Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » ФА цом : Нэгдүгээр лигийн багууд “чанга” байна

GD Star Rating
loading...

Английн 1-р лигийн дундаж багуудын нэг Хаддерсфилд  клуб Арсеналтай ФА цомд таарч тоглолоо. Энэ шатанд үлдсэн ихэнхи доод лигийн багуудад талбайдаа тоглох боломж олгосон нь тэдний ялах магадлалыг  бага ч гэсэн өсгөж байсан. Харин Хаддерсфилд Буучдын Эмирейтс цэнгэлдэхэд зочилж аргагүй хүч мөхөстлөө.

2 : 1-н харьцаатай Венгерийн хөвгүүд ялалт байгуулж цомын 5-р шатны эрхээ авсан. Фабрегас, Ван Перси, Валкотт гээд Буучдын ихэнхи гарааны тоглогчид сэлгээнд үлдсэн байлаа.

Хэдийгээр ялалт авсан ч гэсэн Буучдад сайн дурсамж үлдэхээр тоглолт болсонгүй. 22 дахь минутад Самир Насри бэртэл авч талбайг чөлөөлсөн бол 42 дахь минутад Себастьян Скиллачи эсрэг багийн довтолгоог зогсоосныхоо төлөө улаан хуудсаар торгуулсан юм.

22′ дахь минутад Бендтнерийн цохисон бөмбөг эсрэг багийн тоглогчид ойн хаалганд орж эхний хагас Арсеналын давамгайллаар дууссан. Харин 2-р үеийг Буучид  хүн дутуу эхлүүлсэн бөгөөд Хаддерсфилдийн Алан Ли 66 дахь минутад булангийн цохилт мөргөн тооны харьцааг 1 : 1 болгон тэнцүүллээ. Арсенал ФА цомын сүүлийн 7 тоглолтод клин-шит хийж чадаагүй явна.

Хэрвээ тоглолт тэнцээгээр өндөрлөвөл талбайдаа хариу тоглолт хийх байсан учраас Хаддерсфилдийнхан энэ үр дүнг хамгаалахыг илүүд үзэж байв. Гэвч 86 дахь минутад Бендтнерийг 16-гийн шугаманд алдаа гарган унагаасан тул шүүгч торгуулийн цохилтыг Арсеналд өгсөн. Багийн ахлагч Фабрегас үүргээ биелүүлж хожлын гоолыг оруулсан. Арсеналчууд энэ улиралд нийт 14 дэх удаагаа торгуулийн цохилт авч байгаа нь энэ юм.

Цомын дараагийн шатанд Буучдыг мөн л 1-р лигийн Лейтон Орьент баг хүлээж байна.

Тоглолтын гоолуудыг эндээс үзнэ үү

Манчестер сити  өнгөрсөн улиралд  2-р лигийн аварга болсон Нотс Каунти багийн талбайд зочилж 1 : 1-ээр тэнцэв. 59′ дэх минутад талбайн эзэн Нотс Каунти гоол оруулан тэргүүлж байсан ч Ситигийн шинэ цэрэг Эдин Жеко тэнцээний бөмбөгийг 80 дахь минутад хийжээ. 27 сая фунтын үнэтэй Жеко дебут гоолоо хийлээ. Сити хариу тоглолтыг талбайдаа хийнэ. Дээрхи тоглолтын өмнө Ситигийн Адам Жонсон өвдгөндөө хүнд бэртэл аваад байсан юм.

Лигийн цомын хагас шигшээд ялагдаж нэг фронтгүй болсон Вэст Хэм Ноттингэм Форестийг 3 : 2-оор буулган авлаа. Интерээс зээлээр тоглож байгаа Обинна хет-трик хийжээ.

Сток сити Болтонг 1 : 0-ээр  ялсан бол  Фулхэм Тоттенхэмийг 4 : 0-ээр бут ниргэжээ. 13 дахь минутад Сперзийн Даусон талбайгаас хөөгдөж тэдний найдвар тасарсан. Дэнни Мерфи, Хангеланд, Дэмбеле нар гоолуудыг хийжээ.

Бямба гаригт ФА цомын 4-р шатны эхний тоглолтууд явагдаж МанЮ дараагийн шатны эрхээ өвөртөлсөн байгаа.

GD Star Rating
loading...
ФА цом : Нэгдүгээр лигийн багууд "чанга" байна, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл: