Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Вердер Бремен, Вольфсбург, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Бундеслигийн солилцоо наймаа

GD Star Rating
loading...

Өвлийн солилцоо, наймаа хөлбөмбөгийн лигүүдэд идвэхтэй явагдаж дууслаа. Германы Бундеслигийн 18 баг урд өмнө наймааны энэ цаг үед хэзээ ч  байгаагүй  мөнгийг эргэлдүүлэв. 46 тоглогчийн үдэлтийн арга хэмжээнээс 70 гаруй сая евро клубүүдийн кассанд оров.  Харин эргүүлээд 39 шинэ тоглогчид 50 гаруй саяыг зарууцуулсан тооцоо гарсан байна. Наймаанд хамгийн идвэхтэй оролцогчид бол Шальке 04,  Вольфсбург  юм.

Фарфанд мөнгө хангалтгүй

Феликс Магат   Вольфсбургд  Жефферсон Фарфаныг 15 саяар зархад тун ойрхон байсан авч  наймаа бүтэлгүйтэв.  Фарфан нь  2012 онд дуусах гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож байгаатай холбож  Шалькегаас дахин нэг сая евро нэмж  нөхөн төлбөрт авах санал тавьсанаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Техникийн алдаа

Хамбургийн залуу довтлогч Чопо Мотинг Көлн багийг сонгосны дараа тус багт  гэрээнд гарын үсэг зурсан  бичиг баримтаа илгээх ёстой байв. Харамсалтай нь эвдэрхий аппаратын  гайгаар 18:00 цагаас хожимдож факсаа илгээснээс наймаа амжилтгүй болов. 18:03 минутад Көлн факсийг хүлээн авч цааш нь  18:06 цагт Германы лигийн  холбоо руу илгээсэн боловч   цагаасаа хоцорсон учир хүлээж авахгүй гэж мэдэгджээ. Көлнийхэн лигийн холбоонд гомдол мэдүүлж ,  ямар нэг арга зам хайж байна.

Вольфсбург :

Эдин Жеког өндөр үнэ хүргэж чадсан Менежер Диетер Хөнес өвлийн цонхоор тоглогч авах нь тодорхой байсан. Гэхдээ ийм олон наймаа хийнэ гэж таамаглаж байсангүй. Тэрээр Фарфаныг ихээхэн  сонирхож байсан гэдгээ хэлж байв. Гэвч наймаа амжилтгүй болсон тул дараагийн сонголтоо хийхэд хүрсэн юм.  Чононууд өвлийн цонхоор 6 тоглогч шинээр авсан гэдгээ  Даваа гарагийн орой зарлажээ. Довтлогчоор  Патрик Хелмес  8 сая евро (26, Герман, Байер Леверкузен ) ,  Санли Тунжай  4,5 сая евро (29, Турк , Сток Сити )  Диэдон Мбокани зээлээр  (25, Конго,  АС Монако) ирсэн байна.  Хагас хамгаалагчаар  Өмнөд Солонгосын 21 настай хагас хамгаалагч Жа Чеол  (Жежу Юнайтэд) ,  Иоандри Хосе Ороско  (19,  Венесуэл, ФЦ Зулиа)  , Ян Полак  3 сая евро (29, Чех ,  Андерлехт) нар иржээ. Эдгээр тоглогчид нь багийн ирээдүйд чухал хэрэгтэй гэдгийг онцолж байгаа юм. Ялангуяа залуу  авьяастнууд болох Жа Чеол, Ороско нарыг Вольфсбургт ирсэнд олзуурхаж байгаагаа хэлсэн юм.

Вольфсбургээс   төвийн хамгаалагч Андреа Барзали Ювентус луу ,  довтлогч Кайуби 2-р лигийн Инголштад луу , Карим Циани Турк лүү явлаа.

Шальке 04:

Феликс Магат   өөрийн системд тохирохгүй зарим тоглогчдоо багаасаа илгээж хэд хэдэн тоглогч шинээр авлаа. Жерамин Жонесийг Blackburn Rovers-д , Иван Ракитичийг FC Sevilla-руу , Эрик Ендсирэкийг Фрайбург луу явуулав. Наймаа хэдий бүтэлгүй болсон ч Фарфан багтаа үлдэх болсонд   Магат баяртай байгаагаа хэлэв. Одоогоор баггүй байсан Грек довтлогч Анжелос Харистиес ( 30, Грек) болон  Байерн Мюнхенд дасгалжуулагч байх үед нь удирдлаганд нь тоглож  байсан хагас хамгаалагч Али Каримиг (32 , Иран) авав. Үүнийг  туршлагатай тоглогчид бидэнд чухал хэрэгтэй  хэмээн тайлбарлжээ. Түүнээс гадна норвегийн Rosenborg Trondheim-аас хагас хамгаалагч Антони Ананаар (24, Гана) хамгаалалтаа зузаатгав.  Украйны Karpaty Lviv клубээс 700 000 еврогоор Бразил хагас хамгаалагч Данило Авеларийг авсан нь Магатын хийсэн бас нэг наймаа байлаа.

