loading...
Энэ сарын сүүлийн хагаст Голландын Вейк-ан-Зеед 73 дахь удаагаа зохиогдсон, манай гаригийн тэргүүлэх шатарчид оролцсон 2740 дундаж чансаатай тойргийн тэмцээнд дэлхийн чансааг магнайлагч М.Карлсен (Норвеги,2814), дэлхийн аварга В.Ананд (Энэтхэг,2810), Блицийн дэлхийн аварга Л.Аронян (Армен,2805), дэлхийн аварга асан В.Крамник (ОХУ,2773), А.Грищук (ОХУ,2773), Фишерийн шатрын дэлхийн аварга Х.Накамура (АНУ,2751), дэлхийн аварга асан Р.Пономарев (Украин,2744), супер их мастер Я.Непомнящий (ОХУ,2733), Ван Хао (БНХАУ,2731), А.Широв (Испани,2722), М.Вашье-Лаграв (Франц,2715), А.Гири 2686, Ч.Сметс 2662, Э.Ами 2624 (гурвуулаа Голланд) нар өрсөлдснөөс Х.Накамура 9 оноогоор түрүүлж В.Ананд 8,5 М.Карлсен,Л.Аронян хоёр 8 оноогоор удаах байрыг эзэлж В.Крамник,М.Вашье-Лаграв 7,5 А.Гири,Р.Пономарев 6,5 Я.Непомнящий,Ван Хао 6, А.Грищук,Ч.Сметс,Э.Ами нар 4,5 А.Широв 4 онооны амжилт тус тус үзүүлжээ.
Вейк-ан-Зеегийн уламжлалт фестивалийн хүрээнд зохиогдсон 2629 дундаж чансаатай “В” хэсгийн тэмцээнд Л.Макшейн (Англи), Д.Навар (Чех) 8,5 З.Ефименко (Украин) 8; 2507 дундаж чансаатай “С” хэсэгт Д.Вокатуро (Итали) 9, И.Нижник (Украин) 8,5 Е.Лагно (Украин) 8 оноогоор, этюд бодолтын олон улсын нээлттэй тэмцээнд бодолтын дэлхийн аварга Д.Нанн (Англи), Э.ван Бирс (Бельги), Алина Э.Эми (Голланд) нар эхний байруудад шалгарчээ.
Алдарт тэмцээнд анхныхаа түрүүг авсан шатарчны тоглосон. харьцангуй богино өргийг сонирхуулъя.
loading...





1 Сэтгэгдэл