loading...
Интер Милан ээлжит “come back”-аа хийж тун хүнд байдлаас 3 оноо авлаа. Палермог Сан Сиро цэнгэлдэхдээ угтаж авсан тэд эхний хагасын дараах байдлаар 2 : 0-ээр ялагдаж байв. Микколи, Ночерино нар 5, 36 дахь минутад дараалан гоолдсон.
Байдал нилээд эвгүй тийшээ хандаж эхэлсэн учраас Леонардо даруйхан сэлгээ хийж шинэ цэрэг Жампаоло Пацциниг Коутиньогийн оронд талбайд гаргалаа. Энэ өвлийн цонхоор Сампдориягаас ирээд долоо ч хоноогүй байгаа Паццинигийн дебут удалгүй гайхамшигийг дагуулсан.Талбайд гарч ирээд 10 минутын дараа Паццини гоол оруулж тооны харьцааг ойртуулсан. Үүний дараа 63 дахь минутад Тьягу Мотта Маттиа Кассани алдаа гарган унагааж Палермо торгуулийн цохилт авлаа. Гэвч бэртлээсээ эргэн ирсэн Интерийн үндсэн хаалгач Жулио Цесар Пасторегийн цохилтыг хааж багаа аварсан юм.
Ийнхүү Палермочууд гоол оруулах алтан боломжоо алдсаны хариуг удалгүй Паццини барьсан. Тэрээр 73 дахь минутад Майконы чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж дахин нэг гоол оруулах нь тэр. Улмаар 3-хан минутын дараа торгуулийн цохилт багтаа авчирч нэг үгээр хэлбэл төгс дебут Паццини хийлээ. Түүний авчирсан пеналтийг Самуэль Это’о гоол болгож багтаа тэргүүллийг авчирлаа. Ийнхүү Интер тун гайхалтай ялалт байгуулж 38 оноотой болсноор хүснэгтийн 4-р байр луу хүч түрэн орж ирлээ. Леонардогийн ажлын эерэг үр дүн сарын хугацаанд маш тод харагдаж байна.
Бенеамата энэ улиралд нийт 14 оноог ялагдаж байсан хүнд нөхцөл байдлаас авсан байх юм.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| |
|
|||||||
| 1 сарын 30. Милан. Стадион “Жузеппе Меацца”. Шүүгч – Никола Риццоли (Болонья). |
|
| ИНТЕР – ПАЛЕРМО – 3:2 (0:2) | |
| Интер | Палермо |
| Жулио Сезар | Сальваторе Сиригу |
| Давиде Сантон, 46 | Федерико Бальдзаретти |
| Андреа Раноккия | Чезаре Бово |
| Лусио | Эзекиль Муньос |
| Майкон | Маттиа Кассани |
| Тиагу Мотта | Антонио Ночерино |
| Эстебан Камбьяссо, 79 | Армин Бачинович |
| Хавьер Дзанетти | Джулио Мильяччо |
| Филиппе Коутиньо, 46 | Хавьер Пасторе |
| Самуэль Это’о | Йосип Иличич |
| Диего Милито | Фабрицио Микколи, 61 |
| Сэлгээ : | |
| Джампаоло Паццини, 46 | Пайтим Касами, 61 |
| Хуссин Харджа, 46 | |
| Жоэль Оби, 79 | |
| Шар хуудас : | |
| Тиагу Мотта, 63 | Армин Бачинович, 32 |
| Самуэль Это’о, 77 | Сальваторе Сиригу, 56 |
| Хуссин Харджа, 90 | Эзекиль Муньос, 76 |
Миланы араас хүснэгтийн 2-р байранд яваа Наполи гол довтлогчидоо алдсан Сампдорияг 4 : 0-ээр сөхрүүлсэн. Сампын довтолгоонд тоглосон Массимо Маккароне, Македа нар нэг баг болох болоогүй нь хаалга руу чиглэсэн ганц цохилт хийснээс харагдана.
