Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Энгийн нэгэн тоглолт Премьер лигийн дээд амжилтыг тогтоов

GD Star Rating
loading...


Английн Премьер лигийн 24 дүгээр тойрогт учраа таарсан “Блекбэрн”-“Вест Бромвич”-ийн тоглолтыг онцолж үзсэн хүн цөөн биз. Гэвч даруухан хоёр багийн энгийн энэхүү тоглолт Премьер лигийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Энэ тоглолтод талбай дээр 22 улсын тоглогч гарч тоглосон нь дээд амжилт болсон юм. Тэдний нэрийг толилуулбал,

“Блекбэрн”: Робинсон (Англи 1), Живе (Франц 2), Самба (Конго 3), Мичел Сальгадо (Испани 4), Хэнли (Шотланд 5), Хойлетт (Канад 6), Ольсон(Швед 7), Гамст Педерсен (Норвег 8), Жонс (Герман 9), Данн (Англи), Н`Зонзи (Франц), Санта Крус (Парагвай 10), Калинич (Хорват 11), Робертс (Гренад 12)

“Вест Бромвич”: Майхилл (АНУ 13), Тамаш (Румын 14), Хара (Чили 15), Шарнер (Австри 16), Олссон (Швед), Мулумбу (Конго – Франц 17), Тчойи (Камерун 18), Брандт (Хойд Ирланд 19), Томас (Англи), Чех (Словак 20), Моррисон (Англи), Беднарж (Чех 21), Оденвингие (Нигери 22).

Эндээс хоёр Конго улс тусдаа улс юм байна. Хэрвээ зарим хөлбөмбөгчдийн хоер иргэншилтэйг тооцвол Ямайк, Уэльс, ОХУ зэрэг улс мөн нэмэгдэх юм. Сонирхуулахад, анх удаагаа нэг багт нэг ч англи тоглогч гараагүй Премьер лигийн баг бол “Челси” юм. Тэд 1999 оны нэгэн тоглолтдоо Де Гуй, Феррер, Томе, Лебёф, Бабаяро, Петреску, Дешам, Пойет, Ди Матео, Амброзетти, Фло нарыг үндсэн бүрэлдэхүүнд гаргаж, нэг ч англи залууд боломж олгохыг хүсээгүй аж.

Английн хөлбөмбөгийн холбоо 1931-1978 онд харийн легионеруудыг багтаа авахыг бүрэн хориглосон байжээ. Гэхдээ энэ дүрэм Британийн арлын орнуудад үл хамаардаг байсан гэдэг.

GD Star Rating
loading...
Энгийн нэгэн тоглолт Премьер лигийн дээд амжилтыг тогтоов, 9.6 out of 10 based on 12 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. tuvshin says:

    gaihaltai zuil boljee. arsenal chini sayhan hurtel tiim bsan bizdee. walcott l orj irdeg. uldsen ni dandaa legioner

    GD Star Rating
    loading...
  2. c/r says:

    wow

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: