loading...
“Клипперс” – “Милуоки” – 105:98 (26:16, 23:31, 28:26, 28:25)
К: Гриффин (32 + 11 самбар), Фой (20), Б. Дэвис (18 + 7 дамжуулалт), Деан. Джордан (16 + 7 самбар + 5 блок-шотов).
М: Мэггетти (25), Ильясова (15), Богут (14 + 11 самбар), Дженнингс (12), Дулинг (11 + 8 дамжуулалт), Мба а Муте (10).
Блэйк Гриффин 32 оноо, 11 самбараас авч 39 дэх дабл даблаа хийлээ. Тэд 4-р үед сайн тоглон Баксыг хожиж 9 дэх дараалсан гэрийн ялалтаа авчээ.
Энэ нь багийн рекордыг давтсан хэрэг бөгөөд 1974 онд Баффоло Брэйвс гэж нэрлэгддэг байхдаа 9 дараалсан ялалтыг авч байжээ.
Өнөөдөр бас нэгэн сайхан мэдээг Клипперс фэнүүддээ хүргэлээ. Багийн лидер Эрик Гордон сарын турш талбайд гарахгүй гэсэн ч одоо day-to-day гэдэг статустай болжээ.
“Юта” – “Шарлотт” – 83:78 (24:18, 19:23, 19:21, 21:16)
Ю: Эл Жефферсон (21 + 11 самбар), К. Майлз (20), П. Миллсэп (14 + 12 самбар), Кириленко (13 + 11 самбар + 3 дамжуулалти + 2 бөмбөг таслалт + 3 блок-шот + 7 бөмбөг алдалт), Р. Белл (8).
Ш: С. Жексон (24 + 8 самбар), Огастин (20 + 8 самбар + 7 дамжуулалт), Диао (10).
Сүүлийн үед тоглолт нь нэг л болохгүй байгаа, дээрээс нь Дерон Уильямсаа гэмтлийн улмаас сүүлийн 3 тоглолтонд алдаад буй Юта өнөөдөр Бобкэтсийг хожлоо. Жазз нийт 10 блок шотыг энэ тоглолтонд хийжээ.
“Индиана” – “Торонто” – 104:93 (32:21, 19:24, 24:25, 29:23)
И: Хибберт (24 + 11 самбар + 5 бөмбөг алдалт), Д. Коллисон (16 + 6 бөмбөг алдалт), П. Жорж (16), Хансброу (14), Грэйнжер (11 + 9 самбар), Фостер (0 + 8 самбар).
Т: Ам. Жонсон (18 + 8 самбар), Кальдерон (13 + 7 дамжуулалт), Эл Дэвис (13 + 7 самбар), Уимс (12 + 5 бөмбөг алдалт), Барньяни (12), Бэйлесс (11), Дерозан (10).
Рой Хибберт 24 оноо, 11 самбараас авалт авч шинэ дасгалжуулагч Франк Вогелийн эхний тоглолтонд нь ялахад нь том тус хүргэв.
37 настай Франк Вогел өчигдөр халагдсан Жи ОБрайныг түр хугацаагаар орлож байгаа юм.
Торонто өнөөдөр хожигдсоноор 12 дахиа дарааллаа. Түүнчлэн найм дараалж 100-аас их оноо алдаж байгаа юм байна.
“Нью-Жерси” – “Денвер” – 115:99 (31:21, 32:29, 22:28, 30:21)
Н: Б. Лопес (27), Аутло (21), Морроу (18), Хамфрис (15 + 9 самбар), Д. Харрис (9 + 18 дамжуулалт), Вуячич (9).
Д: К. Энтони (37 + 9 самбар), Биллапс (19 + 7 бөмбөг алдалт), Нене (16), Жей. Ар. Смит (10).
Брүк Лопес 27 оноо, Девин Харрис карьерийн дээд 18 дамжуулалтаа хийж Кармело Энтонигийн Наггетсийг өнөөх Нетс буулган авлаа.
Михайл Прохоров Энтониг авахгүй гэж мэдэгдсэнээс хойш хоёр баг анх удаагаа туллаа.
“Майами” – “Кливленд” – 117:90 (35:20, 31:37, 23:15, 28:18)
М: Уэйд (34 + 7 самбар), Л. Жеймс (24 + 8 дамжуулалт), Илгаускас (12 + 14 самбар), Хаус (12), М. Миллер (10 + 11 самбар), Бош (10 + 7 самбар).