Наполид Уругвай довтлогч Эдинсон Кавани 3 гоол бэлэглэж Хамшик нэгийг хийсэн. Кавани 1 сарын эхээр Ювентустай хийсэн тоглолтод мөн хет-трик хийж багтаа ялалт авчирч байсан. Тэр одоо 22 тоглолтод 17 гоол оруулчихаад байна.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| 1 сарын 30. Неаполь. Стадион “Сан-Паоло”. Шүүгч – Жанлука Рокки (Флоренс). |
|
| НАПОЛИ – САМПДОРИЯ – 4:0 (2:0) | |
Ювентусын хямрал энэ тойрогт үргэлжилж Удинезед ялагдлаа. Өмнөх тойрогт Интерийг ялж чадсан Удинезе форм сайтай байна. Маркизиогийн гоолоор Юве тэргүүлж байгаад 2 дараалан гоол алдсан. Сапата, Санчес нар гоолуудыг хийсэн юм. Уг тоглолтын эхний хагаст огт өөр дүр зураг харагдаж байсан юм. Удинезе 1-р үед хаалга руу чиглэсэн нэг ч цохилт хийгээгүй бол Ювегийн залуус эрч хүчтэй довтолж байлаа. Гэвч тэд урьдын адил тоглолтын төгсгөлийг хийж чаддаггүй хэвээр байна. Энэ улиралд Ювегээс өөр талбайдаа 19 гоол алдсан баг байхгүй.
Тоглолтын сүүлийн 3 минут халуухан уур амьсгал дор өрнөж хоёр ч тоглогч талбайгаас хөөгдсөн. 87 дахь минутад Леонардо Бонуччи, 90 дэх минутад хожлын гоол оруулсан Алексис Санчес нар талбайг чөлөөлсөн юм.
Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү
| 1 сарын 30. Турин. Стадион “Олимпико”. Шүүгч – Антонио Джанноккаро (Лечче). |
|
| ЮВЕНТУС – УДИНЕЗЕ – 1:2 (0:0) | |
| Ювентус | Удинезе |
| Джанлуиджи Буффон | Самир Ханданович |
| Фабио Гроссо | Маурицио Домицци |
| Джорджио Кьеллини | Кристиан Сапата |
| Леонардо Бонуччи | Мехди Бенатиа |
| Зденек Грыгера | Гекхан Инлер, 66 |
| Филипе Мело | Пабло Армеро, 90+1 |
| Клаудио Маркизио, 89 | Квадво Асамоа |
| Альберто Аквилани, 84 | Джампьеро Пинци |
| Милош Красич | Маурисио Исла |
| Алессандро Дель Пьеро | Алексис Санчес |
| Хорхе Мартинес | Антонио Ди Натале, 70 |
| Сэлгээ: | |
| Мохамед Сиссоко, 84 | Герман Денис, 66 |
| Альберто Либертацци, 89 | Альмен Абди, 70 |
| Андреа Кода, 90+1 | |
| Шар хуудас : | |
| Хорхе Мартинес, 32 | Алексис Санчес, 27 |
| Фабио Гроссо, 74 | Альмен Абди, 80 |
| Алексис Санчес, 89 | |
| Леонардо Бонуччи, 87 | |
Болонья – Ромагийн тоглолт цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон.
Сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь ялагдсан Брешьягийн удирдлага энэ тойргийн дараа дасгалжуулагчаа солилоо. Марио Береттог халж Жузеппе Якиниг дасгалжуулагчаар томилсон байна. Беретто өнгөрсөн 12 сард Грекийн ПОАК багаас Брешьяд ирээд байсан юм.
