loading...
Энэ улиралд Барсаг ялж чадсан цорын ганц баг бол Эркулес. Улирлын эхэнд тэд дийлдэшгүй Каталоны багийг талбайд нь 2 : 0-ээр ялж сенсаац дэгдээж байсан. Харин өөрийнхөө талбайд хийсэн тоглолтод тэд энэ амжилтаа давтаж чадсангүй.
Ла лигийн 21-р тойргийн дээрхи тоглолтод Педро 1 гоол, Месси дубль хийж багийнхаа ялалтын цувралыг үргэлжлүүллээ. Франциско Фаринос 85 дахь минутад 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдөж Эркулес хүн дутуу тоглолтыг дуусгасан. 9 сарын турш бэртэлтэй байж байгаад эргэж ирсэн тоглолтдоо Фаринос ийнхүү хөөгдлөө. Фаринос 2000 онд Валенситэй хамт Аваргуудын лигт аман хүзүүдэж байсан туршлагатай тоглогч.
Педро 43 дахь минутад гоолын салхийг хагалснаас хойш Барсачууд гоол оруулж чадахгүй байсаар цаг дуусах дөхсөн. 1 гоолын зөрүү гэдэг төдийлөн баталгаатай биш.
Харин 87, 90 дэх минутад дубль хийснээр 3 оноо тэдний халаасанд орсон. Барсачууд Ла лигт 15 дараалан ялалт байгуулж 1961 онд тогтоож байсан Реал Мадридын амжилттай зэрэгцлээ. Багийнхаа амжилтаас гадна Педро мөн нэг амжилтын эзэн болсон.
Тэрээр энэ улиралд 6 тойрог дараалан гоолдсон анхны тоглогч болж байна. Түүний гоолын цуврал 2010 оны төгсгөл буюу Эспаньолийг- 1:5-аар ялсан тоглолтоос эхэлсэн юм. Мөн тэрээр хамгийн олон минут карт хүртээгүй гэсэн амжилттай байгаа – 1430 минут.
Мэдээж хэрэг Лео Мессигийн гоолын тоо оролцсон тоглолтосон альхэдийнэ давсан. Бяцхан Аргентин эр лигийн 18 тоглолтод 21 гоол хийчихээд байна.
Барса энэ тойргийн тоглолтод 73 хувьтай бөмбөг эзэмшиж, 22 цохилтынхоо 8-г нь хаалга руу чиглүүлсэн.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| 1 сарын 29. Аликанте. Стадион “Хосе Рико Перес”. Шүүгч – Фернандес Борбалан (Альмерия). |
|
| ЭРКУЛЕС – БАРСЕЛОНА – 0:3 (0:1) | |
| Эркулес | Барселона |
| Калатайуд | Виктор Вальдес |
| Давид Кортес | Даниэл Алвеш |
| Мохамед Сарр | Херард Пике |
| Серхио Родригес | Эрик Абидаль |
| Пако Пенья | Максвелл |
| Тоте | Хави, 88 |
| Матиас Фрицлер, 69 | Серхио Бускетс |
| Абель Агилар | Андрес Иньеста, 90 |
| Кико Феменья, 63 | Педро |
| Нельсон Вальдес, 80 | Давид Вилья, 88 |
| Давид Трезеге | Лионель Месси |
| Сэлгээ : | |
| Кристиан Идальго, 63 | Сейду Кейта, 88 |
| Франциско Фаринос, 69 | Нолито, 88 |
| Хавьер Портильо, 80 | Ибрагим Афеллай, 90 |
| Шар хуудас : | |
| Абель Агилар, 33 | Даниэл Алвеш, 83 |
| Пако Пенья, 45 | |
| Франциско Фаринос, 77 | |
| Франциско Фаринос, 85 | |
Европын эрхийн төлөө тэмцэж байгаа Севилья Депортивогийн талбайд 3 : 3-аар тэнцлээ. Тэд сүүлийн 2 тойргийн тоглолтод нийт 7 гоол хийгээд байна. Севилья цаг дуусахаас 2 минутын өмнө 3 : 2-оор ялж байлаа. Харин тэдний халаасанд ороод байсан 3 оноог Депорын Лауре 1 болгож орхисон.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| 1 сарын 29. Ла Корунья. Стадион “Мунисипаль де Риасор”. Шүүгч – Айса Гамес (Валенсия). |
|
| ДЕПОРТИВО – СЕВИЛЬЯ – 3:3 (1:0) | |
Спортинг Гиёон Мальорког талбайд нь 4 : 0-ээр буулган авлаа.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| 1 сарын 29. Пальма-де-Мальорка. Стадион “Оно Эстади”. Шүүгч – Ромеро Парадас (Антекера). |
|
| МАЛЬОРКА – СПОРТИНГ – 0:4 (0:1) | |
Харин Малага Сарагосад 2 : 1-ээр дийлджээ. Ливерпуль, Атлекид тоглож байсан Флоран Синама-Поньоль 87 дахь минутад Сарагосад хожлын бөмбөг авчирсан. Малага ялагдсанаар хүснэгтийн хамгийн сүүлийн байранд 17 оноотой хэвээр үлдэв. Тэд энэ улиралд 32 өөр тоглогчыг талбайд гарган туршсан байна. Үүнд 4 хаалгач багтана. Гэвч тэд ялах аргаа олоогүй л байгаа бололтой.
| 1 сарын 29. Малага. Стадион “Ла Росаледа”. Шүүгч – Перес Ласа (Андоайн). |
|
| МАЛАГА – САРАГОСА – 1:2 (1:1) | |
***
| 1 сарын 29. Сан Себастьян. Стадион “Аноэта”. Шүүгч – Карлос Клос Гомес (Сарагоса). |
|
| РЕАЛ СОСЬЕДАД – АЛЬМЕРИЯ – 2:0 (1:0) | |
***
| 1 сарын 29. Валенсия. Стадион “Сьюдад де Валенсия”. Шүүгч – Рамирес Домингес (Кордова). |
|
| ЛЕВАНТЕ – ХЕТАФЕ – 2:0 (0:0) | |
***
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | БАРСЕЛОНА | 21 | 19 | 1 | 1 | 67-11 | 58 |
| 2 | РЕАЛ МАДРИД | 20 | 16 | 3 | 1 | 48-17 | 51 |
| 3 | ВИЛЬЯРРЕАЛ | 20 | 13 | 3 | 4 | 40-21 | 42 |
| 4 | ВАЛЕНСИЯ | 20 | 12 | 4 | 4 | 33-23 | 40 |
| 5 | ЭСПАНЬОЛ | 20 | 12 | 1 | 7 | 28-26 | 37 |
| 6 | АТЛЕТИК | 20 | 10 | 2 | 8 | 32-31 | 32 |
| 7 | СЕВИЛЬЯ | 21 | 9 | 3 | 9 | 33-35 | 30 |
| 8 | АТЛЕТИКО | 20 | 9 | 3 | 8 | 31-24 | 30 |
| 9 | РЕАЛ СОСЬЕДАД | 21 | 9 | 1 | 11 | 32-33 | 28 |
| 10 | ХЕТАФЕ | 21 | 8 | 3 | 10 | 29-34 | 27 |
| 11 | МАЛЬОРКА | 21 | 8 | 3 | 10 | 23-29 | 27 |
| 12 | САРАГОСА | 21 | 5 | 7 | 9 | 20-33 | 22 |
| 13 | СПОРТИНГ | 21 | 5 | 7 | 9 | 22-27 | 22 |
| 14 | ДЕПОРТИВО | 21 | 5 | 7 | 9 | 18-30 | 22 |
| 15 | ЭРКУЛЕС | 21 | 6 | 4 | 11 | 22-34 | 22 |
| 16 | РАСИНГ | 20 | 5 | 5 | 10 | 15-29 | 20 |
| 17 | ОСАСУНА | 20 | 4 | 6 | 10 | 19-28 | 18 |
| 18 | ЛЕВАНТЕ | 21 | 5 | 3 | 13 | 22-34 | 18 |
| 19 | АЛЬМЕРИЯ | 21 | 3 | 8 | 10 | 20-36 | 17 |
| 20 | МАЛАГА | 21 | 5 | 2 | 14 | 28-47 | 17 |
loading...