К: Джэймисон (21 + 10 самбар), М. Харрис (20), Хиксон (14 + 9 самбар), Сешнс (11 + 7 дамжуулалт), Айенга (8).
Дуэйн Вэйд 34 онооныхоо 26-г нь эхний хагаст, ЛеБрон Жеймс 24 оноог эсрэг багийнхаа эсрэг авснаар Майами Хит Кливлендийг 117-90-ээр хожлоо. Ингэснээр Кавальерс 21 дараалж ялагдлаа.
Зидрунас Илгаускас мөн өөрийн төрөлх багийнхаа эсрэг 12 оноо, 14 самбараас авч улирлын дээд амжилтаа үзүүллээ. Майами Кавсыг гурав дахиа энэ улиралд хожиж байгаа юм.
“Мемфис” – “Орландо” – 100:97 (21:28, 33:30, 32:16, 14:23)
М: Конли (26 + 11 дамжуулалт), М. Газоль (19 + 8 самбар), Артур (14), Гэй (13 + 7 самбар), З. Рэндольф (10 + 9 самбар), С. Янг (10).
О: Дуайт Ховард (25 + 14 самбар + 7 бөмбөг алдалт), Жэйс. Ричардсон (18), Туркоглу (13), Басс (13), Р. Андерсон (10 + 7 самбар), Аринас (10).
Майк Конли 26 оноо авахын сацуу тоглолтын төгсгөлд чухал бөмбөг тасалснаар Мемфис Орландог хожлоо. Конли Райан Андерсоноос бөмбөг тасалж алдаа авсан. Харин түүнийг нь эсэргүүцсэн Дуайт Ховардад техникийн алдаа өгсөн юм.
“Даллас” – “Вашингтон” – 102:92 (21:25, 29:24, 24:19, 28:24)
Д: Новицки (24), Т. Чендлер (18 + 18 самбар), Мэрион (14 + 9 самбар), Терри (14 + 8 дамжуулалт), Кидд (11 + 9 самбар + 11 дамжуулалт).
В: Льюис (18), Н. Янг (18), Уолл (17 + 10 дамжуулалт), Блэтч (16 + 13 самбар), И Жяньлянь (14 + 11 самбар).
Дирк Новицки, Тайсон Чандлер, Жейсон Кидд нар өөр өөрсдийн үүргээ сайн биелүүлэ тав дахь ялалтаа авлаа.
Вашингтон айлын талбайд ялж чадахгүй хэвээр л… 24 дараалж айлын талбайд ялагдаж байгаа нь энэ. Түүхэн дэх гурав дахь муу үзүүлэлт бөгөөд уг рекордыг 29 дараалснаар Даллас баг эзэмшдэг ажээ.
loading...




Cavs odoo ilvv dutuu yum bodolgui Draft.aar John Wall, Blake Griffin, D-Rose nar shig gots awyastan awah talaar….. Loto.nd Az iweewel shv de!!! GO!!! The HEATLES
loading...
odoo torresoo bolitsgooe 1nt songoltoo hiitsenshdee hichneen hoinoos n uilaad uilaad butsaad liverpool bolohgui naimaanii tsonh haagdtsanshdee kopuud bishee mongolchuudaa
loading...
today chandler uneheer sain togloloo heleh ch ug oldohgui b.aaaa Dallast yag iim l towiin toglogch dutagdaad bsn yuma
loading...
chandler sn sn. Griffin aimar yma.ft-6-6 xuwi enter aimar undur. Block xidg bolchul tugs
loading...
6-9 geech malaa
loading...
Лэкерсийн фенүүдээ коби бол тохойлддог жаал биздээ. Малуудаа
loading...
ene jol garigaa anduursan yuwaad baina uu da ene nba bolohoos bish chinii ter gomo chelsiigiiin site bish za
loading...
kobe bol odoo tuuh boloh hun shde shal demii yum yarihiin odoo ch kobe bol hamgaalagch nariin tolgoinii uvchin shuudee griffin sain yum, bn lee unendee bol taalagdaj bgaa slam dunk jump n tsagaan aristan gehed sain biein hugjil saitai yum bilee
loading...
hogiin sags hol yavkue ulun gomo sport
loading...