| 1 сарын 30. Брешия. Стадион “Марио Ригамонти”. Шүүгч – Кристиан Бриги (Чезена). |
|
| БРЕШИЯ – КЬЕВО – 0:3 (0:1) | |
***
| 1 сарын 30. Генуя. Стадион “Луижи Феррарис”. Шүүгч – Никола Пьерпаоли (Фиренце). |
|
| ЖЕНОА – ПАРМА – 3:1 (3:1) | |
***
| 1 сарын 30. Лечче. Стадион “Виа Дель Маре”. Шүүгч – Мауро Бергонци (Генуя). |
|
| ЛЕЧЧЕ – ЧЕЗЕНА – 1:1 (1:0) | |
***
| 1 сарын 30. Кальяри. Стадион “Сант-Элия”. Шүүгч – Даниэле Орсато (Чио). |
|
| КАЛЬЯРИ – БАРИ – 2:1 (2:1) | |
***
Лигийн мэргэн буучид
Златан Ибрагимович (Милан, 2)
Самуэль Это’о (Интер, 4)
Фабио Квальярелла (Ювентус)
Марко Боррьелло (Рома, 1)
| байр | Баг | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 22 | 14 | 5 | 3 | 39-18 | 47 |
| 2 | НАПОЛИ | 22 | 13 | 4 | 5 | 36-20 | 43 |
| 3 | ЛАЦИО | 22 | 12 | 4 | 6 | 29-21 | 40 |
| 4 | ИНТЕР | 21 | 11 | 5 | 5 | 36-24 | 38 |
| 5 | РОМА | 21 | 11 | 5 | 5 | 31-24 | 38 |
| 6 | УДИНЕЗЕ | 22 | 11 | 3 | 8 | 36-29 | 36 |
| 7 | ЮВЕНТУС | 22 | 9 | 8 | 5 | 36-27 | 35 |
| 8 | ПАЛЕРМО | 22 | 10 | 4 | 8 | 36-28 | 34 |
| 9 | КАЛЬЯРИ | 22 | 8 | 5 | 9 | 26-23 | 29 |
| 10 | КЬЕВО | 22 | 6 | 9 | 7 | 23-22 | 27 |
| 11 | ЖЕНОА | 21 | 7 | 6 | 8 | 18-20 | 27 |
| 12 | САМПДОРИЯ | 21 | 6 | 9 | 6 | 20-22 | 27 |
| 13 | БОЛОНЬЯ | 21 | 7 | 7 | 7 | 23-29 | 27 |
| 14 | ФИОРЕНТИНА | 21 | 6 | 7 | 8 | 21-23 | 25 |
| 15 | ПАРМА | 22 | 6 | 7 | 9 | 22-28 | 25 |
| 16 | КАТАНИЯ | 22 | 5 | 7 | 10 | 18-29 | 22 |
| 17 | ЛЕЧЧЕ | 22 | 5 | 6 | 11 | 21-39 | 21 |
| 18 | ЧЕЗЕНА | 22 | 5 | 5 | 12 | 16-28 | 20 |
| 19 | БРЕШИЯ | 22 | 5 | 3 | 14 | 17-30 | 18 |
| 20 | БАРИ | 22 | 3 | 5 | 14 | 14-34 | 14 |
loading...




YOO AIMAR TOGLOLT BOLJEE INTERIIG ILVVRHEJ TOGLOSON GEHED HETSVV L YUM BNA.PALERMO INTERIIG TALBAI DEER NI ELEGLEJ BSAN BNA SHDE.JOOHON L AZ DUTLAA. LEONARDO SAIN NAIMAA HIIJEE PAZZINI GEJ…
loading...
Лео одоо очиж очиж Интерт очиж л байдаг. Рафатайгаа сугараад л явж байх байсан юм даа
loading...
leonardog halahgui l bh bsn yum ongorson jil ronni.gooos ooor hungui gj helhed barag boloh milaniiig maaani yamarch l bsn CL.n erhtei uldeesen shuuu
loading...
juventus dundaj bag boloh nee..mmm a.sanchez sn yum aa…
loading...
MILAN odoo onoo aldah erhgui bolloo onoo aldah l yum bol terguullee aldah tiishee handana INTER evgui shu ter dooroos ingej orj irj bgaa yum chin davruulahgui but nergeed ug INTER – diig
loading...