loading...
Германы цомын тэмцээний хагас шигшээгийн сугалаа өчигдөр болж өнгөрлөө. Сугалаагаар ФЦ Байерн – Шальке 04, Дуйсбург – Энергий Коттбустай тус тус таарчээ. Бид шөвгийн 8-н шатны үр дүнг өмнө хүргэж байсан билээ.
Хагас шигшээн тоглолтууд 3-р сарын 1,2-ны өдөр явагдах бол аваргын төлөө тоглолт 5-р сарын 21-нд уламжлал ёсоор Берлин дахь Олимпийн цэнгэлдэхэд болох юм.
Өнгөрсөн жилийн хагас шигшээ шатанд Байерн, Шальке клубууд мөн хоорондоо таарч байсан бөгөөд Гелзенкирхенд болсон тэр тоглолтонд Роббенийн нэмэлт цагт оруулсан гоолоор Байерн цааш шалгарч байсан билээ.
Энэ жил тун амжилттай тоглож байгаа 2-р лигийн Дуйсбург өмнө гурван ч удаа Покалын финалд үлдэж байсан бөгөөд хамгийн сүүлд 1998 онд Байернд 1:2 харьцаатай хожигдож байв. Харин Коттбус нэг удаа 1997 оны финалд Штуттгарттай таарч 0:2 харьцаатай хожигдож байсан юм байна.
loading...