Бусад солилцоо:

Дортмундын хагас хамгаалагч Тамас Хайнал (29, Унгар) Штутгартад зээлээр тоглох боллоо. Тэрээр Дортмундын гарааны бүрэлдхүүнд багталгүй  удсан юм.  Хагас хамгаалалтын авьяас Мориц Лайтнер 1860 Мюнхен клубээс  600 000 еврогоор ирж Аугсбургт зээлээр очив.

Рууд ван Нистелрой хуучин баг Реал Мадрид руугаа явах хүсэлтэйгээ мэдэгдсэн ч Хамбургийн удирдлага үүнийг зөвшөөрсөнгүй.

Вердер Бремен: довтлогч Хуго Алмейдаг туркийн Besiktas Istanbul  -д 2 саяар зарав. Түүний оронд  22 настай Швед довтлогч Данни Авдич 2,5 саяар ирэв. Мөн тэд  бразилийн  FC Sаo Paulo-гоос төвийн хамгаалагч Самуэлийг (24, Бразил) үнэгүй авч улирал дуустал гэрээ хийлээ. 19 настай Серби хагас хамгаалагч  Предраг Стевановичийг 100 000 еврогоор авлаа.

Хоффенхайм болон Байерн Мюнхений хоорондын наймаа тун амжилттай явагдсаар байна.

Хоффенхайм :Дэмба Баг West Ham United –д зарж    FC Liverpool-ээс  Нидерланд довтлогч Райн Бабелийг (24, Нидерланд)  7 сая еврогоор авсан. Мөн  Байерн Мюнхенээс Давид Алабаг улирал дуустал зээлээр авав. Мөн Эдсон Браафхайдийг Мюнхенээс өөрийн болгож авлаа.

Байерн Мюнхен: Мартин Демикэлисийг Испани луу,  багийн ахлагч Марк ван Боммелийг Итали руу  явуулж Хоффенхаймаас Луис Густавог 15 сая еврогоор авч 2015 он хүртэл гэрээ байгуулав.

Штутгарт :саяхан Азийн аварга болсон Япон тоглогч Шинжи Оказакиг Shimizu S-Pulse-ээс үнэгүй авлаа. Штутгарт өнгөрсөн оны 8-р сард Ювентус Туринээс үнэгүй ирж нэг жилийн гэрээг байгуулсан Марио Каморанэзитэй гэрээгээ цуцлав.

Көлн: Ажилгүй байсан хаалгач Михаэль Рэнзинг Көлний хаалгыг улирал дуустал манах болов. Мөн Көлний эгнээнд  бас нэг Япон тоглогч нэмэгдэж байна. Sanfrecce Hiroshima багаас ирсэн  Томоаки Макинотой 2 жилийн гэрээ байгуулав. Хоффенхаймаас зүүн жигүүрийн хамгаалагч Кристиан Айхнерийг авсан бол дөрөв дэх шинэ хүнээр Славомир Пешког польшийн Lech Poznan клубээс авлаа.

Мөнхенгладбах: Ханновер 96 багийн довтлогч Майк Ханке Мөнхенгладбахийг доошоо унах аюулаас аврахад туслахаар шийджээ. Тэрээр Ханновероос Гладбах руу үнэгүй явлаа. Мөн хуучин Франкфуртэд тоглож байсан Михаэль Финкийг туркийн Besiktas Istanbul –аас авлаа. Хуучин Штутгартын бүрэлдхүүнд багтаж байсан Мартин Странцалийг Спартак Москвагаас 800 000 –еврогоор авав. Норвегийн төвийн хамгаалагч Хавард Нордвейт өнгөрсөн улиралд Арсеналаас Нюрнбергт зээлээр тоглож байсан ч Гладбахтай 2013 дуустал гэрээ хийв.

Байер Леверкузен: Японы Urawa Red Diamonds –оос  хагас хамгаалагч Хажиме Хосогайг авсаны дараа 2-р лигийн Аугсбург клубт зээлээр тоглуулж туршлага хуримтлуулхаар  болов.

GD Star Rating
loading...
Бундеслигийн солилцоо наймаа, 9.8 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. jol says:

    odoo torresoo bolitsgooe 1nt songoltoo hiitsenshdee hichneen hoinoos n uilaad uilaad butsaad liverpool bolohgui naimaanii tsonh haagdtsanshdee kopuud bishee mongolchuudaa

    GD Star Rating
    loading...
  2. kyazga_s says:

    harin timee odoo bolnoo.haluuhan shunu uchigdur bolloo doo.

    GD Star Rating
    loading...
  3. aapyyl says:

    Хажиме Хосогай sain gardaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: