Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Вердер Бремен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслиг 20-р тойрог : Дортмунд зогсолтгүй урагшилсаар

GD Star Rating
loading...

Бундеслигийн жагсаалтыг тэргүүлэгч Боруссия Дортмунд долоо дахь аваргынхаа төлөө зогсолтгүй давшиж байна. Хар шарууд өнгөрсөн Бямба гарагт “Фольксвагэн Аренад” Вольфсбургийг 0:3 –ээр буулган авч 50 оноотой хамгийн ойрын нэхэгч Байер Леверкузенээс 11 онооны зөрүүтэй боллоо. Көлн болон Штутгарт хүнд цохилт амсаж, Вердер Бремен аюулын бүсээс гарч чадсангүй.

Вольфсбург- Дортмунд 0:3

Хэдийгээр Дортмундын чухал тоглогч Шинжи Кагава бэртэл авсан муу мэдээтэй ч айлын талбайд хийсэн тоглолтын арав дахь хожилоо авч чадав. Лукас Барриос Дортмундын энэ улирлын хамгийн түргэн гоолыг (2) Марио Гөтцэгийн дамжуулалтаар хийж тоглолтын салхийг хагалав. Нури Сахин ”чононуудын” хамгаалагчдын хайхрамжгүй байдлыг ашиглан отон тоглолтын зааг дээр байсан Гөтцэд уран дамжуулж энэ гоолын эхлэлийг тавьсан юм. Дортмундын хоёрдахь гоол баруун жигүүрээс Гөтцэгийн өгсөн дамжуулалтаас Барриос цохиж, ойсон бөмбөгийг Нури Сахин (40) чулуу болгов. Эхний үед Дортмундын давамгайлалаар өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үед талбайн эзэд хүчирхэг зочдын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадалгүй байсаар 3 дахь бөмбөгөө хаалгандаа алдав. Нури Сахины дамжуулалтаар Маттс Хуммелс (70) Беналиогийн хаалгыг мялааж хожлоо бататгасан юм.

Дасгалжуулагч Стийв Макларен (Вольфсбург) Дортмунд бол энэ улиралд бидэнтэй таарсан хамгийн хүчтэй баг юм. Бидний бэртэл гэмтлийн асуудал манай бүрэлдхүүнийг жул байгаа харууллаа.

Дасгалжуулагч Юрген Клоп (Дортмунд) Ийм амжилт үзүүлсэнд миний сэтгэл хангалуун туйлын байна. Баг маань маш сайн , бүр маш сайн тоглолоо. Тэд анхааралаа огтхон ч алдаагүй учир үүнийхээ шагналыг хүртлээ.

ВОЛЬФСБУРГ – БОРУССИЯ Д – 0:3 (0:2)
Барриос, 2 (0:1). Сахин, 40 (0:2). Хуммельс, 71 (0:3).
Вольфсбург Боруссия Д
Диего Бенальо Роман Вайденфеллер
Марсель Шефер Марсель Шмельцер
Арне Фридрих Матц Хуммельс, 75
Александер Мадлунг Невен Суботич
Петер Пекарик Лукаш Пищек
Саша Ритер, 21 Нури Сахин
Жозуе Свен Бендер
Марио Мандцукич, 46 Кевин Гросскройтц
Диего Марио Гёце, 89
Ашкан Дежага Якуб Блащиковски, 71
Графите, 67 Лукас Барриос
Замены:
Томас Каленберг, 21 Роберт Левандовски, 71
Фабиан Жонсон, 46 Фелипе Сантана, 75
Дьёдонн Мбокани, 67 Мохаммед Зидан, 89
Наказания:
Арне Фридрих, 53 Лукаш Пищек, 63
Петер Пекарик, 68 Невен Суботич, 77

