loading...
Нэгдүгээр сарын тэмцээний үеэр Гүржийн сүмоч Гагамарү, Коккай нар Токиогийн нэгэн энэтхэг хоолны газарт хоног дамнан архидаж, улмаар хоорондоо зодолдсон нь нэр хүнд нь навс унаж, намаг балчиг дундаас өндийх гэж ядаж байгаа сүмогийн ертөнцийг дахин хүнд байдалд оруулсан билээ. Гэтэл Японы сүмогийн холбоо шуугиан дэгдээсэн бөхчүүдэд хатуу анхааруулга өгөөд удаагүй байхад дахин нэг сүмоч согтуудаа уушийн газрын эд зүйлсийг эвдэлсэн тухай мэдээлэл цацагдлаа.
Харамсалтай нь энэхүү хэрэгт монгол сүмоч холбогджээ. Нэгдүгээр сарын тэмцээн дууссан өдөр буюу нэгдүгээр сарын 23- ны орой “Катаонами” дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийнхэн сүмочдоо хүлээн авч цайлсан аж. Тэндээс Тамаваши хоёр хүний хамт үргэлжлүүлэн наргиж байгаад уушийн газарт хөл алдан унахдаа цонхыг нь хагалж, баруун гарын бугуйгаа зүсч орхижээ.
Хэдийгээр Б.Мөнх-Оргил уушийн газрын хохирлыг барагдуулж, хэл амгүй өнгөрсөн ч түүний багш Катаонами ояката Сүмогийн холбоонд энэ явдлын тухай мэдэгдсэн байна. Гарын бугуй нь зүсэгдсэн Тамавашигийн хувьд гурван долоо хоногийн турш бэлтгэл хийж чадахааргүйгээр бэртсэн агаад хоёрду гаар сарын 6, 11-нд болох хасагдах журмаар зохиогддог хоёр тэмцээнд оролцож чадахгүй болжээ.
Токүсэгава “Кирияма”-гаас “Асахияма”-д очлоо
Хацү башёгийн дараа Японы сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, “Кирияма” дэвжээг татан буулгасныг албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр мэргэжлийн сүмо 50 дэвжээтэй болж байна. Кирияма ояката макүүчигийн сүмоч Токүсэгава Б.Ганболд тэргүүтэй 10 хүнээ дагуулан “Асахияма”-д дагаар орсон бол гёожи (шүүгч) нь “Ойтэказэ”-д, ёбидаши (цоллооч) нь “Томозүна”-д очжээ. Ийнхүү “Асахияма” дэвжээ хоёр монгол сүмочтой боллоо. Тус дэвжээнд Ониараши Ө.Өлзийжаргал хэмээх бөх макүшитад эрэмбэтэй барилдаж буй билээ.
Кайхо үсээ авахуулав
Бие жижиг ч уран, дайчин барилдаанаараа макүүчигийн дээд хэсэгт тогтмол хүч үзэж, комүсүби цол хүртэж явсан Кайхо нэгдүгээр сарын 29-нд үс авахуулах ёслолоо хийлээ. 1996 оны нэгдүгээр сард макүшитагаас их сүмогийн гараагаа эхлүүлэн, найман башёгийн дараа жюүрёод дэвшин, тэндээ яг нэг жил болоод макүүчид гарч байсан Кайхо мэргэжлийн сүмод 572 ялж, 637 унан, 36 барилдаан өнжсөн (дээд зиндаанд 326- 377-32) үзүүлэлттэй.
2001 оны есдүгээр сарын тэмцээнд ёкозү- на Мусашимаруг халз хут ган өвдөг шороодуулж, кинбоши хүрт сэн тэрбээр гиношё буюу техниктэй бөхийн шагналыг хоёр удаа гардаж байв. Сүмочийн замналдаа албан ёсоор цэг тавьсан Кайхо цаашид Танигава нэрээр “Хаккакү” дэвжээндээ оякатагийн үүрэг гүйцэтгэх аж.
Тэрбээр “Сүмо сонирхогчдыг баясган цэнгүүлэх уран, дайчин барилдаантай бөхчүүдийг бэлтгэн гаргах зорилготой” хэмээн өгүүлсэн байна.
loading...




za yu ni xaramsaltai baidag yum. Tenegtdeg baina sh dee. xamgaalax yum aa l xamgaal
loading...
odoo yahav dee er ni yasan gej hetruulj uusan yum uhaan suuval boloo, mongol buhiin devjee yos bus yumaar hirteh yosgui gdg shig sumo ch tiim bh yostoi bolov uu
loading...