loading...

Энди Кэрролл нэгэнт явчихсаны дараа савангийн дуурь шиг зүйл өрнөж эхэллээ.
“Ньюкасл” Энди Кэрроллийн төлөө 35 сая паунд авсан. Гэхдээ түүнийг зарах хүсэл огт байгаагүй тухай тус багийн дасгалжуулагч Алан Пардью мэдэгдлээ. Харин Кэрролл баг нь түүнийг явуулахад хүргэсэн хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү тоглогч өөрөө явахыг хүсээгүй дасгалжуулагч нь ч явуулахыг хүсээгүй байхад тэр “Ливерпуль”-д оччихсон хэрэг болов. Одоо Алан Пардью Эндиг өөрөө дурлаж явсан хэмээн зарласныг махчлан хүргэж байна.
“Бид түүнийг яв гэж албадаагүй. Энэ тал дээр бол би өөр байр суурьтай байгаа шүү. Кэрролл таван жилийн гэрээтэй байсан. Онцгой тохиолдолд тэр гэрээгээ сунгах боломж бий. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сард гэрээ хийчихээд түүнийгээ нэгдүгээр сард дахиад шинэчилнэ гэдэг… Аливаа юманд хэмжээ зааг гэж байх ёстой биз дээ?
Ер нь бол сэтгэл гонсгор байгаа. Энди үнэхээр сайн залуу, багтаа хэрэгтэй. Гэхдээ энэ бол түүний шийдвэр байсан, шийдвэрт нь нөлөөлөх эрх үгүй. “Ливерпуль” анх их хэмжээний мөнгөний санал тавихад бид хүлээж аваагүй. Дараа нь мөнгөний тоог нэмэхэд нь Энди надтай ярилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэр миний нүд рүү харж байгаад аравдугаар сард гэрээ хийсэн хэрнээ түүнийгээ шинэчлэхийг хүссэн. Кэрролл хэрвээ шинэ гэрээ хийхгүй бол багаа орхино гэсэн.
Энэ үгийг дуулаад багийн удирдлага ийм хүсэлтэй залууг явуулах нь зөв гэж шийдсэн юм. Гэхдээ бид Кэрролл багаасаа явах хүсэлтээ өөрөө баталгаажуулж, өргөдөл бичих ёстой гэж шийдсэн. Тэгээд тэр баталгаажуулж өргөдлөө бичсэн. Ингээд дараа нь “Ливерпуль”-ийн саналыг хүлээн авсан. Баг гэдэг бол ганц тоглогч биш. Түүнийг явсанд бид сэтгэл дундуур байгаа. Гэхдээ бид “Ливерпуль” шиг их мөнгөтэй биш”
loading...




Haha ene chin yag yu bolood bainaa?neeree l Savangiin duuri bolood baih chin haha
loading...
zaa er ni ingej t1 eh yamar hereg bnaa. Ingelee geed yu oorchlogdohiin. Hudlaa l humuusiig toorogduulej bh yum
loading...
odoo negent ungursun yumshde. tgd l caroll liverpoold amjilt gargah ni l odoo chuhal shde. busad ni odoo tvvh bolloo
loading...
ali n unen shaagaad baigaan boldoo usnaas huurai garah geed negiigee disslelee de
loading...
Welcome to Anfield Andy Carroll , You’ll never walk alone , a lot of kops will love and support you , now you will have red blood with full of soul ,
loading...
EPL gej nil show bh yumaa. Ugaasaa sport geheesee iluuteigeer business tal luugaa iluu hugjsun league dee.
loading...
hoorhii Carrol nogoo odiin uwchnuur uwchiljdee yana daa liverpoold hog bolohwii dee heh tsus gj Liverpooliinhen bodwol buun bayar bgaa bizdee Carrol+Suarez=goal goal goal l blgui dee Suarez chine netherlanddaa bas l bujignuuldag gar bsiin bna lee ajax-n toloo 152 togloltond 101 goal torres-s iluu uzuulelttei yum bna lee gehdee bag ni yawahad ni neeh haramsaagui gesen shuu yayayaya
loading...
Anti-Liverpool ch gej bh shig hul bumbug uzdeggui bag demjdeggui bol end comment uldeej yaadag bna aa muu har al zailaasai
loading...