Вердер Бремен- Байерн Мюнхен 1:3

Байерн Мюнхен Бундеслигийн ямар ч багт Бременд хожигдсон шиг олон хожигдоогүй билээ. Энэхүү тоглолт нь дасгалжуулагчдын хувьд томоохон шалгуур байлаа. Яагаад гэвэл энэ тоглолтын үр дүнгээс шалтгаалж хоёр багийн дасгалжуулагчдийн суудал ганхах аюул нүүрлэж байв. Гэхдээ харанга аль хэдийн дэлдээд эхэлсэн гэдэг нь хэн хэнд нь ойлгомжтой байсан юм. Везерстадионд Байерныг буулган авч хонгилоос дээшилж, цаашлаад баг өөртөө итгэх итгэлтэй болох чухал тоглолт байв. Тоглолтын нэгдүгээр үед Томас Шаафын тоглогчдын зохион байгуулалттай хамгаалалтын эсрэг Байерн илт давуу тоглолтыг үзүүлж чадаагүй юм. Гэхдээ Гомес болон Роббены довтолгоо , Андреас Оттлын алсын цохилт нь анхны аюулын дохиог Тим Вийзэд өгсөн юм. Удаан хугацаанд бэртэлтэй байгаа гарааны үндсэн тоглогчидын орон зай үгүйлэгдэж байгаа нь харагдаж байв. Хоёрдугаар давхарт Бремен нуруугаа ашиглаж стандарт цохилтуудыг чулуу болгох оролдлогуудыг хийсээр. Үр дүнд нь төвийн хамгаалагч Пер Мертесакер (47) сул зайнд сугаран Байерны хаалганд гоолдож гэрийн эзэд хошуучилж эхэлсэн. Гэнэтын бэлэг Байерны хувьд хүнд цохилт болсон ч энэ гоолоос довтолгоо ширүүссэн юм. Бремены хамгаалагч Силвэстрэгийн назгай байдлыг ашиглан Роббен (65) тооныг харьцааг тэнцүүлсэн нь зочидод сэргэлт болов. Үүний дараа эхний гоолыг оруулсан Пер Мертесакер өөрийн хаалганд гоол оруулж Бремений тэнцээний нэг оноо байхгүй болсон юм. Томас Шаафын сэлгээнд тоглолтын хувь заяаг шийдчих шилмэл тоглогч байгаагүй юм. Түүний сэлгээгээр оруулсан 2 тоглогчдоос гялтайх зүйл үзэгдсэнгүй. Шинээр авсан довтлогч Авдич өмнөх тоглолтонд сэтгэлд нь хүртэл тоглоогүй учир талбайд гаргаагүй мэт санагдав. Ингээд цаг дуусахаас хэдхэн минутын өмнө багийн ахлагч Фрингсийн алдааг ашиглаж Мюллер бөмбөгийг таслан сэлгээгээр орсон Мирослав Клозед дамжуулж тоог 1:3 болгов. Үндсэн цаг дуусахын өмнөхөн хаалгач Тим Вийзэ Мюллерийн довтолгоог “хайчилсан каратэ цохилтоор” зогсоож шууд улаан хуудас хүртсэн юм.

Тоглолтын дараа багийн босс Клаус Аллофс баг нь хожигдсон боловч эерэг дүгнэлт өгчээ. Одоогийн жагсаалтын нөхцөл байдал сайнгүй байгаа ч өмнөх тойрогт Көлнд 0:3 ээр хожигдсон тоглолтоос илүү тоглосон гэж үзжээ.

Дасгалжуулагч Томас Шааф ( Вердер Бремэн) Бид Көлны эсрэг тоглож 0:3 ээр хожигдсоныг бодвол сайн тоглосон. Харамсалтай нь энэ нь хангалтгүй байв. 1:0 –ийн дараа бид илүү дарамт үзүүлж тоглох хэрэгтэй байсан юм. Эцэст нь азгүйгээр хожигдов.

Дасгалжуулагч Луи ван Гааль ( Байерн Мюнхен) Эхний 20 минутанд Бремен хүчтэй байсан. Гэхдээ дараа нь бид тактикаа өөрчилсөнөөр тэднээс илүү тоглож эхэлсэн. 1:0 болсны дараагаас манайхан ширүүн тоглолтыг мэдэгдхүйц нэмэгдүүлсэн. Төгсгөлд нь бид хожиж чадав. Би багаарааа бахархаж байна.

ВЕРДЕР – БАЙЕРН – 1:3 (0:0)
Мертесакер, 47 (1:0). Роббен, 65 (1:1). Мертесакер, 76-автогол (1:2). Клозе, 86 (1:3).
Вердер Байерн
Тим Визе Томас Крафт
Микаэль Сильвестр Луис Густаво
Себастьян Прөдль Хольгер Бадштубер
Пер Мертесакер Анатолий Тимощук
Петри Пасанен Филипп Лам
Филипп Баргфреде Даниэль Праньич
Торстен Фрингс Андреас Оттль
Клеменс Фритц, 80 Бастиан Швайнштайгер, 69
Аарон Хант, 89 Томас Мюллер
Марко Марин, 67 Арьен Роббен
Клаудио Пицарро Марио Гомес, 80
Замены:
Флориан Тринкс, 67 Мирослав Клозе, 69
Сандро Вагнер, 80 Брено, 80
Себастьян Милитц, 89
Наказания:
Клаудио Писарро, 35 Бастиан Швайнштайгер, 25
Себастьян Прөдль, 36 Арьен Роббен, 85

Байер Леверкузен -Ханновер 96 2:0

Жагсаалтын 2 болон 3-р байрын багуудын халз тулаанд Леверкузен хожиж Ханноверийг жагсаалтын 5-р байр луу илгээв.Сүүлийн дөрвөн тоглолтонд ганцхан хожилтой байсан талбайн эзэд Артуро Видал (21), болон Симон Рольфэсийн (42) ачаар ээлжит хожлоо авсан юм. Олон сар бэртэлтэй байсан Михаэль Баллак гарааны бүрэлдхүүнд багтан тоглосон нь багийн хувьд сайн явдал болсон . Тэрээр хамгийн сүүлд 2010 оны 9-р сард Ханноверийн эсрэг тоглолтонд бэртэл авч байжээ.

Дасгалжуулагч Юп Хайнкес (Байер Леверкузен) Талбайд хоёр сайн баг тоглохоор гарсан. Энэ багийг буулгаж авхад багагүй хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Тэд хурдтай маш идвэхтэй байлаа. Бид дэгтэй тоглож бас нягт хамгаалж чадсан илүү ухаалаг алхам болж чадсан. Мөн хаалгандаа бөмбөг алдаагүй нь чухал явдал болсон.

Дасгалжуулагч Мирко Сломка (Ханновер 96) Зайлшгүй гоол оруулах хүсэл бидэнд дутагдсан. Гоол орсны дараа бүр сайн хамгаалах хэрэгтэй байлаа. Леверкузэн өөрийн чадвахиа ашиглаж илүү тоглолтыг үзүүлж чадсан.

БАЙЕР – ХАННОВЕР – 2:0 (2:0)
Видаль, 21 (1:0). Рольфес, 42 (2:0).
Байер Ханновер
Рене Адлер Рон-Роберт Цилер
Михал Кадлец Кристиан Шульц
Сами Хююпя Эммануэль Погатец
Штефан Райнарц Карим Хаги
Даниэль Швааб Стивен Черундуло
Симон Рольфес Константин Рауш, 70
Михаэль Баллак Серхио Пинту, 78
Гонсало Кастро, 87 Мануэль Шмидебах, 57
Артуро Видаль Ларс Штиндль
Ренато Аугусто, 90 Мохаммед Абделлауе
Штефан Кисслинг, 76 Дидье Конан
Замены:
Эрен Дердийок, 76 Мориц Штоппелькамп, 57
Ханно Балич, 87 Констант Джакпа, 70
Мануэль Фридрих, 90 Софьян Шахед, 78

Онцлох хүмүүс

Тим Вийзэгийн хор шарын илрэл буюу каратэ үзүүлбэр эсрэг тоглогчдод тун аюултай гэдгийг өмнө нь түүнд сануулж байсан. Тухайн үед Хамбургийн Ивица Оличийн нүүр лүү өшиглөсөн явдлыг олон хүмүүс түүний дотор “Кайзер” Бекенбауэр “аминд халдах оролдлого” хэмээн хатуу шүүмжилж байв. Гэвч тэрээр үүнтэй адил гэмээр үйлдлийг Мюллер дээр давтлаа.

Пер Мертезакер багаа хошуучлах эхний гоолыг оруулсан ч хожигдох эхлэлийн 2 дахь бөмбөгийг Гомесийн дамжуулалтаар өөрийн хаалганд хийсэн.

Гладбахын төвийн хамгаалалтанд содон үсээрээ гангардаг бразил тоглогч Данте Франкфуртын эсрэг хамгаалалтын цөм болж хожигдлоос багаа аврав.

Михаэль Баллак 90 минутын турш муугүй тоглолтыг үзүүлэв. Өмнө нь алдаа хийж бэртээсэн Сэржио Пинтогийн ээлжит халдлагыг ажрахгүй давав.

Аррен Роббен оноог тэнцүүлж багаа хожигдох аюулаас зайлуулсан хэдий ч тоглолт дууссанаас ердөө 5-6 минутын дараа хамтран тоглогч Мюллерийг багалзуурдсан нь тааламжгүй  харагдав.

Сант Паули Көлнийг 3:0 ээр буулган авхад давхар цохилтыг Чарльз Таки

хийлээ.

Шалькегийн Жеффэрсон Фарфан сүүлийн үед хэвлэлийн баатар болоод байгаа нь тоглолтонд нь нөлөөлж буй бололтой. Хоффенхаймтай тоглоход түүнийн шижигнэсэн довтолгооноос юу ч үзэгдсэнгүй. Магадгүй тэр Вольфсбургт очино гэсэн бодол нь нөлөөлсөн бололтой.

