loading...

Их Британий найдвар Энди
Энди Мюррэй 2 дахь жилдээ дараалан Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Хагас шигшээ хүртэл төдийлөн хүчтэй өрсөлдөгчтэй оноолт таараагүй Британи эрийг Давид Феррер жинхэнэ “эрүү шүүлт”-эд оруулж 2 ч сет тай-брикээр шийдэгдсэн ширүүн тулаан өрнүүллээ.
Ингээд эцсийн дүнд Мюррей 4-6 7-6 (7-2) 6-1 7-6 (7-2)-гаас Феррерийг буулган авч Жоковичтой аваргын төлөө өрсөлдөх эрхийг олж авлаа. Одоо түүнд удаан хүлээсэн Их Дуулгын цомоо хүртэхэд ганцхан алхам үлдээд байна.
Феррер өмнөх шатанд Надалийг мулталж гарч ирэхдээ нэг ч сет алдаагүй болохоор сэтгэлзүйн хувьд давуу байдалтай тоглолтыг эхлүүлсэн. Өмнө нь Мюррэй – Феррер нар 5 удаа таарч тоглоход Энди 2 хатуу талбайд ялалт байгуулж, 3 удаа шороон талбайд Феррер ялж байсан юм.
2 тамирчиний эхний сет өгөө аваатай байсан ч Феррер шилдэг давуулалт болон Эндигийн алдаануудын ачаар 6 : 4-өөр илүүрхсэн. Эндигийн хүчтэй зэвсэгүүдийн нэг ард гарын цохилтууд эзнээ гомдоож хэд хэдэн оноог өрсөлдөгчдөө бэлэглэсэн.
Харин 2 дахь сетэд Мюррей Испани эрийн давамгайллыг зогсоохоор тэмцэж эхэллээ. Брик-пойнтоор шийдэгдсэн олон геймын дараа тооны харьцаа 6 : 6 болж тай-брик хэрэгтэй боллоо. Род Лавер аренагийн ихэнхи үзэгчидийн дэмжлэг Энди дээр ирж байсан. Британи залуу ч тэдний итгэлийг алдалгүй нэмэль үед 7-2-оор ялж сетийн харьцааг тэнцүүлсэн юм.
3 дахь сетэд харин Мюррэй тоглолтын эхнээс олж чадахгүй байсан өөрийнхээ хэмнэлийг олж илүүрхсээр өрсөлдөгчдөө нэг л гейм алдсан. Энэ үе 6-1-ээр Эндигийн ялалтаар өндөрлөж Британи залуу финалд үлдэхэд нэг алхам ойртлоо.
Гэвч Феррер зүгээр ч нэг Надалийг мултлаад энэ шатанд үлдээгүй гэдгээ харуулж 4 дэх сетийг тай-брикт хүргэсэн. Харин Мюррей дахин тай-брикт Феррерийг 7-2-оор дөнгөснөөр карьертаа 3 дахь удаагаа Их Дуулгын финалд үлдэж байна.
2008 оны Америкийн нээлттэй тэмцээнд Мюррэй анх финалдаж байсан бөгөөд Федерерт 6–2, 7–5, 6–2-оор ялагдаж байлаа. “Миний анхны Их Дуулгын финал Федерерийн эсрэг байсан. Тоглолт их хурдан дууссан болохоор би юу болоод өнгөрснийг ч мэдээгүй. Өнгөрсөн жил арай гайгүй үзсэн ч бас л ялагдсан. Харин энэ удаа намайг аз ивээнэ гэж найдаж байна. Жокович мэдээж сайн тамирчин. Бид хамтдаа олон бэлтгэл хийж байсан сайн найзууд. Бидний хооронд тоглолтын нууц гэж байхгүй болохоор хэн азтай байсан нь л ялах байх.
Өнөөдрийн тоглолт намайг их ядраалаа. Финалаас өмнө сайн амарч авахыг бодно” хэмээн Энди ярьсан юм.
Феррер “Тэр үнэхээр гайхалтай тамирчин юм. Түүний эсрэг тоглоход үнэхээр хэцүү байлаа. Их дуулгын хагас шигшээ гэдэг мэдээж жирийн нэг тоглолт биш учраас тун дарамттай байсан” гэжээ.
Маргааш буюу бямба гаригт эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ На Ли – Ким Клистерс нарын хооронд болно. Харин эрэгтэй финал ням гаригт явагдана.
loading...




cOME oN aNDY I’TS YOUR time!
loading...