нэг ч олигтой тоглогч авсангүй. “Аякс”-ын Суарест нүд унагасан ч дөнгөж 12 саяыг амлаж, Голландын багийг дургүйг хүргэсэн. Дараа нь “Блэкпул”-ын Чарли Адамыг 4.5 саяар авья гэж хэлээд дасгалжуулагч Холловейд нь аман дундуураа алгадуулах шахав. “Аякс”-ын дасгалжуулагч Франк де Бур “Суареñийг авбал ням гаригаас өмнө мөнгөө төлөөд ав. Түүний үнэ 21 саяас буухгүй” хэмээн хатуу мэдэгдсэн. Хэдийгээр Суареñ өөрөө Англид ирэхийг хүсч буйгаа хэвлэлээр зарласан ч Английн багийн хэлсэн үнэ арай л чамлалттай байгаа тул “Аякс”-ынхан наймаа хийхээс түдгэлзсээр байна.

Адам ч гэсэн “Амьдралд ганц олдох боломж” гэж энэ явдлыг нэрлээд “Улаанууд”-д очихыг хүсч буйгаа албан ёсоор багийнхаа удирдлагад мэдэгдсэн юм. Гэвч дасгалжуулагч нь “4.5 саяар ахлагчаа зарна гэдэг инээдтэй явдал. Тэр 12 саяас буухгүй” хэмээн зарласан. Хоёр жил хагасын өмнө “Глазго Рейнжерс”-ээс 500 мянган паундаар авсан Чарли Адам ийнхүү 12 саяын үнэ хүрээä байна. “Блэкпул”-ын дасгалжуулагч Холловей багтайгаа нэгэн чухал гэрээ хийсэн гэдэг. Энэ нь “Хэрвээ авсан тоглогчоо түүнээс өндөр үнээр зарвал ашгийн 20-30 хувийг дасгалжуулагчид өгнө” гэсэн заалт аж. Өөрөөр хэлбэл, Адамыг өндөр үнээр зарвал Холловейд илүү унацтай. Гэхдээ энэ талаар Холловей “Би Адамыг өөрийнхөө унацыг бодоод зарахгүй байгаа хэрэг биш. Түүнийг 4.5-аар зарсанаас багтаа үлдээвэл áàã ìààíü Премьер лигт үлдээд бидэнд илүү хэрэгтэй” хэмээн хариулжээ. Ядаж байхад “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон “Блэкпул”-тай баг нь тоглосны дараа “Адам эхний үед биднийг зовоосон. Тэр дор хаяж 10 сая паундын үнэтэй гэдэг нь үнэн юм. Түүний булангийн нэг цохилт л 10 саяын үнэтэй шүү” хэмээн уулга алдсан нь Адамын үнийг улам баттай болгосон.

Ийнхүү “Улаанууд” өвлийн цонх нээгдсэнээс хойш хоёр наймаа хийхийг эрмэлзсэн ч одоогоор хоёулаа үнэ мөнгө дээрээ үл тохиролцсон байдал үргэлжилсээр.

Тоглогч авахаас өмнө Торрес явах гэж үү?


Авах тоглогчдынхоо үнийг буулгах арга хэрэглэж, наймаагаа ярьж байх зуур “Улаанууд”-ын эгнээнээс од довтлогч Фернандо Торресыг нь сугалах үйлдэл “Челси” гэнэтхэн хийлээ.   Тэд “Ливерпуль”-д 35 сая паунд төлж, Торресыг авахыг хүссэн юм. Гэвч “Энэ тоглогч худалдагдахгүй” гэсэн албан ёсны хариултыг “Челси”-д өгчээ. Хэрэг явдал үүгээр өндөрлөвүү гэтэл гэнэт өөрийг нь Лондоны баг сонирхсон тухай дуулсан Торрес өөрөө “Челси”-д очих бодолтой байгаагаа илэрхийлж, тэдний тавьсан саналыг эргэж харж үзэхийг “Ливерпуль”-ийн удирдлагаас хүссэн тухай мэдээлж эхэллээ.

Торрес одооны багаа ойрын жилүүдэд Европын тавцанд амжилт гаргана гэдэгт эргэлзэж буй бололтой. Тэрээр хөлбөмбөгчний хувьд Аваргуудын лигт оролцож, ялалт байгуулахыг хүсч буй нь зүйн хэрэг. Тэгээд ч гэрээнд нь “Хэрвээ 50 саяас дээш хэмжээний мөнгө санал болговол багаас шалтгаалахгүйгээр тоглогч өөрийн хүсэлтээр явах боломжтой” гэсэн заалт байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, “Челси” 50 саяыг санал болгоод Торрес өөрөө явахыг хүсвэл “Ливерпуль” хориг тавих боломжгүй юм байна. Угаасаа довтлогчийн гачаалд нэрвэгдээд буй багаас ганц од довтлогч нь одвол тун хэцүү байдалд орох нь тодорхой. Хэдийгээр Торрес 50 саяар зарагдвал энý мөнгөөр Адам, Суареñ õî¸ðûã өлхөн авч дөнгөнө. Гэхдээ цаашдаа “Улаанууд”-ыг амжилт, уналтын аль нь угтахыг таахын аргагүй болох билээ.

Английн домогт баг өвлийн цонх хаагдахаас хоёр хоногийн ºìíº ийм адармаатай асуудалд орооцолдлоо. Хэрхэхийг ирэх хоёр хоногт харцгаая.

GD Star Rating
loading...
Шинэ эзэд шидээ үзүүлж “Улаанууд” урагшлах уу?, 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. arai ch dee torres ingej heleegu blgu de

    GD Star Rating
    loading...
  2. zochin says:

    Reds agree Suarez deal

    GD Star Rating
    loading...
  3. javha says:

    eeeeee neeree

    GD Star Rating
    loading...
  4. Ajiglagch says:

    xaxaxa torres ni hurtel ene bagtaa iim l itgel naidvartai bolson bshdee!
    Nuhtsul baidal iim bolson baihad ene liverpooliin fanatuud gesen hudlaa hoorson huuhduud odoo zaigaa tavij ogmoor yum,heruul hiihee bolimoor yum!
    Ta nar malaas joohon ch gesen deer yum bol ene bdaltai huleen zuwshuuruh heregeti shude!
    Malaas deer bol ene baidaliig huleen zuwshuuryoo gedgee bicheerei lierpooliin fanatuudaadaa!

    GD Star Rating
    loading...
  5. suarez alban ysoor liverpoold

    GD Star Rating
    loading...
  6. arsinal says:

    hoorhii doo bur orobdochloo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: