loading...

Өнгөрсөн зун олон тоглогчидоор хүчээ зузаатгасан ч Ювентусын амжилт ахихгүй байгаа. Өнгөрсөн улирлыг тэд 7-р байрын амжилтаар дуусгасан бол одоо мөн л тэр байрандаа заларч явна. Хуучин ноёдын довтолгооны шугам ялангуяа тун асуудалтай байгаа.
Фабио Квальярелла өвдөгний бэртлээс болж улирал дуустал талбайл гарч чадахгүй болсноос гадна Винчензо Яквинта формгүй байгаа. Лука Тониг энэ өвлийн цонхоор авсан ч ганцхан тоглолтод оролцоод л бэртчихсэн. Дээр нь Амаури улирал эхэлснээс хойш гоол оруулах гэдгийг мартаад байгаа болохоор Луижи Дель Неригийн багт “цус сэлбэлт” гарцаагүй хэрэгтэй байсан.
Харин өвлийн цонх хаагдахаас өмнө тэд Кальяригаас Алессандро Матриг зээлээр авч урд шугамаа сайжрууллаа. Улирлын төгсгөлд түүнийг 15.5 сая еврогоор жинхлэх юм байна. 26 настай Матри энэ улиралд 11 гоол хийгээд байсан. Гэхдээ Ювентусын фенүүдийн хүсэж байсан “том од” тэр биш нь ойлгомжтой. Матритай зөрөөд Амауриг Парма руу зээлээр явуулсан. Пармад экс-Ювегийн Жовинко, Кандрева нар одоо тоглож байгаа юм.
Ювентусын Легротальи АС Милантай 6 сарын гэрээ байгуулсан. Арилжаа наймааны цонх хаагдахаас өмнө Никола багаас явах хүслээ илэрхийлсэн. Баг нь ч түүний хүсэлтийг хүлээн авч АС Милан руу явууллаа. 34 настай ахмад төвийн хамгаалагч 2003 оноос Ювегийн төлөө зүтгэж байгаа ч энэ улиралд төдийлөн багтаа тус болоогүй. Мөн Андреа Барцальи ирснээр түүний ирээдүй ерөнхийдөө шийдэгдсэн гэхэд болно.
***
Кальчио лигийн аваргын цомыг хамгаалж байгаа Интер энэ өвөл час хийсэн хэдэн сайн наймаа хийчихлээ. Паццинийг Сампдориагаас 12 cая еврогоор авч зөрүүлээд Жонатан Бьябьяниг зээлээр явуулсан. Энэ нь ч нүдээ олсон наймаа болсон гэдэг нь Паццинигийн эхний тоглолтоос л харагдсан. Ийнхүү дахин аваргын төлөө өрсөлдөх хүчтэй бүрэлдэхүүнтэй болсон учраас Леонардо хэд хэдэн залуу тоглогчидыг зээлээр явууллаа.
Энэ улиралд 8 удаа л талбайд гарсан Салли Мунтариг Английн Сандерлэнд клубт зээлээр явуулсан. Улирлын төгсгөлд Сандерлэнд Гана эрийг албан ёсоор өөрийн болгохоор гэрээнд тусгагджээ.Мөн Италийн шигшээ багийн ирээдүй гэгддэг залуу хамгаалагч Давид Сантоныг хүснэгтийн хомоол хамж байгаа Чезенад зээллээ. Энэ шилжилтэд Сантон өөрөө сэтгэл дундуур байна.
Тэрээр “6 сард би Интерт эргэж ирэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Өөрийнхөө сүүлийн үеийн тааруу тоглолтод сэтгэл дундуур байга” гэжээ.Сантонтой зөрөөд Чезенагаас Япон хамгаалагч Юто Нагатомо Интерт зээлээр ирлээ. 24 настай энэ эр саяхан Катарт зохион байгуулагдсан Азийн цомын тэмцээнд аваргалсан билээ.
***
Катаньягийн шилдэг довтлогч багийн ахлагч Жузеппе Маскара Наполи руу явлаа. Сицили арлын баг арилжаа наймааны цонх хаагдахаас хэдхэн минутын өмнө Маскараг явуулсан. Өдгөө 31 настай Маскара 2003 оноос Катаньяд хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 185 тоглолтод 57 гоол оруулжээ.
Катанья одоогоор 16-р байранд яваа бол Наполи Миланы араас 2-р байранд нэхэж байгаа билээ.
***
Сицили арлын өөр нэгэн баг Палермо Мишель Паолуччиг Сиенагаас зээлээр авлаа. 24 настай довтлогч өнгөрсөн жил Ювед мөн зээлээр тоглож байсан. Гэхдээ нэг ч тоглолт нэг ч гоол хийгээгүй юм.
***
Энэ өвөл Сери А лигт хийгдсэн бусад наймаанууд
Паццини Интерт, Ракитич Севильяд…
Барцальи нутаг буцав
Ван Боммел Миланд очлоо
Неста бэртэл авч Эмануэльсон Миланд ирлээ
Роналдиньо Фламенгод
Тони Ювед
Интерийн 4 дахь Итали тоглогч
“Супермен” Миланд
loading...




ene sitsiliin arlaas ih sain shatarchid torj gardagda encheenees garj irsen shatarchin sitsil hamgaalalt gdg tom onol gargaj irsen gdg
loading...
ene obliiin tsonhooor milan gaihaltai ajilaj hamgalaltaaa naidvartai bolgoood avlaa hatrin nairuuulagchiiin gachigdal tedend heveer uldleeeee…………
loading...
goy goy matri segsgerees arai deerel dee huuchin noyod huchirheg boloosoi odoo
loading...
my team
loading...