Бундеслигийн дасгалжуулагчид өөрсдийн залуу тоглогчид итгэл үзүүлэх нь сайн хэрэг. Нюрнбергийн Дитер Хекинг 18 настай залуу Маркус Мендлерийг Хамбургийн эсрэг тоглолтонд гаргасан нь үүний нэг жишээ байлаа. Залуу хагас хамгаалагч эхний гоолыг оруулах 11 метрийн торгуулийг багтаа авчирсан юм.

Хоффенхаймын улбар шар өмсгөл угийн улбар шар Райн Бабельд гайхалтай зохижээ. 30 дахь минутад Нойерын хаалганд гоолдох боломжоо алдсаныг эс тооцвол сайн тоглосон үнэлэлт авав.

Нури Сахин Дортмундад ямар хэрэгтэй тоглогч гэдэг нь 3:0 ээр Вольфсбургийг хожсон тоглолтоос харагдав. Хүмүүс Дортмундын хүч чадал хэзээ шавхагдхийг сонирхож байгаа нь гарцаагүй. Гэвч Нури Сахин ядрахыг үл мэдэн улам өнгө орсоор байна.

Стийв Макларен Дортмундтай тоглож эхлээд л хожигдолтойгоо эвлэрсэн хэмээн жиг жуг яриа гарав. Бремений Томас Шааф ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө Стийв Макларенд энэ хаалга илүү нээлттэй болжээ.

Гоол: 20-р тойрогт 18 гоол оров. Энэ нь өмнөх улиралын 24-р тойргын тоглолтоос хойшхи хамгийн ядмаг үзүүлэлт болж байна. Тухайн үед 15 гоол орж байв. Нийт 180 тоглолтоос 544 гоол ороод байна.

Дээд амжилт: Дортмунд айлын талбайд 10 хожил авсан багийн болон лигийн хэмжээнд шинэ амжилт болж байна.

Мэргэн буучид: Фрайбургийн Папис дэмба Сиссе болон Марио Гомес нар 15 гоолтой тэргүүлсэн хэвээр. Леверкузений Артуро Видал 9 гоолтой болж, лигийн хамгийн олон гоолтой хагас хамгаалагчаар Кагавагийн (8) өмнө гарлаа. Мирослав Клозе 9 сарын дараа эхний гоолоо хийв.

Карт: Тим Вийзе болон Хамбургийн Гойко Качар нар шүүгчдээс шууд улаан хуудсыг хүртэв. Хамбургийн энэ улиралын анхны шар хуудас болжээ.

11 метрийн торгууль: 2 11 метрийн торгууль өгөгдөж амжилттай болсон. Нюрнбергийн Тимо Симонс бундеслигийн анхны гоолоо оруулж , Сант Паулигийн Флориан Брунс улиралын 3 дахь гоолоо хийжээ.

Сонирхолтой: Мануэль Нойер 64 тоглолт 90 минутын турш тоглов. Пер Мертезакер 4 дэх удаагаа өөрийн хаалганд гоолдсон нь одоо тоглож байгаа тоглогчдоос хамгийн их нь юм. Майнц 05 20 тойргын дараа 12 хожил 8 хожигдолтой нэг ч тэнцээгүй явна.

Тэмдэглэлт явдал: Дортмунд 200 дахь айлын талбайд хийсэн хожилоо авсан бол Штутгарт өөрийн талбайд 150 дахь хожигдлоо Фрайбургийн эсрэг тоглоод авлаа.

Цуврал: Фрайбург 6 тоглолтын турш хожигдолгүй явна. Айнтрахт Франкфурт 3 тоглолтын турш өрсөлдөгчийнхөө хаалганд гоолдсонгүй.

Б Баг Тоглолт +- оноо
1 Dortmund 20 34 50 Gleich
2 Bayer 04 20 12 39 Gleich
3 FC Bayern 20 17 36 Auf
4 Mainz 05 20 10 36 Auf
5 Hannover 20 -2 34 Ab
6 Freiburg 20 1 33 Auf
7 HSV 20 -1 30 Ab
8 Hoffenheim 20 10 29 Gleich
9 Eintracht 20 -2 26 Gleich
10 Nürnberg 20 -5 26 Auf
11 Schalke 04 20 0 25 Ab
12 Wolfsburg 20 -3 23 Ab
13 1. FCK 20 -5 22 Gleich
14 St. Pauli 20 -11 22 Auf
15 Werder 20 -16 22 Ab
16 1. FC Köln 20 -15 19 Ab
17 Stuttgart 20 -3 16 Gleich
18 M’gladbach 20 -21 16 Gleich
GD Star Rating
loading...
Бундеслиг 20-р тойрог : Дортмунд зогсолтгүй урагшилсаар, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. chelsea_999 says:

    unen goyo unshaad l bmaar sonirholtoi, delgerengui murtluu onovchtoi bichdegiin… ta buhend amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: