Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Их Дуулга, Талбайн теннис » Жокович хоёр дахь Их Дуулгаа хүртлээ

GD Star Rating
loading...

Энди Мюррэйгийн Их Дуулгын анхны түрүүгээ хүртэх гэсэн мөрөөдлийн Жокович үгүй хийлээ. Серби эрийн илт давамгайлал дор шигшээ  тоглолт өрнөж 2 цаг хагасын дотор 6-4 6-2 6-3-аар Мюррэй ялагдлаа.

Жокович 2008 онд Их Дуулгын анхны түрүүгээ Мельбурнд хүртэж байсан бол 3 жилийн дараа дахин энэ дэвжээнд магнайллаа. Финалд шалгарахын тулд Жокович Томаш Бердын, Федерерийг сет алдалгүй буулгаж авсан.

Харин Мюррей Украйны Долгополов, Давид Феррертэй тус бүр 4 сет үргэлжилсэн хүнд тоглолтууд хийж байж финалд үлдсэн. Тийм ч учраас Британи эрийг илүү ядарсан байсан гэж дүгнэж болно.  Гэхдээ Энди Мюррэй “шигшээ тоглолтын сандрал”-аасаа салж чадахгүй байгаа нь харагдаж байсан. Өмнө нь 2 ч удаа Их Дуулгын аваргын төлөө тоглохдоо тэр нэг ч сет авч байгаагүй.

Маш энгийн алдаа олныг гаргаж тун амархан ялагддаг байсан. Энэ удаа ч тэр түүх давтагдлаа. Дээрхи тоглолтод Энди давуулалтынхаа 53 хувийг л амжилттай болгосон нь өндөр зэрэглэлийн тамирчины хувьд чамлахаар үзүүлэлт.  Их Британичуудын 75 жилийн хүлээлтийг төгсгөл болгох боломжтой цорын ганц теннисчин гэгддэг Мюррэй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаа нь энэ жилийн финалаас харагдсан.

Эхний сетэд Мюррэй чамгүй эсэргүүцэл үзүүлж 4 гейм авсан бол дараагийн сетэд бүр дордож 6 : 2-оор дийлдсэн. Энэ үед түүний хүчтэй урд гарын цохилтууд байндаа бараг туссангүй. Нэгэнт итгэлээ алдсан Британи эрийг Жокович 3 дахь сетэд төвөггүй сөхрүүлж 6-3-аар ялж Австралийн нээлттэй тэмцээний аварга боллоо. 2003 оноос хойш Их Дуулгын финалд ийм өрсөлдөөнгүй тоглолт өрнөж байсангүй.

Австралийн Их Дуулгын эмэгтэйчүүдийн финалд Ким Клистерс магнайлж На Ли аман хүзүүдсэн.

Жокович : “Тун гайхалтай тоглолт боллоо. Сүүлийн ялалтын оноо авахаасаа өмнө би яаж баяраа тэмдэглэхээ бодоод эхэлчихсэн байсэн. Биеийн бэлтгэлийн хувьд энэ тоглолтод би 100 хувь бэлтгэгдсэн байсан. Харин удаан үргэлжилсэн тоглолт болох вий гэж санаа зовж байлаа. Гэхдээ би өөртөө олдсон боломжуудаа алдалгүй яг таг хийх зүйлээ хийж чадлаа.
Ийм том тэмцээний финалд тоглоно гэдэг сэтгэлзүйнд их дарамт учруулдаг. Тийм болохоор сэтгэлзүйн бэлтгэл бас ялалтын нэг үндэс байх.

Миний амжилт ингээд зогсохгүй.  Би өөрийгөө ямар ч гадаргуун дээр сайн тоглож чадахыг мэдэж байна. Өмнө нь ч харуулж л байсан”

Энди Мюррэй “Би өнгөрсөн жилийнхээсээ ч муу тоглолоо. Яагаад ингэснээ сайн ойлгохгүй байна. Уг нь тэмцээний турш бүх зүйл тун дажгүй явж байсан юм. Боломж олдох бүрт би тоглолтыг эргүүлэхийг зорьж байлаа. Гэхдээ Новак маш хүчтэй хамгаалж надад ямар ч боломж өгсөнгүй.

Гэхдээ надад дахиад хийх зүйл өчнөөн байна”

GD Star Rating
loading...
Жокович хоёр дахь Их Дуулгаа хүртлээ, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. e says:

    nadal berteegui bsan bol ch grand slam hiih bsandaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: