loading...

“Манчестер Юнайтед”-ын үнэнч хөгжөөн дэмжигч Жон Реттер хайртаа багийнхаа бэлгэ тэмдгийг нуруун дээрээ шивүүлжээ. Хөгжөөн дэмжигчид багийнхаа бэлгэ тэмдгийг шивүүлэх явдал элбэг байдаг ч 51 настай Жон нуруу дүүрэн шивүүлсэнээрээ онцлог юм. Угаасаа үлэмж биетэй эрийн нурууг бүрхсэн бэлгэ тэмдгийг урлахын тулд 16 цаг зарцуулжээ. Энэ хугацаанд өвчин мэдрэхгүйг хичээн, өөрийгөө зоригжуулах гэсэндээ Сэр Алекс Фергюсоны намтрыг Жон бүрэн уншиж дуусгасан гэнэ. Хайртай багийнхаа нэг ч тоглолтыг алгасахгүй үздэг Реттер “Энэ бэлгэ тэмдэг надад их үнэ цэнэтэй. Ийм нуруутай болсон минь бахархал” хэмээн ярьжээ. Мөн тэрээр ийм шивээстэй наран шарлагын газраар бардам алхахаар яарч байгаа ч бусад багийн хөгжөөн дэмжигчдийн зүгээс дургүйцэл, халдлагад өртөхвий гэж болгоомжилт буйгаа нуугаагүй гэнэ.
loading...




he he mangar sda. Arai l heterhii tuilshirchjeee gj…
loading...
dajgui shiwtsen yum bna ih tsewerhen bolj
loading...
teneg gehees oor yu helevdee
loading...
yahara hairtai bagiinha logo-g nuruun deere shiwuulheer t1 bolchdiin ymarch utgagui shiwes hiilgej bsas l goy shde Glory Glory Man Utd
loading...
hun nuruun deeree yu ch hiilgesen yadag ym. ene bol ter hunii sonirhol, ymar chinii nuruun deer darj bgaad hiisen bish.Man Utd 4ever
loading...