Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Милан 7 оноогоор тасарлаа

GD Star Rating
loading...

АС Милан 2004 оноос хойш дотоодын лигтээ түрүүлээгүй байгаа. Харин энэ жил тэд удаан хүлээсэн цомоо хүртэхэд тун ойрхон байна. Өнгөрсөн шөнө явагдсан 22-р тойргийн тоглолтод Катаньяг Миланчууд 2 : 0-ээр ялж ойрын өрсөлдөгчөөсөө 7 оноогоор тасарлаа. Гэхдээ мэдээж өнөө шөнө араас нь яваа багууд ялалт байгуулвал онооны зөрүү ойртоно.  Робиньо, Златан нар багийнхаа гоолыг авчирсан.

Миланы шинэ цэргүүд болох ван Боммель, Урби Эмануэльсон нар долоо хоногийн дундуур дебутээ цомын тоглолтод хийсэн. Харин энэ удаа 2 дахь удаагаа Миланы өмсгөлтэй талбайд гарлаа.  Хатуу ширүүн тоглолтоороо алдартай ван Боммель 54 дэх минутад 2 дах шар жавтийгаа хүртэж талбайг чөлөөлсөн.

Гэхдээ хүн дутуу гээд Миланчууд сандарч тэвдсэнгүй. Тэдэнд ингэх шалтгаан ч байсан. 1963 оноос хойш Сицили арлын багтай хийсэн 19 тоглолтод тэд нэг ч удаа ялагдаж байгаагүй. 9 ялж, 10 тэнцэж байсан. Энэ удаа ч Милан уламжлалаа дагаж Катаньяг буулган авлаа. Боммелийг хөөгдөөд 4 минут өнгөрч байхад Златаны гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Робиньо гүйцээж тооны харьцааг 1 : 0 болгосон.

Улмаар 85 дахь минутад Робсон Златанд дамжуулж Миланы 2 дахь гоол орсон юм.  Миланы акамемиас гарч ирсэн авьяаслаг залуу тоглогч Александр Меркель 3 дахь удаагаа гараанд гарч тоглолоо. 92 оны энэ хүү саяхан Сампдориаг 2 : 1-ээр ялсан цомын тоглолтод мөн гараанд гарч Альегригээс өндөр үнэлэлт аваад байсан юм.

Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү




1 сарын 29. Катания. Стадион “Анджело Массимино”.
Шүүгч – Паоло Тальявенто (Терни).
КАТАНИЯ – МИЛАН – 0:2 (0:0)
Робиньо, 58 (0:1). Ибрагимович, 85 (0:2).
Катания Милан
Мариано Андухар Кристиан Аббьяти
Чиро Капуано Лука Антонини
Николас Сполли Марио Йепес
Матиас Сильвестре Тиагу Силва
Блажей Августин, 65 Даниэле Бонера
Пабло Ледесма Марк Ван Боммель
Эзекиль Карбони, 45 Александр Меркель, 46
Фабио Скьячча, 82 Массимо Амброзини, 74
Джузеппе Маскара Робиньо
Алехандро Гомес Антонио Кассано, 59
Макси Лопес Златан Ибрагимович
Сэлгээ:
Симоне Пеше, 45 Урби Эмануэльсон, 46
Адриан Риккьюти, 65 Массимо Оддо, 59
Такаюки Моримото, 82 Марек Янкуловски, 74
Шар хуудас :
Николас Сполли, 37 Александр Меркель, 20
Джузеппе Маскара, 69 Марк Ван Боммель, 33
Марио Йепес, 41
Марк Ван Боммель, 54
Массимо Амброзини, 67

Миланы араас нэхэж байгаа Лацио Фиорентинаг 2 : 0-ээр яллаа.  Он гарснаас хойш гоолын тэнгэртэй байгаа Чех довтлошч Либор Козак дубль хийсэн юм. Лацио 40 оноотой болж 2-т яваа Наполитэй тэнцлээ. Харин Виола 12-р байранд явна. Фиорентина энэ улиралд айлын талбайгаас ялалт авч амжаагүй 2-хон багийн нэг. Тэд сүүлийн 3 тоглолтоос ялалт авч чадсангүй.

Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү




1 сарын 29. Рим. Стадион “Олимпико”.
Шүүгч – Андреа Де Марко (Кьявари).
ЛАЦИО – ФИОРЕНТИНА – 2:0 (0:0)
Козак, 69-с пенальти (1:0). Козак, 73 (2:0).

***

Сери А 2010/2011


***

байр Клуб ТТ Х Т Хж +/- Оноо
1 МИЛАН 22 14 5 3 39-18 47
2 НАПОЛИ 21 12 4 5 32-20 40
3 ЛАЦИО 22 12 4 6 29-21 40
4 РОМА 21 11 5 5 31-24 38
5 ИНТЕР 20 10 5 5 33-22 35
6 ЮВЕНТУС 21 9 8 4 35-25 35
7 ПАЛЕРМО 21 10 4 7 34-25 34
8 УДИНЕЗЕ 21 10 3 8 34-28 33
9 САМПДОРИЯ 20 6 9 5 20-18 27
10 БОЛОНЬЯ 21 7 7 7 23-29 27
11 КАЛЬЯРИ 21 7 5 9 24-22 26
12 ФИОРЕНТИНА 21 6 7 8 21-23 25
13 ПАРМА 21 6 7 8 21-25 25
14 КЬЕВО 21 5 9 7 20-22 24
15 ЖЕНОА 20 6 6 8 15-19 24
16 КАТАНИЯ 22 5 7 10 18-29 22
17 ЛЕЧЧЕ 21 5 5 11 20-38 20
18 ЧЕЗЕНА 21 5 4 12 15-27 19
19 БРЕШИЯ 21 5 3 13 17-27 18
20 БАРИ 21 3 5 13 13-32 14

GD Star Rating
loading...
Милан 7 оноогоор тасарлаа, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. yee says:

    yee nuguu inter milan yatsiin boloo yun 5-r bair yun 5 hojigdol shine dasgaljuulagch ni taarahgvi l bn daa

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    interý leonardo ireed harin ch deesh n avaaachaaad bgaa yum aaa 4 daraalsan yalalt baiguulaaad neg hojigdson ted toglolt dutuuu bgaaa tuundee yalchihval 2 ,3ruuu ch oroood ireh bolomj bgaaaa…………………. za ene jil milna maani dajgui bn shuuu argachgui bailgui deeee ingej ih toglogchidiiig avch bhd deer n pato maani ene jil unheeer gaihaltai forumtai bn gemtel tuuneees holuuur baig……….. harin gagtshuuu allegreniii l sonin bgaad bgaa yumaaaaaa huuuchin leonardooog halahguigeeer l sain toglogchid avaaad ogoh ban yumaaa ongorson jilch leonardo ronni 2 l jirseeer baij neg CL.n erhtei ulduuulsen shuuuu…………………. tanaih suuuliiin ued serie A.giiiin medeee oruuulaj bgaa chin mash ih talarhaj bgaa shuuu miniii huvid bol serie A,g uzdeg milaniii fanat daaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: